Найз залуудаа хаягдсан австрали бүсгүйн өшөө авалт олныг гайхашруулжээ

Байх ёстойгоосоо хэд дахин илүү жинтэй нэгэн бүсгүйг найз залуу нь "Тарган" гэж шүүмжилсний дараа тэрээр таван кг хасахаар шийдсэн аж. Гэтэл санаанд оромгүй явдал болж, энэ зорилгынхоо ачаар бүсгүй 65 кг жин хасаж чадсан бөгөөд одоо хэрхэн жин хасах, бие галбираа төгс сайхан хадгалах талаар зөвлөгөө өгдөг блогийг инстаграм хуудсандаа хөтөлдөг.

Найз залуудаа хаягдсан австрали бүсгүйн өшөө авалт олныг гайхашруулжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Сиднейн иргэн болох 25 настай Хэйли Уэстоби (Hayley Westoby) оюутан болоод 119 кг хүртэл жин нэмжээ. Тэрээр бусад оюутны адилаар түргэн хоол идэж, хийжүүлсэн болон согтууруулах ундааг маш их хэрэглэдэг байсан гэнэ.

2

Тэрээр "Миний илүүдэл жингийн талаар надад хэлэх хүртэл би таргалж байгаагаа төдийлөн анзаараагүй. Миний жин бага багаар нэмэгдсээр байсан" хэмээжээ. Харин экс найз залуу маань намайг "Тарган" хэмээн дуудах болсон учир би гомдсон сэтгэлдээ хөтлөгдөж спортоор хичээллэж, зөв хооллохоор шийдсэн. Ингээд хэт их жин нэмснээ мэдсэнээр би өөрийн амьдралын хэв маягийг өөрчлөх хэрэгтэй болсон.

3

Эхлээд би өөртөө таван кг хасах зорилго тавьсан. Эхний таван кг жин маш хурдан алга болсон учир энэ нь дахин жин хасах урмыг надад өгсөн юм. Ийм байдлаар би таван жилийн дотор 65 кг жин хасаж чадсан. Мөн би хэрхэн зөв турах, хэрхэн зөв хооллох тал дээр нэлээд судалгаа хийсэн" гэж тэрээр туршлагаасаа хуваалцсан байна.

4

Арван жилийн сурагч байхдаа Хейли гүйлтээр хичээллэдэг байсан бөгөөд спортоор хичээллэх дуртай байсан гэнэ. “Би үргэлж 100 метрийн зайд гүйдэг байсан. Харамсалтай нь 18 настайдаа өвдгөндөө гэмтэл авснаар намайг дахин гүйж болохгүй гэсэн. Ингээд гэнэт хөдөлгөөнгүй болсон учир маш хурдан жин нэмсэн байна. Их сургуульд орохоосоо өмнө би 10 кг нэмж, 65 кг-тай болсон байсан.

5

Тэрээр одоо 54 кг жинтэй бөгөөд төгс галбираа хадгалж үлдэхийн тулд өглөө бүр 05.30 цагт босдог гэнэ. Хэйли согтууруулах ундаа огтхон ч хэрэглэхээ больжээ. 

6

“65 кг жин авч хаяж чадсан өөрөөрөө би маш их бахархаж байна. Одоо би өөрийнхөө биенээс огтхон ч ичихээргүй болсон” хэмээн Хэйли хэлжээ.

7

“Ингээд би их сургуулийн амьдрал уусан орж, спорт гэж юу болохыг бараг мартсан. Спортоор хичээллэхийн оронд би гадуур зугаацаж, гэрийн хоолоо түргэн, хямд хоолоор сольсон” гэжээ.

8

“Дараа нь би жингээ үзэхэд 119 кг болсон байсан. Би бүхий л амьдралынхаа туршид анх удаа ийм жинтэй болсон. Тэгээд эхлээд таван кг турах зорилго өөртөө тавьсан. Өөрийн өдөр тутмын хоолноос эрүүл бус хоол, согтууруулах ундааг хассанаар маш хурдан жин хасаж эхэлсэн. Эхний таван кг-ыг хассаны дараа дахин таван кг хасахыг хүссэн. Ийнхүү бага багаар хассаар 65 кг-ыг хасаж чадсан”.

9

Хэйли "Фитнессээр хичээллэж эхэлснээр би дахин спортод дурласан. Хүндийн өргөлтөөр хичээллэж эхэлснээр миний бие илүү галбирлаг болж байсан нь надад маш  их таалагдсан" гэв.

10

Тэрээр уургийн дэглэм барьж эхэлсэн нь илүүдэл өөхийг хайлуулж, булчингийн массыг нэмэгдүүлэхэд тусалсан байна. “Би бараг өдөр бүр 05.30-д босож дасгал хийдэг. Дараа нь аяга овъёос иддэг. Өдрийн хоолондоо би 200 гр өөхгүй мах хүнсний ногоотой хольж иднэ.  Оройдоо мөн энэ төрлийн хоолыг иддэг. Энэ нь миний өмнө нь хооллож байсан зуршлаас эрс ялгаатай. Эрүүл зөв хооллолт миний бие галбирыг өөрчилсөн.

11

Хейли согтууруулах ундаанаас татгалзсан нь жин хасахад маш сайн нөлөөлсөн гэнэ. “Хүмүүс нэг хундага дарс эсвэл нэг аяга шар айрагт ямар их хэмжээний илчлэг, сахар агуулагддагийг төдийлөн мэддэггүй. Эхний үедээ согтууруулах ундаанаас татгалзах миний хувьд маш хэцүү байсан. Харин дараа нь би лайм /цитрусын төрлийн жимс/-тай шүүс уудаг болсон. Энэ нь тэдний ууж буй зүйлтэй ижилхэн харагддаг учир намайг уухгүй байгааг хүмүүс төдийлөн анзаардаггүй байсан” хэмээн Хейли хэлжээ.

12

Заримдаа Хейли фитнесстээ явах дургүй боловч шинэ найз залуу болох 35 настай Нэтан нь түүнд эрч хүч өгдөг байна. “Би хагас жилийн өмнө Нэтантай фитнесс төвд танилцсан. Тэр намайг маш их дэмждэг.  Бид хоёулаа бие галбиртаа ихээхэн анхаарал хандуулдаг. Заримдаа толинд харах үед надад дахин турах хэрэгтэй гэсэн сэтгэгдэл төрдөг. Гэхдээ би үүнийг фитнесс төв рүү явах түлхэц хүч болгож ашигладаг. Бусад эмэгтэйчүүдэд өөрийн туршлагаасаа хуваалцаж, мөрөөдлийн бие галбираа олоход нь тэдэнд тусалдаг”.

13

14

Найз залуутайгаа муудалцсан талаараа тэрээр “Бид нэг зүйлээс болоод маргалдаж байсан юм. Найз залуу минь намайг турах хэрэгтэй гэж зөвлөсөн. Мэдээж тэр үүнийг санаандгүй байдлаар хэлсэн боловч миний жинд ихээхэн анхаарал хандуулж байгааг нь би ойлгосон” гэжээ.

15

“Спортоор хичээллэх, зөв хооллох үедээ би илүү их аз жаргалыг мэдэрдэг. Миний биеийн галбир өөрчлөгдсөнөөр өөртөө илүү итгэлтэй болсон. Харин би одоо бусдад туслахыг хичээж, төгс төгөлдрийг олоход нь гүүр болж байгаа. Хэрвээ миний хуучин найз залуу намайг жин хасах хэрэгтэй гэж хэлээгүй бол би өдийд хуучин хэвэндээ л байх байсан”.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()