“Эрдэнэт” үйлдвэр ахмадуудынхаа тэтгэврийн нэмэгдлийг өсгөв

2018-05-24, 09:25
13,299

“Эрдэнэт” үйлдвэрийн “1000 ахмадын чуулга” уулзалтад компанийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нар баяр хүргэж үг хэлэн,  Монголын ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар урилгаар оролцов. Чуулганд ахмадууд өөрсдийн санал, бодлоо компанийн удирдлагуудад чөлөөтэй илэрхийлсэн.

“Эрдэнэт” үйлдвэр ахмадуудынхаа тэтгэврийн нэмэгдлийг өсгөв

Орхон аймгийн Ахмадын ордонтой болох саналыг анхдагчдаас гаргаж, энэ талаар судалж, дэмжихээ Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэллээ. “1000 ахмадын чуулга” уулзалтыг хаасан удирдлагын үг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн түүхт 40 жилийн ой тохиож буй эдгээр өдрүүдэд ахмад буурлуудаа хүндэтгэн баярлууллаа.

Компаниас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настнуудад улсаас олгодог тэтгэврээс гадна сар бүр тэтгэврийн нэмэгдэл мөнгө олгодог. Үүнийг 2005 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон бол 50 хувиар, түүнээс хойш бол 20 хувиар нэмэгдүүлэх болсноо үйлдвэрийн удирдлага дуулгалаа. Мөн “Эрдэнэт” сувиллын цогцолборт ахмадуудад зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулах, тусгайлсан ахмадын их эмчийг томилохоор болсон юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.