Эрчүүдийг байлдан дагуулдаг ч бүсгүйчүүдийн үзэн яддаг трэндүүд

Эмэгтэйчүүдийн гоо сайхны чиг хандлага зарим талаараа эрчүүдээс хамааралтай нь үнэн. Эрчүүд янз янзын л бүсгүйчүүдэд татагддаг. Гэхдээ тэдний сонирхолд зарим нэгэн нийтлэг хэв маяг бий. Зарим нь улаанаар уруулаа будсан хүүхнүүдэд татагддаг бол зарим нь чёлктой үстэй охидыг дур булаам гэж хардаг. Гэхдээ эрчүүдийн харааг булаадаг хувцас загварын зарим трэнд эмэгтэйчүүдийн үзэн яддаг хэв маяг байх жишээтэй. Мэдээж хэрэг эмэгтэй хүн хэрхэн биеэ авч явах нь эрчүүдээс хамаарах ёсгүй ч зарим тохиолдолд яах аргагүй эрэгтэй хүнд таалагдах трэнд, моод үүссэн байдаг.

Эрчүүдийг байлдан дагуулдаг ч бүсгүйчүүдийн үзэн яддаг трэндүүд

1 Хэт тослог уруул өнгөлөгч

Өнгөрөгч 10 жилд хэт тослог уруул өнгөлөгч хүүхнүүдийн дунд тийм ч алдартай байгаагүй. Залууст ийм уруул өнгөлөгч түрхсэн эмэгтэй хөөрхөн харагддаг байж магадгүй. Зурган дээр гоё гардаг хэдий ч хэзээ ч хатдаггүй. Хатахгүй болохоор уруул барьцалдахаас гадна үс, тоос шороо наалдаж таагүй мэдрэмж төрүүлдэг.

Хэт тослог уруул өнгөлөгч

2 Мөргүй даашинз

Мөргүй даашинз моодноос гарах нь гэж бодтол улам л түгээмэл болсоор байна.10 жилийн өмнө хамгийн үнэтэй хуримын даашинзнууд бүгд мөргүй байсан. Мэдээж өмссөн байхад эрхэмсэг, эгэл даруу хэрнээ хээнцэр харагддаг. Асуудал нь ийм даашинзнууд ерөөсөө тогтдоггүй, доош шувтардаг. Бүжиглэж байхдаа байнга дээш нь татна. Эрчүүдэд задгай хувцас таалагддаг нь нууц биш. Гэхдээ энэ даашинз үеэ өнгөрөөх хэрэгтэй.

Мөргүй даашинз

3 Бүсгүйчүүдийг төгс галбиртай байгаасай гэж хүсдэг

Заримдаа залуус байж боломжгүй зүйлүүдийг бүсгүйчүүдээс хүсдэг. Хэрвээ та мөрөөдлийн эмэгтэйгээ "Victoria's Secret"-ийн модель эсвэл инстаграмаас харсан охинтойгоо зүйрлэж явдаг бол таны харах өнцөг буруу байна. Энэ нь эмэгтэй хүнд заавал гуалиг төгс биетэй болох ёстой мэт дарамт бий болгодог. Хүүхнүүд үүнээс болж хоолны буруу зуршилтай болох нь түгээмэл. Төгс биетэй болохын тулд бялдаржуулах төвд хичээллэх, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, хоолны дэглэм барих, тэр бүү хэл мэс засалд орох гэхчилэн олон сонголт бий. Гэхдээ фотошоп, гэрэлтүүлэг, зөв байрлалаа олж зургаа даруулж ч болно. Юм болгон харагддаг шигээ байдаггүй шүү дээ.

Бүсгүйчүүдийг төгс галбиртай байгаасай гэж хүсдэг

4 Гэдэсний даруулгатай дотуур хувцас

Залуус бариу, галбир харуулсан хувцсанд дуртай. Гэхдээ тэд эмэгтэйчүүд бариу хувцас өмсөхөөр яагаад сайхан харагддагийг мэдэхгүй. Дотуур нь даруулгатай хувцас өмссөн байдаг нь нууц биш боловч залуус үүнийг анзаардаггүй. Бариу хувцас өмсөж төгс харагдах нь дурангийн өмнө буюу олны нүдэнд ил байдаг хүмүүст их чухал. Хэрвээ дотуураа ийм хувцас өмссөн нь мэдэгдэх юм бол шоолонгуй ханддаг. Хүмүүст гоё харагдаж, магтаал сонсох нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг боловч өмсөхөд үнэхээр эвгүй  хувцас гэдэгтэй хүүхнүүд санал нийлэх биз ээ.

Гэдэсний даруулгатай дотуур хувцас

5 Будсан ч будаагүй юм шиг харагдах ямар хэцүү гэдгийг залуус мэдэхгүй

Энэ бол луйвар. Хэрвээ залууст нүүрээ бага будсан охид таалагддаг гэвэл бага зэрэг өө дарагч, крем, энгэсэг, уруулын будаг магадгүй ялимгүй сормуус түрхсэн бүсгүйг хэлэх байх. Зураг дээр байгалиараа юм шиг харагдуулж янзалж болно. "Космополитан" сэтгүүлийн хийсэн судалгаагаар, 91 залууст будагтай, будаггүй янз бүрийн төрхтэй 25 эмэгтэйн зургийг үзүүлжээ. Өнгө будаг сайтай, будсан ч будаагүй мэт царайтай хүүхнүүд илүү мэргэжлийн бөгөөд аятайхан харагддаг нь тогтоогджээ. Ямар ч эмэгтэй өглөө сэрээд нэг өөр, нүүрээ будаад нэг өөр харагддагаа хэлнэ.

Будсан ч будаагүй юм шиг харагдах ямар хэцүү гэдгийг залуус мэдэхгүй

6 “Halloween” буюу сүнсний баяраар задгай хувцаснаас залхах болоогүй юу?

Сүнсний баяр хүйтэн, сэрүүн улиралд болдог тул хэт задгай, бас хуванцар, элдэв материалаар хийсэн хувцас өмсөх нь тийм ч таатай биш. Гэтэл эрчүүдэд энэ нь таалагддаг байна. “Mean Girls” буюу "Дэггүй охид" кинон дээр гардаг шиг жилд ганц л удаа ингэж хувцаслаад хэн ч, юу ч хэлж чадахгүй өдөр мөн. Гэхдээ үнэхээр хүн айж үргэмээр хувцас өмсөх сонирхолтой охид оо, ойлгож байна та  нарыг.

“Halloween” буюу сүнсний баяраар задгай хувцаснаас залхах болоогүй юу?

7 Үсээ дээр боох нь хөөрхөн харагддаг ч толгой үнэхээр өвддөг

Охид оо! Үсээ ингэж боовол эрт халзарна шүү. Өнгөрөгч жилүүдэд ийм төрлийн эрэгтэй үсний засалт моодонд орсон. Гэхдээ судалгаагаар эрчүүд ингэж үсээ боовол эрт халзарна гэдгийг нотолсон билээ. Залуус хэзээ ч охидын  үсний засалтыг ойлгохгүй. Бага байхын л охид үсээ чанга гэгч нь дээр боож ирсэн. Хэлэхэд бэрх ч залууст энэ үсний засалт магадгүй гэнэн хонгор, залуу насыг эсвэл спортлог, хөгжилтэй төрхийг санагдуулдаг болохоор таалагддаг байх. Асуудал нь үсээ ингэж бооход үсийг уутан хальснаас нь зулгаан, үс ихээр унах цаашлаад халзрах аюултай. Мөн хуйх, толгой өвтгөдөг. Урт өдрийн төгсгөлд гэртээ ирээд үсээ задлах шиг сайхан мэдрэмж үгүй билээ.

Үсээ дээр боох нь хөөрхөн харагддаг ч толгой үнэхээр өвддөг

8 Хэт өндөр өсгийт

Энэ гутал загварлаг, гоё харагдуулдаг нь үнэн ч хамгийн муухай мэдрэмж төрүүлдэг зүйл. Охид энэ гутлаа хэчнээн үнэтэй худалдан авч, хайрлаж, хямгадсан ч өдрийн төгсгөлд гаргаж хаяхад ч бэлэн байдаг. Тэгээд л хөл нүцгэн явж харагддаг юм. Үнэхээр их өвтгөдөг, хөлд муу, зурган дээр л гоё харагддаг болохоос биш ямар ч хэрэгцээгүй. "Victoria's Secret"-ийн моделиуд өндөр өсгийттэй нүцгэн шахуу явдаг. Эрчүүдийн нүдэнд эмэгтэй хүн өндөр өсгийтэй л байж үзэсгэлэнтэй харагддаг байх. Гэтэл өндөр өсгийтийг хэдхэн минут өмсөхөд л хөл чилж өвддөг. Энэ нь ерөөсөө ч хөгжилтэй биш. Эрчүүд өөрсдөө өндөр өсгийт өмсөж үзэж байж л ойлгоно.

Хэт өндөр өсгийт

9 Бүсгүйчүүд биенийхээ илүүдэл үсийг авахуулахад маш их мөнгө зарцуулдаг

Өдөр бүр телевиз, олон нийтийн сүлжээгээр үс хусах вакс, татуургын реклам явдаг. Эмэгтэйчүүдэд хүргэх гэсэн санаа нь “Та ямагт хүүхэд шиг зөөлөн, булбарай байх ёстой” юм. Зар сурталчилгаанд тоглож байгаа хүүхэн ч мөн адил ямар ч үсгүй байдаг. Гэхдээ үс хусаж, ваксдах нь маш түвэгтэй, бас үнэтэй билээ. Үүгээр ч зогсохгүй арьс улайна, өвдөнө. Огтхон ч хөгжилтэй биш. Эмэгтэй хүн илүүдэл үстэй явж харагдвал нийгэм тийм ч таатай хүлээж авдаггүй нь гайхалтай.

Бүсгүйчүүд биенийхээ илүүдэл үсийг авахуулахад маш их мөнгө зарцуулдаг

10 Залуус их иддэг хэрнээ туранхай охидод дуртай

Холливудын жүжигчин Женнифер Лоуренс (Jennifer Lawrence) юу хүссэнээ иддэг, хэлэх зүйлээ шулуухан илэрхийлж чаддаг, бас үзэсгэлэнтэй гэдгээрээ алдартай. "Оскар"-ын ёслолын арга хэмжээний үеэр "Dolce & Gabbana"-гийн хувцастай түргэн хоол идээд сууж ч чадна. Гэхдээ энэ нь түүний сурталчилгааны багийн ухуулга юм. Ингэж биеэ авч явж байгаа нь хүмүүст гэхдээ таалагддаг юм. Ихэнх залууст их идэж байгаа гуалиг, туранхай охид таалагддаг байна. Гэхдээ энэ хоёр чанар нь хамтдаа орших боломжгүй. Юу дуртайгаа идэх нь янзтай, догь хүүхний шинжийг эрчүүдэд харуулдаг. Бодит байдал дээр жүжигчин Женнифер шиг юу хүссэнээ иддэг хүүхнүүд биеэ бялдаржуулах дасгал маш их хийдэг юм.

Залуус их иддэг хэрнээ туранхай охидод дуртай

11 Зузаан нүдний будаг

2000 оноос бүсгүйчүүд нүдээ зузаан хар тень, контураар будах нь моод болсон. Энэ нь одоо ч түгээмэл хэвээр байна. Дууны клип, зураг авалт, сонин сэтгүүл дээр хүүхнүүд ийм дүр төрхтэй гарч байгаа нь залууст тачаангуй, халуухан харагддаг. Гэхдээ өдөр тутамд нүдээ ингэж будах нь сайхан харагддаггүй бөгөөд тохиромжгүй юм.

Зузаан нүдний будаг

12 Чокер зүүх нь баригдмал мэдрэмж төрүүлдэг

Чокер нь хувцас загварын салбарт үе үе түрэн орж ирдэг. Гэхдээ өнөө үед арай л удаан моодонд ороод байна уу даа? Чокер гэдэг нь багалзуурдах, базах гэсэн утгатай. Олон төрлийн материалаар хийж болдог энэ зүүлтийг удаан хугацаагаар зүүхэд маш тааламжгүй мэдрэмж төрдөг.

Чокер зүүх нь баригдмал мэдрэмж төрүүлдэг

13 Өөгүй толигор арьс

Батганаас салах маш хэцүү, батга нэг өдөр гараад дуусдаггүй билээ. Ихэвчлэн залуус, өсвөр үеийнхэн батгашилтаас болж сэтгэцийн гүн хямралд орж, өөртөө итгэх байдлаа алдаж, хүмүүстэй харилцах харилцаагаа багасгадаг байна. Олон нийтийн газраар өөгүй арьстай хүн алхаж явах нь ховор, ихэвчлэн нүүр будалтаар батгыг нууж болдог. Хойд Америкт батгашилт нь маш түгээмэл тархсан арьсны өвчин юм. Батга нь гентэй холбоотой байдаг тул эмчилгээнд явж бүрэн арилгахаас өөр сонголт байдаггүй. Гэхдээ эмчилгээнд явах  нь өртөг өндөр тусдаг. Тиймээс сайхан арьстай байх, арьсаа зөв арчилна гэдэг хэцүү зүйл. Сонирхуулахад, арьс арчилгааны салбар маш өндөр орлоготой байдаг юм шүү.

Өөгүй толигор арьс

14 Зарим эрчүүдэд хиймэл хүүхэн таалагддаг

Эмэгтэйчүүд байгалиараа байх нь гоё харагддаг гэж үздэг залуус байхад заримд нь хиймэл хүүхэн таалагдах нь цөөнгүй. Орчин үед гоо сайхны мэс засал дэлгэрсэн нь үүний шалтгаан юм. Өмнөд Солонгост л гэхэд гоо сайхны мэс засалд орсон эмэгтэйчүүд ажилд илүү амар, хурдан орох боломжтой байдаг. Өгзгөө томруулах, уруулаа бамбагар болгох, силикон шахуулах нь сайхан харагдуулдаг нь нууц биш. Гоо сайхны хагалгаа хийлгэхээр донтох нь эрүүл бус явдал бөгөөд зарим хүмүүс сайхан зүс царайтай болохын тулд маш их мөнгөний өрөнд орж байдаг. Хиймэл дүр төрхийг дэлгэрүүлэхэд залуусын үүрэг мэдээж их бий.

Зарим эрчүүдэд хиймэл хүүхэн таалагддаг

15 Залуусын үгээр битгий чёлктой болоорой

Хэрвээ залуу тань чёлктой хөөрхөн харагддаг гэж хэлбэл шууд зугтаарай. Чёлктой охид эгэл даруу, гэнэн, цайлган нэгнээс гадна анимэг мөн санагдуулдаг. Одууд үсээ богино тайрдаггүйд учир бий. Кинонд, дүрдээ зориулж л тайрдаг, буцаж ургуулна гэдэг хар дарсан зүүд юм. Зарим тохиолдолд жүжигчид үсээ тайрахаас татгалзаж хиймэл үс зүүх нь цөөнгүй. “Fifty Shades of Grey” киноны гол дүр Анна чёлктой учраас киноны гол дүрийн баатрын харцыг булаадаг. Гэхдээ тэгж үсээ тайрах хэрэггүй юм.

Залуусын үгээр битгий чёлктой  болоорой

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()