1
Бидний ихэнх дурсамж хуурамч
Тархи дурсамжийг шинээр бүтээж, өөрчлөн биднээр даажигнадаг байна. Болж өнгөрсөн үйл явдлыг бүхэлд нь санадаггүй ч бид тухайн зүйлийн талаарх сүүлийн дурсамжийг мартаагүй байдаг. Дараагаар нь дахин өөр дурсамжийн талаарх бага сага зүйл санаж, ийнхүү цааш үргэлжилдэг юм. Бие биедээ үг дамжуулдаг тоглоомыг санаж байна уу? Чихнээс чих дамжин шивнэсээр тухайн үг өөрчлөгддөг билээ. Болсон явдлын талаар толгойдоо эргэн санах нь үүнтэй л ижил.
2
Хүн бүр ижил тэгш нөхцөлд амьдардаггүй
Дэлхийн нэг өнцөгт амьдарч буй хүн нөгөө захад аж төрж байгаа хэн нэгнээс амьдрал нь илүү хүнд хэцүү байх тохиолдол бий. Ядуусын хороололд төрсөн хүү мөнгө олохын тулд хичээлээсээ эрт тардаг байхад зарим нь том корпорацын өв залгамжлагч болж баян айлд мэндлэх нь ч бий. Түүний амьдрал нөгөөхөөс илүү тав тухтай байх нь мэдээж юм. Үүнд үл хамаарах хүмүүс ч байгаа. Гэхдээ тийм ч олон биш.
3
Өөрийгөө хайрладаггүй нэгнийг хэн ч хайрлахыг хүсэхгүй
Царайлаг хунтайж өөр дээр тань ирнэ гэж хүлээвэл та ганцаараа үлдэх магадлал өндөр. Гэхдээ өөрийгөө хайрлаж хүндлэх нь таны давуу тал юм шүү. Өөрийн жаргалыг бусдаас хайн, тэдэнд бүү үүрэг хүлээлгэ. Эс бөгөөс та сэтгэл санааны тайван бус байдалд орно. Хэн нэгний хажууд байснаар таны сэтгэл санаа өөдрөг болж, яваад өгөхөд нь хямрах болно. Энэ тохиолдолд хямрах нь олонтаа.
4
Дэлхий, ертөнц танд ямар ч өргүй
Та хэчнээн хөөрхөн, ухаантай, боловсролтой, олон сайхан зан чанартай байсан ч амьдрал таны өмнө бүх боломжийг бэлэглэхгүй. Амжилттай хүмүүс зөвхөн хоёр сонголттой тулгардаг. Үүнд, та илүү ихийг хүртэх ёстой байсан учир өөрийгөө өрөвдөх, эсвэл өөрийн байр суурийг бий болгохын төлөө илүү шаргуу тэмцэх хэрэгтэй болно. Ихэнх тохиолдолд энэ тэмцэл нь хүнд хэцүү байдаг. Аль замыг сонгох нь зөвхөн танаас л хамаарна.
5
Таны төсөөлснөөс илүү их цаг хугацаа танд бий
Долоо хоногт 168 цаг байдаг бөгөөд энэ бол маш их хугацаа юм. Альберт Эйнштейн цаг хугацааг хувиршгүй гэдгийг нотолсон. Орчин үеийн эрдэмтэд ч үүнтэй санал нийлдэг. “Надад цаг байхгүй” гэдэг бодлоо “Энэ миний нэн тэргүүний хийх ажил биш” гэж солих хэрэгтэй. Хэрэв та спортоор хичээллэдэггүй хэрнээ түргэн хоол иддэг бол таны хувьд эрүүл мэнд нэн чухал биш юм. Энэ бол хатуу үнэн. Сэтгэлзүйн судалгаанаас илүү таны юунд хамгийн их цаг зарцуулдгаас таныг таньж болно.
6
Таны амьдрал хэзээ ч төгс байхгүй
Хүнтэй гэрлэж, хүүхэд төрүүлж, хүссэн ажилдаа орж, өөр улс луу цагаачилж амьдрахад хэзээ ч зөв цаг гэж байхгүй. "Зөв цаг нь ирэхийг хүлээнэ" гэдэг бодол зөвхөн таны өөрчлөлтөөс болон тав тухтай орчноосоо салан одохоос айх айдсаас хамааралтай. Та яг л зөв цаг нь ирсэн мэт тэр мэдрэмжийг хэзээ нэгэн цагт авч байсан уу? Таныг айлгадаг юуг ч хамаагүй хий, эс бөгөөс та удахгүй харамсах болно.
7
Хэн ч завгүй биш, зүгээр л тэдэнд та хамаагүй
Хайртай нэгэн тань таны илгээсэн 30 дахь ил захидалд ч хариу бичих завгүй сууна. Ажил олгогч тань ярилцлагын дараа чухал арга хэмжээнд оролцоод өөр рүү чинь эргүүлж залгах боломжгүй байна. Гэхдээ бүх зүйл маш энгийн, тэд тантай ярихыг хүсээгүй. Таныг тоохгүй байгаа хүмүүсийн талаар хэр хурдан санаа зовохоо болино, тэр чинээгээр таны амьдрал гэгээлэг болно.
8
Та хүн бүрт төгс байж чадахгүй
Таны ямар сайхан сэтгэлтэй, өгөөмөр, гоё зантай байхаас үл хамааран ямар ч шалтгаангүй таны тухай муу бодолтой явах нэгэн хаа нэгтээ байж л байдаг. "Victoria's Secret"-ийн загвар өмсөгчдөөс дутахгүй төгс биетэй нэгэн байж болох хэдий ч таны дутагдлын талаар дүгнэх нэгэн байх л болно.
9
Амьдрал бол шударга бус
Хүн бүр таны хийсэн ажлыг үнэлэхгүй. Хэрэв та хайр татам, эелдэг нэгэн бол нөхөр тань таныг хаяж явахгүй гэсэн үг биш билээ. Муу үйл хийсний хариуд үргэлж хариуцлага тооцдоггүй. Хүнд хэцүү нөхцөлд тусламж ирэхгүй. Гэхдээ амьдрал бүхэлдээ ийм хатуу биш юм. Зүгээр л, хаанаас ч хэнээс ч их зүйл бүү хүлээ.
10
Өөрийг тань алах хамгийн боломжтой хүн нь та өөрөө
Өөрийгөө хамгаалах хариу үйлдлийн тусламжтай бид барагтай бол алчихгүй. Гэхдээ өдөр ирэх тусам эсвэл үр дагаврыг нь тооцохгүй хийдэг үйлдлүүдийнхээ балгаар өөрсдийгөө үгүй хийдэг. Хорт муу зуршил, замын хөдөлгөөний зөрчил гэхмэтчилэн энэ бүгд нь бидний амьдралыг эрсдэлд оруулж байдаг. Гэхдээ бид оюун ухаант хүн учир ихэнх тохиолдолд дээрх бүгдээс сэрэмжилж чаддаг билээ.