Кино театрын ажилчдын бидэнд хэзээ ч хэлэхгүй зүйлс

Чөлөөт цагаа гэр бүл, найз нөхөдтэйгээ цуг кино театрт кино үзэж өнгөрөөх сайхан байдаг. Дэлхийн шилдэг бүтээлүүдийг бодит мэдрэмжээр үзэнгээ амтат попкорн идэж, ундаа уух нь тун ч зугаатай. Гэхдээ бидний чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлдэг энэ газарт ажилчид нь их л уур бухимдалтай байдаг бололтой. Ингээд кино театрын ажилчдын бидэнд хэзээ ч хэлэхгүй зүйлсийг олж мэдэцгээе. 

Кино театрын ажилчдын бидэнд хэзээ ч хэлэхгүй зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Кино гарч эхлэсэн хэд хоногт кино театр тийм ч их ашиг олж чаддаггүй. Дор хаяж ганц хоёр сар дэлгэцнээ гаргаснаар үндсэн ашгаа олж эхэлдэг. Тиймээс тэд киног аль болох удаан гаргаж, үзэгчдийг татахыг хичээдэг аж. 

2

Кино театрын хажууханд ресторан болон зайрмагны мухлаг, чихэрний төрөлжсөн дэлгүүр, элдэв янзын кафе гэх мэт үйлчилгээний газрууд байдаг нь учиртай. Кино үзэхээр ирсэн хүмүүс цагаа хүлээнгээ эдгээрээр үйлчлүүлэн орлого оруулж, харин ийшээ зорьж ирсэн хүмүүс "хадууран" киноны тасалбар худалдаж авах нь олонтаа. 

3

Мэдээж олон танхимд зэрэг кино гарч дууссаны дараа цэвэрлэгч нар үүнийг хурдхан цэвэрлэх хэрэг гардаг. Бүр маш хурдан шүү. Эс бөгөөс дараагийн кино эхэлж, үзэгчид суудалдаа суух хэрэг гардаг тул цэвэрлэгчид хальт цэвэрлэсэн болоод орхих нь элбэг. Тиймээс зарим суудал дээр дуссан, цэвэрлэгдэж амжаагүй ундаа, зайрмаганд хувцсаа бохиртуулах вий, анхааралтай байгаарай. 

4

Бид кино үзэхдээ ихэвчлэн түргэн хоол, попкорн авч ордог. Харин зарагдаагүй үлдсэн попкорныг дараагийн 2-3 өдөрт худалдаалж л байдаг юм. Таны идэж байгаа попкорн хэдэн өдөрт тэрхүү саванд өнжиж байгааг та таашгүй. 

5

Мэдээж хогоо хогийн саванд хийх ёстой боловч үнэхээр авч явж дийлэхээргүй бол суудлынхаа хажууд байрлах тавиур дээр тавьж байгаарай. Энэ нь цэвэрлэгч нарт ажлаа хийхэд илүүтэй хялбар байх болно. 

6

Тухайн киног аль болох үзүүлэх үүднээс кино театрын үүдэн дэх томоо гэгч дэлгэцэн дээр киноны трэйлерүүдийг өдөржин цацдаг. Заримдаа бүр залхмаар их гээч.

7

Та тасалбар захиалахаар оочерлож байх үедээ ямар кино үзэхээ урьдчилаад төлөвлөх нь хэн хэндээ амар байдаг. Олон хүний цаг завыг хэмнэх тул урьдчилаад киногоо сонгож байгаарай. Тасалбар түгээгч ажилчид таныг киногоо сонгож, удах үед маш дургүй байдаг юм. 

8

Кино гарж байх явцад кино театрын арын өрөө буюу киног гаргадаг өрөөнд барагтай л бол хүн байдаггүй аж. Тэд киногоо эхлүүлчихээд гарчихдаг бөгөөд дундуур нь тасалдах, гацах зэрэгт огтоос санаа зовдоггүй аж.  

9

Кино театрын ажилчид үнэндээ таныг үзэн ядаж байдаг юм. Нэг зүйлээ олон удаа асууж, бусдад төвөг учруулна. Дээрээс нь тасалбараа буцаах, солих зэрэг тохиолдлууд өдөрт олон удаа тохиолдоно. Тиймээс ажилчид гаднаа инээх боловч дотроо хичнээн бухимдаж уурсаж байдаг гэж санана?

10

Танхимын суудлууд нь 1981 он хүртэл хажуудаа аяганы тавиургүй байсан гэдэг. Мөн хамгийн анхны агааржуулагчтай кино театрыг 1922 онд байгуулсан билээ. 

11

Кино үзэж байхдаа бичлэг хийх нь хууль бус үйлдэл. Үүнийг мэдсэн ажилтан тэр даруйд нь цагдаа дуудаж, тухайн хүнийг баривчлуулж, мөнгөн торгууль хүлээлгэдэг байна. 

12

Танхимд кино үзчихээд түүнээсээ гаралгүй нуугдаж, дараагийн киног үзэх нь маш их эрсдэл дагуулна. Хаа нэгтээ суудал олж суухад энэ нь өөр нэгний мөнгөөр худалдаж авсан суудал байх тул тун ч хүнд байдалд орно. Ажилтнуудад баригдвал бүр дууслаа л гэсэн үг. 

13

Ихэнхи кинонууд цагаасаа бага зэрэг хожимдож эхэлдэг боловч яг л цагтаа дуусдаг. Тэд таныг эртхэн оруулж, сурталчилгаа үзүүлэх зорилготой байдаг бөгөөд харин цэвэрлэгч нарын цагийн хуваарийг бодолцож яг л цагтаа дуусдаг байна. 

14

Сардаа дор хаяж нэг удаа ямар нэгэн хосууд кино үзэж байхдаа секс хийдэг байна. Мэдээж энэ нь эргэн тойронд байгаа хүмүүсд эвгүй сэтгэгдэл төрүүлэх боловч хосууд огтоос тоодоггүй ажээ. Тэд аль болох хойгуур суудлыг сонгож, эвтэйхэн байрлал олохыг хичээдэг аж. Үүнийг кино театрын ажилчид үйлчлүүлэгчдэд мэдэгдэхийг огтхон ч хүсдэггүй бөгөөд үүнээс болж тус театрын орлого буурах ч эрсдэлтэй.

15

Хэрэв та тус кино театрт ажилладаг хүнтэй танил бол үнэгүй киног хааяа нэг үзээд байж болно. Удирдлагаас нь ажилтангууддаа үнэгүй кино үзэх эрх бүхий тасалбар өгдөг бөгөөд үүгээрээ хэнийг ч үзүүлж болдог байна. 

16

Анх дэлхийн хоёрдугаар дайны үеэр кино, ший үзэхдээ попкорн иддэг байжээ. Үүнээс улбаалан цаашдаа хүн бүр кино үзэхдээ попкорн иддэг "уламжлал"-тай болсон байдаг юм. 

17

Яг сайхан киногоо үзэж, дотор нь орчихоод байхад хүүхэд уйлах чимээ таныг таагүй байдалд оруулна. Харин тухайн тохиолдолд ажилчид чимээгүйхэн тэдэнд анхааруулга өгч, бүр их уйлаад байвал гаргах арга хэмжээ авдаг байна. Мөн гомдол гаргасан бухимдсан хүмүүст өөр киноны тасалбар үнэгүй бэлэглэх нь ч бий. 

18

Хэн нэгэн кино театрт бичлэг хийж байгаад баригдах, хулгай хийх, бүдүүлэг аашилж, бусдад хохирол учруулсан тохиолдолд тус театрын хар жагсаалтад багтаж, дахин хэзээ ч орж ирэх эрхгүй болдог байна. 

19

Бидний хувьд гадаад киног хадмал орчуулгатай үзэхэд бага зэргийн төвөгтэй байдаг. Үгээ унших, дүрсээ үзэх хоёрын аль нэгийг сонгох хүндхэн мөч айлчлан ирдэг. Харин сургуульд орж, бичиг үсэг тайлагдаагүй бяцхан хүүхдүүдэд ямар байдаг гэж бодно? Тэд юм ойлгож авна гэж үү? Бид өөрсдөө уншаад ойлгочихдог тул үүн дээр тэгтлээ бодол болоод асуудал болгон авч үздэггүй тул кино театрийнхан ч мөн ач холбогдол өгдөггүй байна шүү. 

20

Кино үзэхдээ попкорн иддэггүй хүн гэж ховор юм. Харин энэ нь бидний биед тун ч их сөрөг нөлөөтэй байна. Эрдэнэшишийг амт оруулахын тулд уусгасан тос нь  элэг, нойр булчирхайнд муугаар нөлөөлдөг.

21

Танхим дахь сандлын гар тавиурын дор маш олон бохь наалдаастай байдгийг та мэдэх үү? Үзэгчид бохио ил хаяхаас санаа зовон, тавиурын дор юу ч болоогүй мэт нааж орхидог. Харин цэвэрлэгчид үүнийг нь анзаардаггүй, анзаарсан ч цэвэрлэх зав бага тул зүгээр л орхичихдог аж. 

22

Киног дэлгэцэнд гаргах проектор нь нэлээд үнэтэй байдаг. Мэдээж чанараасаа хамаарч өөр өөр үнэтэй байх боловч ихэнхи кино театрууд дундаж болоод хямд үнэтэйг нь сонгодог аж. 

23

Компаниудын суртлачилгааг гаргаж, кино эхлэхээс өмнө хэдэн минутын турш таны тархийг  угааж орхино. Мэдээж сурталчилгаа байршуулж байж л тус кино теарт ашиг олж байдаг юм. 

24

Зарим улс орнуудад попкорн хийхдээ Солонгос улсад үйлдвэрлэгдсэн хатаасан арвайлжийг ашигладаг байна.  

25

Таны дурлан идэх попкорн нь өөртөө их хэмжээний калори агуулдаг юм. Бүр шоколаднаас илүү гээд боддоо. Ердөө 100 гр попкорнд 375 калори агуулагддаг бол 100 гр шоколаданд 371 калори агуулагддаг юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()