Энгийн хувцаслалтыг хэрхэн загварлаг харагдуулах вэ?

Хувцас загварын ертөнц хэтэрхий адармаатай. Дизайнерууд байнга л бусдаас шинэлэг, дахин давтагдашгүй бүтээл урлах талаар толгойгоо гашилгаж суудаг нь нууц биш юм. Харин шинэ трэндүүдийг нийтээрээ дагах тохиолдол байхад эсрэгээрээ хэн ч тоож харахгүй өнгөрөх үе ч бий. Гэхдээ хүмүүсийн сонголт дийлэнх тохиолдолд гаж этгээд, стиллэг гэхээсээ илүү хүний биед эвтэйхэн, эсвэл нөгөө л "форм" болсон хувцаслалт дээр тогтдог шүү дээ. Тэгвэл та бүхэнд нийтлэг сонголт болсон түгээмэл хувцаслалтыг хэрхэн загварлаг харагдуулах талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Энгийн хувцаслалтыг хэрхэн загварлаг харагдуулах вэ?

1 Бүсэлхийгээрээ зүүдэг цүнх

Бидний хэлдгээр паск нь хүмүүсээс эерэг, сөрөг сэтгэгдлийг аль алийг нь тэнцүүхэн авсан байна. Зарим хүнд энэ нь маш загварлаг санагддаг бол нэг хэсэгт нь захын наймаачин шиг мэдрэмж төрүүлдэг байна. 

Юугаар орлуулах вэ?

Үүний оронд хажуудаа үүрдэг жижиг цүнх хангалттай сайхан харагдах болно гэжээ. Харин 2018 оны трэнд бол бөөрөнхий цүнх юм.

Бүсэлхийгээрээ зүүдэг цүнх

2 Гэрэлтдэг даашинз

Бараг л бүх л алдартай одууд гэрэлтдэг даашинзыг ядаж нэг удаа ч болов өмссөн байх. Хэдхэн жилийн өмнө шинэ трэнд байсан энэ даашинзыг одоо хүн бүр өмсөх болжээ. Үүнээс гадна ийм даашинз нь ганган гоёмсог харагдуулахаасаа илүү задгай, хямдхан харагдуулах тохиолдол байдаг. 

Юугаар орлуулах вэ?

Хэрвээ та биеийнхээ аль нэг хэсгийг ил гаргамаар байвал гар, нуруу зэргээрээ торон оруулгатай гоёмсог загварын даашинз сонгоорой. 

Гэрэлтдэг даашинз

3 Унтлаганы хувцас

Унтлаганы хувцас шиг загвартай хувцаслалтыг дотуур хувцастай эндүүрэх хэрэггүй. Ингэж хувцасласан байхыг та улаан хивсний ёслол, загварын тайз, телевизээр, бүр гудамжинд ч харж байсан л байх. Гэхдээ одоо үүнийг гэртээ өмсөх цаг нь болжээ.

Юугаар орлуулах вэ?

Бага зэрэг томдсон хослолыг торгон, нимгэн материалтай даавуун цамцтай хослуулж өмсөөрэй.

Унтлаганы хувцас

4 Жийнс болон торон трико

Жийнсэн өмдний дотуур торон трико өмсөх трэнд сүүлийн үед дэлхий нийтийг донсолгоод байгаа гэхэд хэлсдэхгүй л болов уу. Харин хүн бүр ингэж хувцаслах болсон нь яг л форм болсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. 

Юу орлуулах вэ?

Ямар нэг уранхайгүй жийнсэн өмд нь сүүлийн үед трэнд болоод байгаа юм. Шулуун загвартай ч, доогуураа сэмрэлттэй бас тэгш бус тайралттай өмднүүдийг сонгоод үзэхийг зөвлөе. 

Жийнс болон торон трико

5 Цацаг чимэг

Цацаг бүхий чимэглэл гадуур хувцас, цүнх, цамц, өмд, гутал гээд бүхий л зүйл дээр хэрэглэгддэг үе саяхан. Гэхдээ бүх хувцас тань цацган чимэглэлтэй байх нь тохиромжгүй бөгөөд бусдаас өвөрмөц харагдах хүсэл тань нуран унах болно. 

Юугаар орлуулах вэ?

Хэрвээ та цацагтай зүйлсээс салж чадахгүй байгаа бол цүнхээ цацраг маягийн чимэглэлтэйгээр солиод үзээрэй. Харин хувцсаа аль болох цацаг, чимэглэлгүйг сонгохыг хичээгээрэй. 

Цацаг чимэг

6 Унждаг ээмэг

Хэт нүсэр унжлага бүхий ээмэгнүүд нь таныг яг л гацуур мод шиг харагдуулдаг байна. 

Юугаар орлуулах вэ?

Үүний оронд өвөрмөц өнгө, хэлбэртэй ээмэгнүүдийг туршаад үзээрэй. 

Унждаг ээмэг

7 Тортой цамц

Ким Кардашианы өмсдөг шиг уяатай цамц зах зээлд ихээр гарчээ. Гэхдээ энэ төрлийн цамц эмэгтэй хүн бүрт зохино гэдэг юу л бол. 

Юугаар орлуулах вэ?

Элдэв тор, уяагүй цагаан цамц, пудволк хэнд ч сайхан харагдах болно. Ийм төрлийн хувцсыг та сүүлийн үеийн загварын шоунуудаас ч олж харсан байх. 

Тортой цамц

8 Кобра шил

Ийм загварын шилийг 1937 онд "Ray-Ban" брэнд анх зохион бүтээжээ. Түүнээс хойш бараг хүн бүрт ийм загварын шил ядаж ганц байх нь үүрэг мэт болсон байна. 

Юугаар орлуулах вэ?

Муурны нүд шиг бидний хэлдэгээр жартагар нүдний шил нь илүү загварлаг эмэгтэйлэг харагддаг байна. Ийм загвартай шилнүүд сүүлийн үед трэнд болоод байгаа учраас та ч бас сонирхоод үзээрэй. 

Кобра шил

9 Хатгамалтай өмд

Өнгөрсөн жилийн бараг бүхий л хувцсан дээр хатгамал оёж, элдэв янзаар чимэх болсон. Харин одоо болих цаг нь болсон болов уу. 

Юугаар орлуулах вэ?

Цулгуй шулуун загвартай эсвэл сувд, сувсаар чимэглэсэн өмд сонгох цаг иржээ.

Хатгамалтай өмд

10 Далбагар малгай

Энэ загварын малгайг хүн бүр л сонирхдог шүү дээ. Гэхдээ тухайн хүнд зохисон эсэх нь асуудалтай шүү дээ. 

Юугаар орлуулах вэ?

Заавал малгай өмсөх хүсэлтэй байгаа бол саравчтай эсвэл бреткен малгай зэргийг туршаад үзэхэд илүүдэхгүй л болов уу. 

Далбагар малгай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()