Язгууртны хүүхдүүдийн амьдралын хэв маяг

Гаднаас нь харахад их гүрний хаан, хатдын амьдрал тун амар хялбар мэт санагдана. Гэвч энэ гэр бүлийн гүнж, ханхүү нар төрсөн цагаасаа л эртний уламжлалт ёс заншил, хатуу дэг жаягийг дагаж мөрдөх ёстой болдог. Жирийн иргэдийн огт төсөөлж байгаагүй ямар хачирхалтай дүрэм журмыг тэд мөрдөж, үлгэрийн гэмээр адал явдалтай хэрхэн нүүр тулдаг талаар та бүхэнд сонирхуулж байна. 

Язгууртны хүүхдүүдийн амьдралын хэв маяг

1 Дээдсийн төрөлт

Их Британид удам залгамжлагч төрсөн эсэхийг хамгийн түрүүнд хатанд мэдэгдэх ёстой байдаг. Ханхүү Уильям энэхүү сайхан мэдээг гурав дахь удаагаа эмээдээ утсаар дуулгасан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ач хүү нь II Элизабетийг "Эмээ" гэж дуудаж чаддаггүй "Гари" гэж дууддаг байсан бол Жорж мөн адил хэлэхэд түвэгтэй үсэгнээс болоод  "Ган-Ган" гэдэг байсан аж. 

Ханхүү эхнэрээ өөрийн биеэр төрөх эмнэлгээс тосож авдаг бөгөөд хүүхдийг нь эх барьж авах эмч нараар мэдээлэл огт задруулахгүй байх тухай гэрээнд урьдчилан гарын үсэг зуруулдаг байна. Хэдийгээр Кейт гэртээ төрөхийг хүсэж байсан ч хоёр дахь хүүхдээ "St Mary’s Hospital"-д төрүүлсэн билээ. 1948 оноос өмнө дөнгөж мэндэлсэн үрээ хаан хатан хоёр харах эрхгүй байсан гэдэг. Харин одоо бол ханхүү Уильям эхнэрийнхээ хажууд тус дэм болох боломжтой болсон. 

Дээдсийн төрөлт

Хаан ширээг залгамжлагчийн төрсөн өдрийг Бутанд онцгой байдлаар тэмдэглэн өнгөрүүлдэг. Бутаны хаан Жигмэ 2016 оны хоёрдугаар сард хүү төрүүлж өгсөн эхнэр Жецундээ талархаж, 108 мянган мод суулгах зарлиг буулгажээ. 

Болгарын хааны бага хүү ханхүү Симеон өөрийн өвөө болох Мароккогийн хаан VI Мухаммед болон Грек, Данийн гүнж Айринэ нарын нэрээр нэрлэгджээ. 

 

2 Удам залгамжлагч нарын нэрийг хэрхэн сонгодог вэ?

Ханхүү, гүнжүүдийн нэр ихэвчлэн 3-4 үгнээс бүтсэн байдаг. Ханхүү Уильямын ууган хүүгийн нэр нь Кембриджийн Жеорж Александр Лоуис бол Шведийн бяцхан гүнжийн албан ёсны нэр нь Эстергётландийн гүнгийн авхай, Шведийн гүнж Эстелле аж. Монакогийн ханхүү ихрүүдийнхээ нэгэнд Жак Оноре Рейнир Гримальди гэсэн нэр хайрласан байх жишээтэй. 

Удам залгамжлагч нарын нэрийг хэрхэн сонгодог вэ?

Их Британид удам залгамжлагч төрсний дараа эмнэлгийн гадаа шинэ төрсөн хүүхдэд хэн гэдэг нэр хайрласан талаар бооцоо тавьсан хүмүүс олноор цугласан байдаг төдийгүй хэвлэлийнхэн чих тавин хүлээж суудаг. 

Дээдсийн гэр бүлийн гурав дахь хүүхдийн нэрийг төрснөөс нь хойш хоёр хоногийн дараа зарласан бөгөөд Артур эсвэл Жеймс гэсэн нэр өгнө гэж олон хүн таамагласан. Харин хунтайж Уильям хүүдээ Жак гэсэн нэр хайрлахыг хүсэж байгаа талаараа ам алдсан байдаг. Эцэст нь ханхүүд Луис буюу "Тулаанд нэр хүндтэй", "алдартай баатар" гэсэн утга бүхий нэрийг өгчээ. 

3 Ханхүү, гүнж нарт өгдөг бэлэг

Испанийн гүнж 10 насныхаа төрсөн өдрөөр "Lady of Order of the Golden Fleece" гэх шагналыг гардан авчээ. Кэрол Миддлтон өөрийн ач хүүдээ уналгын иж бүрэн хэрэгсэл бүхий тахь бэлэглэсэн бол өвөө буюу ханхүү Чарльз нь түүнд 18 мянган фунтын үнэ бүхий гар утсыг "Астон Мартин" машины хамт бэлэг болгон өгсөн байна. Ханхүү Жоржид л гэхэд аавынх нь өгсөн "Volkswagen GTI", Бекхэмийн гэр бүлийнхний өгсөн "Range Rover", авга Пиппагийнх нь "Jaguar", Бионсе болон Жэй-Зи нарын бэлэглэсэн "Bugatti", Хеллен Миррен, Элтон Жон нарын өгсөн "Rolls-Royce" зэрэг машин байдаг. 

Мэдээжийн хэрэг ханхүү, гүнж нар төрсөн өдрөөрөө хамгийн их бэлэг авдаг. Чарлот гүнжид 64 улсаас төрсөн өдрийн мэндчилгээ иржээ. Мөн тасман хонины ноосоор хийсэн бүтээлгийг Автралиас бэлэглэсэн бол Хятад улсаас торгоны цуглуулгыг 1937 онд хийгдсэн, 200 мянган ам.долларын үнэтэй "Цасан гоо ба долоон одой" хүүхэлдэйн киноны зурагт хуудсын хамт бэлэглэжээ. 

Ханхүү, гүнж нарт өгдөг бэлэг

Ард иргэд нь ч бас эрхэм дээдэстээ баяр хүргэдэг. Монакогийн иргэд ихрүүдэд "Cartier" брэндийн гоёмсог энгэрийн зүү, цаг бэлэглэсэн бол "Chelsea Royal Hospital"-ын тэтгэвэрт гарсан ажилчид ханхүү Уильямын хүүд тоглоомыг дурсгал болгон өгчээ. 

4 Дээдсийн хүүхдүүд хэрхэн хувцасладаг вэ?

Испанийн дээдсийн гэр бүлийнхэн бол дэгжин хээнцэр байдлын нүүр царай юм. Гүнж Софиа, Леонор нар ихэвчлэн төстэй даашинз, цамц, хүрэм зэргийг өмсдөг бол хаан VI Филипп, хатан Летизиа нар ч бас үргэлж төгс төгөлдөр харагддаг. 

Дээдсийн хүүхдүүд хэрхэн хувцасладаг вэ?

Ханхүү Жорж найман нас хүртлээ богино өмд өмсөх ёстой. Гэхдээ тэр ихэвчлэн аавтайгаа төстэй хувцаслах дуртай. Жирийн иргэд ч бас хүүхдүүддээ хунтайж, гүнж нарынхтай ижилхэн загварын хувцас өмсгөхийг хүсдэгийг мэддэг учраас Кейт нэлээд үнэтэй хувцас сонгохыг эрмэлздэг байна. Харин Японы хунтайж Акисиногийн Хисахито албан ёсны арга хэмжээн дээр заавал уламжлалт хувцсаа өмсөх ёстой ажээ. 

5 Тэд юу тоглодог вэ?

Язгууртан гэр бүлийнхэн спортоор хичээллэх, дугуй унах зэрэг нь электрон хэрэгсэл үзэж цагаа нөхцөөхөөс хамаагүй үр бүтээмжтэй гэдэгтэй санал нийлдэг. Голландын гүнжүүд болох Амайла, Алексиа, Ариане нар далайн эрэг дээр нохойтойгоо хөөцөлдөн тоглох дуртай. Харин Бельгийн хунтайж, гүнжүүд цанаар гулгах дуртай ажээ.

Тэд юу тоглодог вэ?

Британийн хааны гэр бүлийнхний мөрддөг нэг хатуу дүрэм нь хүүхдүүддээ ямар ч таблет хэрэглүүлэхгүй байх явдал юм. Ханхүү Уильям, Кейт нар хүүхдүүдийнхээ төсөөлөн бодох чадвар, логик сэтгэлгээг хөгжүүлэхийн тулд машин, хүүхэлдэй, рубик шоо, зөөлөн тоглоом зэргээр тоглуулдаг аж. 

Үүнээс гадна II Элизабет өөрийн цуглуулгад байдаг хувийн тоглоомнуудаа үр ач нартаа өгч тоглуулдаг. Ханхүү Чарльзын хүүхэлдэй, гүнж Маргаретийн тэрэг зэргийг Жорж болон Чарлот нарт өгөхөөс өмнө хэн ч гар хүрдэггүй байжээ.

Жирийн хүүхдүүдийн адилаар дээдсийн хүүхдүүд бас биенээсээ огт салгадаггүй тоглоомтой байдаг. Норвегийн гүнж Ингрид Александра арслангийн чихмэл тоглоомыг үргэлж авч явдаг бол Испанийн хааны ууган охин ягаан нугасаа хаа явсан газраа тэвэрч явдаг байна. 

6 Хааныг хүмүүжүүлэх шинэ арга

Кембриджийн гэр бүлийн хүүхэд асрагчаар Мариа Тереса Борралло ажилладаг. Тэрээр ханхүүгийн гэр бүлийг аялал зугаалга, албан ёсны айлчлал зэрэгт явахад нь хамт явж хүүхдийг нь харж өгдөг. Уламжлалаас гадуур хэдий ч Кейтийн эцэг эх зээ хүүхдүүдтэйгээ уулзаж, цагийг хамт өнгөрөөдөг байна. Харин Уильям  ээж Дианагийнхаа "Хүссэнээрээ үймүүлж болох ч баригдаж болохгүй" гэдэг зөвлөгөөг хүүхдүүддээ хэлдэг байна. 

Саяхнаас Жорж сургуульд явж эхлээд байгаа бол Чарлот цэцэрлэг дээрээ тоглож, амрахаас гадна шүлэг, ваар хийх хичээл үзэж эхэлжээ.

Хааныг хүмүүжүүлэх шинэ арга

Монакогийн гүнж Чарлень Өмнөд Африкийн нэрийн өмнөөс олимпын усанд сэлэлтийн тэмцээнд оролцож байсан тамирчин хүн хэдий ч ихрүүдээ төрснөөс хойш тэдэнтэйгээ ихэнх цагийг хамт өнгөрөөхийг хичээдэг болжээ. Тэрээр хүүхдүүдээ асрагчтай нь хамт бараг л үлдээдэггүй гэнэ. 

Эрхэм дээдсийн гэр бүлүүд хүүхдүүдтэйгээ хамтдаа цагийг өнгөрөөхийг эрмэлздэг. Хүүхдүүд нь ном унших, үзэсгэлэн үзэх, ёс зүй, биеэ хэрхэн авч явах хичээл зэрэгт явдаг ч гэртээ сайн тоглож авдаг байна. Үйлчлэгч, ажилтнуудаа хүндэтгэж харилцах хэрэгтэй талаар зааж сургахын тулд өөрсдөөр нь орыг нь хураалгах, гэрийн ажилд туслах зэрэг ажлуудыг хийлгэдэг аж. 

Өсвөр насны хүүхдүүдэд тусгай анхаарал хандуулдаг. Бельгийн удам залгамжлагч дөрвөн хүүхдийн нэг нь "Jesuit college"-д суралцдаг бөгөөд Испанийн гүнж харин каталан, галил, баск, англи, хятад хэл эзэмшдэг. Мөн дуу хөгжим, бүжиг, харилцааны хичээлүүдэд хамрагддаг. 

Норвегид бол хааны гэр бүлийнхэн маш багаасаа хатуу журам дагаж мөрддөг. Тиймээс ч Ингрид гүнж зургаан настайдаа хамгийн анх олон нийтийн өмнө үг хэлж, 12-тойдоо 2016 онд Өсвөрийн өвлийн олимпын нээлтийг хийх хүндлэл хүлээж байжээ. 

7 Улс орнуудын өв залгамжлах ёс

Өв залгамжлах эрх бол маш чухал сэдэв. Хэдийгээр гүнж Габриелла түрүүлж төрсөн ч гэсэн ханхүү Жак Монакогийн хаан болох болно. 

Японд бол охид өв залгамжлах ёсгүй учраас Акихито хааны ач нараас 12 настай хамгийн бага нь болох ханхүү Хисахито хаан ширээний залгамжлагч юм. Испанид бол хатан хамгийн чухалд тооцогддог. Норвегийн гүнж Ингрид өвөө, аав хоёрынхоо дараа хаан ширээг залгамжлах бол Бельгийн гүнж Элизабет мөн ийм эрхтэй. 

Улс орнуудын өв залгамжлах ёс

Жорданы ханхүү Хашем бин Абдуллах өв залгамжлагчаар зогсохгүй аавтайгаа нэг өдөр төрсөн учраас төрсөн өдрөө хамтдаа тэмдэглэдэг. 2013 онд Өв залгамжлах хуульд өөрчлөлт орсноор ханхүү Жорж өв залгамжлагчдын жагсаалтанд Чарлот гүнжийн ард бичигдэж байна. 

8 Дээдсийн үүрэг хүлээх

Тухайн улс орон бүрээс шалтгаалан ханхүү, гүнж нар өөр өөр үүрэг хариуцлагатай. Ирээдүйн Монакогийн хаан Жак ээжийгээ өөр орон руу явахад нь заавал хамт явах ёстой. Морокко улсын ханхүү Моулэй Хассан 10 настайгаасаа аавтайгаа хамт албан ёсны уулзалтанд оролцож эхэлжээ. 

 

Дээдсийн үүрэг хүлээх

Харин Жорж, Чарлот нарын хувьд аав ээжтэйгээ хамт Польш, Герман, Канадыг зорьж байсан түүхтэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()