Үнэртэй усны найрлаганд ордог итгэмээргүй зүйлс

2018-05-18, 15:06
18,748

XIX зууны сүүлчээр эрдэмтэд туршилт явуулж, сонирхолтой үнэр бүхий бодисуудыг гарган авч байсан нь орчин үеийн үнэртэй усны суурь болжээ. Хачирхалтай нь эдгээр бодисыг юунаас гарган авч байсан нь үнэхээр санаанд багтамгүй. Хамгийн сайхан үнэртэй сүрчигний орцонд таны санаанд оромгүй хачирхалтай зүйлс багтдаг гээд бод доо. Ингээд та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг сүрчигний хамгийн ер бусын 10 орцыг танилцуулъя. 

Үнэртэй усны найрлаганд ордог итгэмээргүй зүйлс

1 Кастореум

Кастореум бол минжний шулуун гэдэсний  хажуу талын уутанцраас гарган авдаг шингэн юм. Минж үүнийг газар нутгаа тэмдэглэн үлдээхэд ашигладаг бөгөөд сүрчигний хувьд энэ нь үнэт зүйлд тооцогддог байна. 

Модныхтой төстэй үнэртэй тул сүрчигний орц найрлагад нэмснээр онцгой сэнгэнэсэн үнэр бий болгодог аж. Гэхдээ сүүлийн үеийн сүрчигнүүдэд хэрэглэхээ больсон ч дээд зэрэглэлийн үнэртэн хийхдээ синтетик арьсны орцтой хольж, байгалийн үнэртэн гарган авах болжээ. 

Франкоис Коти (Francois Coty)-ийн хамгийн алдартай үнэртэн болох 1908 оны "L’Origan" нь 0.5 хувийн цэвэр кастореум агуулдаг. Мэдээж "L’Origan" нь сүүлийн үеийн сүрчигнүүдийн адил байгаль орчинд ээлтэй байхын тулд найрлагаа өөрчилсөн. 

Кастореум

2 Диметил Сульфид

Диметил сульфид нь сүрчигний найрлагад ордог хамгийн хүчтэй химийн бодис юм. Энэ нь сульфур болон сонгины хурц үнэртэй. Үүнийг сонгино, аспарагус, дуриан жимс, сараана цэцэг зэргээс гарган авдаг. 

Диметил сульфидыг гераниум тосны сарнайн үнэрийг идэвхжүүлэх гэж хэрэглэдгээс гадна далайн эргийн салхины үнэрийг гаргах гэж ашигладаг. 

Диметил Сульфид

3 Костус цэцгийн тос

Костус цэцгийн тосыг саяхнаас үнэртэй усанд ашиглахыг хориглосон нь эх нутаг болох Энэтхэгт нь нэн ховордсонтой холбоотой. "Aramis", "Patou Pour Homme" зэрэг классик үнэртэй уснуудад хэрэглэгддэг байсан. 

Костус цэцгийн тосны үнэр нь яг л нойтон нохойны үстэй ижил бөгөөд маш хурц үнэртэй тул ямар ч хүнд тааламжтай санагдахгүй болов уу. Тосны жинхэнэ ид шид нь амьтны гаралтай бусад орцтой нийлж, гайхамшгийг бүтээдэг. 

Сүрчигт зохистой хэмжээгээр хэрэглэснээр боловсорч гүйцээгүй мелон, айрис цэцэгний ховор нандин үнэрийг нэмж өгдөг байна. 

Уг тосыг орлуулах, хиймлээр гарган авсан бодис байдаг ч түүний өвөрмөц үнэрийг бүрэн гүйцэд гаргаж чадаагүй байгаа аж. 

Костус цэцгийн тос

4 Фенолууд

Фенолууд нь үнэртний ертөнцөд томоохон байр суурь эзэлдэг. Энэ нь олон төрлийн ургамлуудад шавьжнаас хамгаалах механизм маягаар ажилладаг. Сүрчигт хамгийн өргөн хэрэглэгддэг фенол нь кресол юм. Энэ нь креосотоос гарган авдаг, бидний өдөр тутмын цэвэрлэгээнд ашигладаг бодис шиг үнэртэй зүйл аж. Хамгийн хачирхалтай нь ихэнх кресол нь морь, хүний шингэн (шээс) шиг үнэртдэг. Сүрчигт хийдэг гэхэд хачирхалтай санагдаж магадгүй ч цэцэг шиг үнэрийг бий болгоход заавал оролцдог байна. 

Дийлэнх үнэртэй усанд ямар нэг төрлийн фенол агуулагддаг гээд хэлчихэд буруудахгүй. Сонирхуулахад, аспиринд агуулагддаг салицилийн хүчил нь мөн фенол юм. 

Фенолууд

5 Бугын заар

Зарим төрлийн эр буганууд эмэгчин бугануудаа татах зорилгоор заар гэгч зүйлийг эргэн тойрондоо цацдаг байна. Хүн төрөлхтөн энэ заарыг 1000 гаруй жилийн турш ашигласаар иржээ. Хэдийгээр бугыг хөнөөлгүйгээр үүнийг авах боломжтой ч амьгүй байхад нь авахад илүү амар байдаг аж. Маш үнэтэй энэхүү орцыг 1970 он хүртэл бараг бүх л сүрчигт хэрэглэдэг байсан бөгөөд эцэст нь устаж үгүй болох аюулд орсон амьтдын тоонд бугыг бүртгэж авснаар заарын хэрэглээ багассан байна. 

Бугын заар нь сонсогдож байгаа шигээ хачин үнэртэй ч тусгай шингэрүүлэх үйл явцын үр дүнд цэцэг шиг сайхан үнэртэй болдог. "Chanel No 5"-ын орцонд өмнө нь 15 хувийн бугын заар хийдэг байсан төдийгүй өнөөдрийн цэцэгний анхилам үнэр ор мөргүй байжээ. 

Бугын заар

6 Амбра

Амбра бол аварга халимны гэдсэнд үүсдэг бодис юм. Эрдэмтэд үүнийг амьтны яг аль хэсгээс гардгийг мэдэхгүй боловч үнэр нь хурц байхын тулд далайн хөвөөнд олон жил болсон байх шаардлагатай гэж үздэг байна. Шинхэн амбра маш муухай үнэртэй байдаг учраас сүрчиг хийхэд хэрэглэдэггүй. 

Урт хугацааны явцад энэ нь цэцэг шиг, зөөлөн үнэртэй болж, нэг дусал нь л гэхэд хэдэн өдрийн турш сэнгэдэг байна. Энэ шалтгаанаар бараг бүхий л сүрчигт үүнийг нэмдэг байжээ. 

Жагсаалтанд орсон бусад орцоос ялгаатай нь үүнийг одоог хүртэл үнэртний ертөнцөд өргөнөөр хэрэглэдэг. Нэг килограм нь 26 мянган ам.долларын үнэтэй аж. Яагаад ийм үнэтэй байдаг шалтгаан нь олдоц маш ховор, далайн эргээс азаар л үүнийг олох боломжтой байдагтай холбоотой. 

Мөн өмнө нь амбраг хоол болгон ашигладаг байсан гэнэ. II Чарльз хаан шарсан өндөгтэй хольж, дуртай нь аргагүй иддэг байсан ажээ. 

Амбра

7 Индол

Индол нь цагаан өнгөтэй цэцгэнд агуулагддаг химийн бодис юм. Маш хурц үнэртэй учраас цэцгийн хүлэмжинд орсон мэт мэдрэмж төрүүлдэг. Хиймлээр гарган авсан жасмин цэцгийн сууринд индол нэмж өгснөөр жинхэнэ үнэр нь ялгардаг бөгөөд сүүлийн үеийн минималист үнэртнүүдэд индолыг үргэлж хэрэглэж байна. 

Индолыг үүсгэдэг химийн найрлага нь серотонинтой адил бидний тархины мэдрэгчинд тааламжтай байдал төрүүлдэг. Тэгэхээр жасмин цэцэг үнэртэж, тайван сайхан байдлыг мэдрэх боломжтой. 

Индол

8 Суусрын заар

Африк, Энэтхэгт түгээмэл байдаг суусрын заар нь маш өмхий, хачин үнэртэй. Үүнийг мөн л эртнээс сүрчигт хэрэглэж ирсэн. 

Бусад заарын адил тусгай шингэрүүлэх үйл ажиллагааны үр дүнд цэцгийн анхилам үнэрийг бий болгодог. "Chypre", "Chanel No 5" зэрэгт их хэмжээгээр хэрэглэдэг байсан ч сүүлийн үед өөр зүйлээр орлуулах болсон. 

Ашиг хонжоо хайсан хүмүүс суусрын заарыг хуурамчаар хийж зарсан нь илэрсэн бөгөөд тэд зөгийн балыг хүүхдийн баастай холин үүнийг хийж байжээ. Үүнийг шалгах стандарт тест нь амсаж үзэх аж. 

Суусрын заар

9 Мерседван

Энэ бол маш муухай үнэртэй химийн бодисуудын нэгдэл юм. Хүмүүс ихэнхдээ ялзарсан байцааны үнэртэй зүйрлэдэг. Ихэнх мерседван нь сульфидийн хурц үнэртэй ч бага зэргийн ялгаатай байдаг гэнэ. Жишээ нь райбс мерседван нь үхрийн нүд шиг, фурфурил мерседван нь кофены үнэртэй. Сүрчиг хийхдээ сульфурны үнэрийг бууруулж, онцгой үнэрийг нь идэвхжүүлэх зорилгоор ажиллана.

Мерседван

10 Скатол

Скатолыг сайтар шингэлсэн ч маш хурц, эвгүй үнэртэй байдаг. Харин бусад бодистой хольж анхилам үнэр гарган авдаг байна. Нүүрс болон ялгадсанд агуулагддаг. 

Хамгийн хачирхалтай нь энэхүү бодис нь цэцэгний анхилам үнэрт ч бас оролцдог. Индолтой хольж сэтгэл татам үнэрийг бий болгодог ажээ. 

Скатол

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()