1
Мексик - Хуарес
Мексик бол заавал очиж үзэх ёстой орнуудын нэгд зүй ёсоор багтдаг. Үзэсгэлэнт далайн эрэг, Маяа пирамид, маяачуудын соёл зэргийг үзэж болохоос гадна амтат хоолоороо аялагчдыг татдаг билээ. Амралтын газрууд нь хамгийн аюулгүй боловч хэрвээ та Мексикийг хөндлөн гулд аялмаар байвал хүн хулгайлах гэмт хэрэг, хулгай дээрэм зэргээс маш болгоомжтой байгаарай. Аюулгүй байдлаа цагдаа нарт даатгах гэж байгаа бол тэдэнд тэгж их итгэх хэрэггүй гэж зөвлөмөөр байна.
2
Орос - Карабаш
Хэдэн зууны түүхтэй, дэлхийн хамгийн том орнуудын нэг нь манай хөрш Орос улс. Гэхдээ та тус улс руу аялахаар шийдсэн бол Карабаш хотыг зүглээд хэрэггүй гэж сануулж байна. Энэ хот нь иргэний болон улс төрийн мөргөлдөөн байнга гардгаас гадна бүлэглэн гэмт хэрэг үйлдэгчид ихээр орогнодог бүс нутаг юм.
3
Тайланд - Паттаяа
Тайланд бол жуулчдын заавал очиж үзэх орнуудын жагсаалтанд хамгийн эхэнд бичигддэг газрын нэг юм. Харамсалтай нь Тайланд, ялангуяа Паттаяад хоол хүнсний эрүүл ахуйн аюулгүй байдал маш ноцтойгоор зөрчигддөг. Жуулчид мэдээж хэрэг төрөл бүрийн амттай хоол идэхийг хүсэх болно. Гэвч хотын ойр орчмын бохирдол, хог шороо нь хүний биед муу нөлөөтэй. Тиймээс аль болох гудамжны хоол авах бус, ресторан, хоолны газруудаар үйлчлүүлэх хэрэгтэй хэмээн зөвлөжээ.
4
Египет - Кайро
Египет бол баялаг үүх түүх, соёл иргэншил, элсэн цөл далайн хосолмол өвөрмөц байгалийн тогтоц, пирамид зэргээрээ олон мянган жуулчдын сонирхлыг эрхгүй татдаг билээ. Эдгээрийг үл харгалзан бараан талаас нь харвал жуулчид энд ирснээр хулгайлагдах, террористуудын заналхийлэлд өртөх зэрэг эрсдэлүүдтэй нүүр тулах магадлалтай аж.
5
Турк - Анкара
Далайн эрэг, гайхалтай агаарын бөмбөлгөөрөө алдартай Турк орон бол Европ, Ази хоёр тивийн дунд оршдог соёлын өлгий нутаг дэвсгэр юм. Гэвч өнгөрсөн жилд Туркт найман удаагийн террорист халдлага болсон бөгөөд эдгээрийн ихэнх нь жуулчид олноороо зорьж очдог газрууд байв.
6
Филиппин - Минданао
Далайн эргийн элс, уул усаараа алдартай энэ орныг зориход зайлшгүй анхаарах хэдэн зүйл бий. Террорист үйл ажиллагаанууд Аркифелаго, Минданао зэрэг газруудад ихээр өрнөдөг бөгөөд аялагч жуулчид, филиппин-америк гаралтай хүмүүс эдгээр гэмт хэргийн хохирогч болсон тохиолдол цөөнгүй. Мөн хулгай дээрэм, банкны картны залилан үргэлж гарч байдаг.
7
Бразил - Сао Фауло
Амьд яваа насандаа үзэх хэрэгтэй газруудын нэг бол яах аргагүй Бразилын ширэнгэн ой юм. Харамсалтай нь дэлхийд гэмт хэргийн гаралт хамгийн өндөр, улс төрийн тайван бус байдал, Зика вирусын халдвар зэргийг нь харгалзан үзвэл Бразил аялахад хамгийн аюултай улсын нэг болов уу.
8
Кени - Найроби
Мөнх цаст уул, нэн ховордсон зэрлэг амьтад, мөн алдартай гүйлтийн тамирчдаар нь хүмүүс Кени улсыг сайн мэдэх билээ. АНУ-ын эрх баригчид өөрийн орны жуулчдыг тус улс руу аялахаас татгалзах хэрэгтэй хэмээн сануулсан байдаг. 2013 оноос хойш Кенид гэмт хэргийн тоо өсөж, Найробид террорист халдлагууд гарсан нь ийн сануулга өгөх гол шалтгаан болжээ.
9
Гайти - Форт Ау Фринц
2010 онд болсон газар хөдлөлтийн улмаас олон сая хүн орон гэргүй болж, мөн хэдэн зуун мянган иргэн амь насаа алдсан юм. Тийм ч учраас тэнд жуулчид үзэгдэхээ больсон бөгөөд харин оронд нь олон нийтэд хоол хүнс, эм тариагаар туслах даалгавар бүхий хүмүүнлэгийн байгууллагын хүмүүс очих болсон. Тэд хотоо дахин барих гэж хичээсээр байгаа хэдий ч яг одоо очиход тохиромжтой биш л болов уу.
10
Эл Сальвадор - Сан Сальвадор
Улс төрийн хурцадмал байдал үүсээд байгаа учраас бослого, жагсаалууд Сан Сальвадор хотноо их гарч байгаа. Хэрвээ та тийшээ очихоор төлөвлөж байгаа бол улс төрийн үймээнээс хол байгаарай. Учир нь тэндхийн Засгийн газраас иймэрхүү хөдөлгөөнд оролцсон жуулчдыг үг дуугүй эх орон руу нь буцаана гэдгээ мэдэгдсэн байна.
11
Венесуэл - Каракас
Аялахад тохиромжтой хамгийн өртөг багатай газруудын нэг энэ улсад Андын нуруунаас эхлээд үзэж харах зүйл олон. Харамсалтай нь сүүлийн үед гэмт хэргийн тоо огцом өсөж, хүн амины хэргийн гаралтаараа дэлхийд хоёрдугаарт орсон байна. Тиймээс үнэтэй, ховор эд зүйлсээ аль болох авч явахгүй байх хэрэгтэй аж.
12
Арабын Нэгдсэн Эмират Улс - Дубай
Амттай хоол, таатай цаг агаар, шөнийн амьдрал нь өдөр шиг энэ хот руу эмэгтэй хүн ганцаараа аялах нь тохиромжгүй. Яагаад гэвэл шашны үндэслэлтэй маш олон дүрэм журам мөрдөгддөг. Жишээ нь: Хэрвээ та буудлаасаа гарах гэж байгаа бол заавал биеэ бүрэн гүйцэд халхалсан хувцас өмссөн байх ёстой бөгөөд ингэснээр таныг гэмт хэргийн золиос болохоос ч хамгаалах боломжтой.