Эмзэг эрхтнийхээ тухай заавал мэдэх ёстой зүйлс

Эмэгтэй хүний бие организм маш нарийн онцлог, зүй тогтолтой байдаг. Зарим бүсгүйчүүд өөрсдийн биеийн онцлогтой холбоотойгоор юуг анхаарч явах ёстойг төдийлөн сайн мэддэггүй. Жишээ нь: Шүдний эмнэлэгт цаг авах, эсвэл шар үсээ гуужуулахдаа сарын тэмдэг ирснээс хойш долоо хоногийн дараа очвол илүү үр дүнтэй байдаг гэнэ.  Мөн чанга хөхтэй байх нь ууж буй шингэний хэмжээтэй холбоотой аж. Ингээд эмэгтэйчүүдийн бие организмын тухай таны тэр болгон мэддэггүй сонирхолтой баримтуудыг хүргэе.

Эмзэг эрхтнийхээ тухай заавал мэдэх ёстой зүйлс

1 Хэт их бэлтгэл хийх нь сарын тэмдэг ирэх мөчлөгийг өөрчилдөг

Биеийн тамираар сайн хичээллэх нь сарын тэмдгийн өвдөлтийг намдаадаг болох нь батлагджээ. Гэхдээ хэт их ачаалалтай дасгал сургуулилалт хийвэл бүх зүйл эсрэгээрээ эргэж, дааврын хэмжээ хэвийн бус болсноор сарын тэмдэг ирэх мөчлөг алдагддаг гэнэ. Энэ нь спортоос татгалз гэсэн үг биш бөгөөд аливаа зүйлд хэмжээ хязгаар хэрэгтэйг гэдгийн илэрхийлэл юм. 

Хэт их бэлтгэл хийх нь сарын тэмдэг ирэх мөчлөгийг өөрчилдөг

2 Сарын тэмдгийн мөчлөгийн сүүлийн долоо хоног эмэгтэй хүний бие өвчин мэдрэх нь бага байдаг

Сарын тэмдгийн мөчлөгийн 23-28 дахь өдрүүдийн хооронд эстроген дааврын хэмжээ буурдаг учир биеийн мэдрэг чадвар мөн алдагддаг байна. Тиймээс хэрвээ шүдээ эмчлэхийг хүсэж байвал энэ өдрүүдэд очиход илүү тохиромжтой.

Сарын тэмдгийн мөчлөгийн сүүлийн долоо хоног эмэгтэй хүний бие өвчин мэдрэх нь бага байдаг

3 Жирэмсэн болох магадлалтай өдөр сард зургаа байдаг

Эр бэлгийн эс ердөө тав хоногийн турш амьдрах чадвартай байдаг.  Тиймээс хэрвээ та мөчлөгийн эхний хоног, эсвэл түүний дараагийн дөрөв хоногт бэлгийн харилцаанд орвол жирэмслэх магадлалтай.

Жирэмсэн болох магадлалтай  өдөр сард зургаа байдаг

4 Дутуу нойртой явснаас хэвлийд өөх хуримтлагддаг

Та долоо хоногийн таван өдөр фитнессээр хичээллэж байгаа ч хэвлийн тань өөх арилахгүй байна уу? Энэ нь нойр дутуу явсантай холбоотой. Эмэгтэй хүний бие организм запас энергийг гэдсэн дээрээ өөх болгож хадгалдаг гэнэ. Тиймээс хэрвээ гэдэсгүй байя гэвэл өдөрт 8-9 цаг унтах хэрэгтэй.

Дутуу нойртой явснаас хэвлийд өөх хуримтлагддаг

5 Хөхөөрөө эрүүл мэндийнхээ байдлыг тодорхойлж болно

Таны ямар нэгэн зүйл өвдөхгүй байсан ч эмэгтэй хүний хөх олон зүйл илэрхийлнэ. Хэрвээ хөхнөөс ямар нэгэн зүйл ялгарч байвал энэ нь дааврын өөрчлөлт эсвэл өндгөвчний үрэвсэл байгааг тодорхойлно. Энэ тохиолдолд эмчид хандах хэрэгтэй. Харин хөхний толгой загатнах, эсвэл хөхний доор ямар нэгэн тууралт гарсан байвал энэ нь хөхний даруулга тань харшил өгч буй хэрэг юм. 

Хөхөөрөө эрүүл мэндийнхээ байдлыг тодорхойлж болно

6 Жин биеийн эрүүл мэндийн үзүүлэлт биш

Хэрвээ та бага зэргийн илүүдэл жинтэй бол таны бие эрүүл бус байгааг нотлох нотолгоо биш. Жин нэмэх нь таны идэж буй хоол, удамшлаас хамааралтай байж ч болно. Заримдаа махлаг хүмүүсийн дотор эрхтэн, туранхай хүмүүсийнхээс илүү сайн байх магадлалтай.

Жин биеийн эрүүл мэндийн үзүүлэлт биш

7 Хангалттай хэмжээний ус уугаагүйгээс хөх унжих магадлалтай

Бие организмд ус дутагдсанаар арьс хуурайшиж өнгөө алддаг.  Тиймээс ус дутагдсан тохиолдолд хөх унжуу болох магадлалтай учир хангалттай хэмжээний ус ууж байх хэрэгтэй.

Хангалттай хэмжээний ус уугаагүйгээс хөх унжих магадлалтай

8 Уруулын өнгө элэгний үйл ажиллагааг илтгэнэ

Хэрвээ таны уруул гэнэт өнгөө өөрчилж цайвар эсвэл хэт бараан өнгөтэй болсон бол энэ нь таны элэгний үйл ажиллагаа муу байгааг илэрхийлнэ.  Цаг алдахгүйгээр элэгний эмчид хандаарай.

Уруулын өнгө элэгний үйл ажиллагааг илтгэнэ

9 Идсэн хоолноос шалтгаалж толгой өвдөх магадлалтай

Толгойны өвчин стрессээс төдийгүй таны идэж буй хоолноос шалтгаалан үүсэх боломжтой. Жишээлбэл аяга жүржийн шүүс, шоколад, бяслаг, самар, утсан бүтээгдэхүүн зэрэг нь толгой өвтгөх магадлалтай байдаг.

Идсэн хоолноос шалтгаалж толгой өвдөх магадлалтай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()