Хунтайж Харри болон Меган Мэркл нарын хуримын зургуудыг бүрэн эхээр нь хүргэж байна

Уэльсийн эрхэмсэг ханхүү Харри (Harry) болон хатагтай Меган Мэркл (Meghan Markle) нарын хурим өнгөрсөн бямба гаригт сүр дуулиантай, ёслол төгөлдөр болж өндөрлөсөн нь яах аргагүй дэлхий нийтийн анхаарлыг татсан юм. Одоогоос 37 жилийн өмнө хунтайж Чарльз, түүний үзэсгэлэнт гэргий Диана Спенсер нарын хуримын тухай мэдээлэл дэлхий даяар цацагдаж байсан бол тэдний дундаас мэндэлсэн хоёр хүү нь өдгөө долоон жилийн зайтайгаар гэрлэх ёслолоо ийнхүү нижгэр хийцгээв. Хааны удмын угсаа залгамжлагчид орчин цагийн "дүрэм"-ээр хайртай бүсгүйгээ ёсолж авсан нь эхийнхээ золгүй тавиланг давтахгүй гэдгийг баталсан гэхэд болно...  

Хунтайж Харри болон Меган Мэркл нарын хуримын зургуудыг бүрэн эхээр нь хүргэж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ханхүү Харригийн авааль гэргий болох Меган Мэрклийн талаар таагүй хов жив нэг хэсэг хэвлэлүүдэд гарч, хатан хаан II Элизабетийн чихийг үе үе халууцуулдаг байсан нь түүний угсаа гаралтай холбоотой гэдэг. Харригаас гурван насаар эгчмэд америк жүжигчин бүсгүйн ээж африк-америк бол эцэг нь цагаан арьст америк аж. Хосууд хоёр жилийн өмнөөс болзож эхэлсэн гэдэг.

Шинэхэн гэрлэсэн хос хунтайж Харри буюу Сассексийн гүн болон гүнгийн авхай Меган Маркл нарын хуримын ёслолыг дэлхийн өнцөг булан бүрээс нийт 120 мянган хүн ирж үзсэн бөгөөд 2000 гаруй хүндэт зочин уригдан оролцжээ. Дараах гэрэл зургийг үзсэнээр та хуримын ёслолд очсон мэт санагдахуйц бодит мэдрэмж авч чадна гэж найдаж байна...

 

1

XVII зууны үеийн Виндсор цайзын Фрогморе эдлэнд хуримын тангараг өргөх ёслол болж тэнд хосуудаас гадна 200 гаруй зочин хүрэлцэн ирсэн юм.  

2 ХУРИМЫН ЗОЧИД:

Давхар биетэй Пиппа Миддлетон болон түүний нөхөр Жеймс нар. 

ХУРИМЫН ЗОЧИД:

Пиппа Миддлетон саяхан хуримаа хийсэн гэдгийг та бүхэн санаж байгаа байх. 

3

Алдарт Офра Винфри.

4

Жеймс Блант болон түүний гэргий Софиа Веллесли нар хамтдаа.

5

Баруун талын зураг дээр телевизийн нэвтрүүлэгч Дан Снов эхнэр Эдвина Лоуис Гросвенортой хамт ирсэн харагдаж байна. Харин зүүн талын зураг дээр жүжигчин Фатрик Адамс болон түүний жүжигчин эхнэр Троиан Беллисарио нар. Фатрик Адамс Меган Мэрклтай хамтран "Suits" олон ангит кинонд тоглосон юм. 

6

Рагби спортын од Жеймс Хаскелл, найз бүсгүй Хлое Мадилегийн хамт

7

Хөлбөмбөгийн алдарт тамирчин Дэвид Бекхэм, дуучин, загвар зохион бүтээгч  эхнэр Викториа Бекхемийн хамт. 

Дэвид Бекхэмийн эелдэг занг хүн бүр магтаж байлаа.

8

Алдарт дуучин, хөгжмийн зохиолч Элтон Жон мөн өөрийн нөхөртэйгөө уригдан ирж, уран бүтээлээрээ бэлэг барьсан байна. 

9

Хатагтай Китти Спенсер үеэлийнхээ хуриманд гайхалтай зохицох хувцас өмссөн байлаа. 

10

Жорж Клүүни болон түүний эхнэр Амал Клүүни нар энэ үйл ажиллагааны томоохон зочдын нэг байсан юм. 

11

Газрын теннисний амьд домог Серена Уильямс болон түүний нөхөр "Reddit" цахим хуудасны гүйцэтгэх захирал Алексис Оханиан нар. 

12

Диана гүнжийн ах 53 настай Эарл Спенсер эхнэр Карен Вилленеувтэй хамт дуранд буужээ. 

13

Хүрэлцэн ирсэн зочид зуныг санагдуулам өнгөлөг хувцсаар гоёсон байсан нь үнэхээр сайхан харагдана. 

14

Ханхүү Уильямын хувийн нарийн бичиг Мигуэл Хэд. 

15

Харри хунтайжийн хуучин найз бүсгүй ч мөн ирсэн байна. 

16

Телевизийн нэвтрүүлгийн хөтлөгч Жеймс Горден зургаан жил ханилсан эхнэр Жулиа Кэритэйгээ хамтдаа Виндсор цайз руу орж яваа харагдана. 

17

Майк Тиндал, эхнэр Зарагийн хамт аз жаргалтайгаар хуриманд хүрэлцэн ирлээ. 

18

Болливудын нэрт жүжигчин Фрияанка Чофра зүүн гар талаас хоёрдугаарт алхаж байна. Харин түүний баруун талд "Suits" киноны жүжигчин Абигайл Спенсер явна. 

19

"The Great Gatsby" кинонд тоглосон Кари Муллиган нөхөр Маркус Мамфордын хамт. 

20

Том Харди болон түүний эхнэр. 

21

Карол Миддлетон, Майкл Миддлетон нар ч мөн хүргэнийхээ дүүгийн хуриманд ирсэн байв. 

22

Ханхүү Харригийн туслах Том Инскиф, эхнэр Аугуста Бойлын хамт. 

23

Диана гүнжийн туслах байсан Фаул Бюррелийг дотогш нэвтрүүлэхэд  бяцхан асуудал үүссэн бололтой. 

24

Ирсэн зочид хуримын үйл ажиллагаа болох гол танхимд хуран цугларчээ. 

25

Хосуудыг харахаар олон мянган хүн цугласан байв. 

26

Хатан хааны хүндэт харуулууд сүр дуулиантайгаар хуримын ёслолын нээсэн юм. 

27

Тэднийг ойроос харах гэж дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирсэн байлаа. 

28

Дан ганц төв талбайд ч биш айлууд гудамж, дүүргээ энэхүү баярт зориулан чимэглэжээ. 

Сүйт бүсгүй ёслолын танхим руу явах замд. 

Меган Маркл ээжийнхээ хамт гэрлэх ёслол болох сүм рүү явах замдаа. 

29

Хуримын ёслол эхлэхээс өмнө хүндэт зочид байрлалаа эзлэн суужээ. 

30

31

Хатан хаан II Элизабет, ханхүү Филип нар суудлаа аль хэдийнэ эзэлжээ. 

32

Хунтайж Чарльз эхнэр Камилиа Жоржий.н хамт хурим болох газарт хүрэлцэн ирж байна. 

33

Ах дүү ханхүү нар.

34

Сүйт бүсгүй маань энэ өдөр маш аз жаргалтай байсан нь түүний зураг бүрээс мэдрэгдэж байна. 

35

Сүйт бүсгүйг хунтайж Чарльз ёслолын танхимд дагуулан орж ирсэн нь онцлог байв. 

36

Сүйт бүсгүйн энэхүү титэм нь Хатан хаан II Элизабетийн эмээ Хатан хаан Мэригийнх бөгөөд 1932 онд хийгдсэн байна. Харин дээрх алмаазан шигтгээ нь хатан хаан Мэригийн 1893 онд авсан хуримын бэлэг ажээ. 

37

38

39

Түүнийг танхимд орж ирэхэд дагалдан явсан хүүхдүүд бол дандаа эрхэм дээдсийн гэр бүлийн хүүхдүүд юм. Дунд зогсож буй охин нь Уильям ханхүүгийн охин Чарлотте юм. 

40

Түүний даашинз маш урт хормойтой байсан нь үнэхээр үлгэрийн мэт харагдаж байна. 

41

42

Тангараг өргөх үеэр ханхүү Харри сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй зогсож байгаа нь ийнхүү зургийн хальснаа буужээ. 

Хосууд тангараг өргөж, хуримын бөгжөө солилцсоноор албан ёсны гэр бүл болсон байна. 

43

Охиноо хуримлуулж байгаа ээж нь сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй байсан нь ийнхүү дуранд буужээ. 

44

45

Тэд ёслолын танхимаас гарч ирээд нийт цугласан зочдын өмнө хайрын үнсэлтээ хуваалцжээ. 

46

47

48

49

50

51

52

53

Мөн энэ өдөр хосуудаас гадна бусдын анхаарлыг хамгийн их татсан хүн бол Чарлотте гүнж байлаа. 

Түүний өхөөрдөм төрх, боловсон байдал олон хүний хайрыг татсан юм. 

54

55

56

57

58

59

60

61

62

63

64

65

66

67

68

69

70

71

72

73

Хуримын ёслолын дараа тэд үдэшлэг зохион байгуулж, дараагийн үйл ажиллагаандаа явжээ. 

74

75

76

Задгай дээвэртэй, цэнхэр өнгийн чамин машин хөлөглөн "Frogmore House"-ыг зорьсон юм. 

77

Хуримын ёслолын үеэр Меганы зүүсэн бөгж нь Харригийн ээж Диана гүнжийнх юм. 

78

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()