1
Урилгагүй зочин
Урьдчилж утсаар мэдэгдэлгүйгээр айлд шууд очиж болохгүй. Нүцгэн биен дээрээ халаад өмсчихсөн, үсэндээ бигудитэй байж байтал гэнэт урилгагүй зочин ирвэл та яах вэ? Британийн нэг хатагтай урилгагүй зочид гэрт нь ирвэл туфль, малгай өмсөөд, шүхэр барьж угтдаг гэнэ. Хэрэв тухайн хүн түүнд таалагддаг бол "Өө, ашгүй дээ, та намайг дөнгөж гэртээ орж ирээд байтал ирж таарлаа!" гэж хэлдэг. Хэрэв таагүй санагддаг хүн бол "Өө, ямар харамсалтай юм бэ? Би одоо яг гарах гэж байлаа" хэмээн дуу алдан угтдаг байжээ.
2
Эмэгтэй хүний цүнхийг бүү барь
Эрэгтэй хүн хэзээ ч эмэгтэй хүний цүнхийг барьж явж болохгүй. Энэ нь тухайн эрэгтэй хүний үнэ цэнийг унагахад хүргэдэг. Тиймээс эрчүүд аль болох эхнэр, найз охиныхоо цүнхийг барьж явахгүй байхыг хичээх хэрэгтэй.
3
Унтлагын хувцсыг зориулалтаар нь хэрэглэ
Гэрийн хувцас гэж гадна байдлаараа албан бус, биед эвтэй өмд, цамцыг хэлнэ. Халаад, унтлагын өмд, цамц нь зөвхөн өглөө, оройд угаалгын өрөө ороход л бас зөвхөн зориулалтаар нь хэрэглэж хэвшээрэй.
4
Хаалга тогшиж орох
Хүүхдийг тусдаа өрөөнд орсоны дараа өрөөнд нь орохдоо хаалгыг нь заавал тогших орох хэрэгтэй. Ингэснээр хүүхэд ч мөн таны унтлагын өрөөнд орохын өмнө бас тогшдог болно. Тиймээс та бусдын орон зайд нэвтрэхдээ заавал хаалга тогшиж хэвшээрэй.
5
Ноосон үстэй малгайг өмсөж болохгүй
Ноосон үстэй малгайг зөвхөн гадуур л өмсөх хэрэгтэй. Учир нь зарим эрэгтэй ч бай эмэгтэй хүмүүс айлд, албан байгууллагад ч ноосон малгайтайгаа байх нь элбэг. Энэ нь тухайн хүнийг маш бүдүүлэг харагдуулах нь бий. Харин бүрх малгай, таван хурууны нимгэн бээлийтэй байж болно.
6
Ресторанд төлбөр хийх дүрэм
“Би таныг урьж байна” гэж та хэн нэгэнд хэлсэн бол, хоолны төлбөрийг та төлнө гэсэн үг. Хэрэв эмэгтэй өөрийн түншийг ресторанд урьсан бол тухайн эмэгтэй төлнө гэсэн үг. “Хамтдаа хоолонд орох уу?” гэсэн бол хүн бүр тус тусдаа төлбөрөө хийнэ. Харин тухайн эрэгтэй өөрөө төлбөр хийх санал гаргасан бол тухайн эмэгтэй төлүүлж болно.
7
Эмэгтэйдээ хаалга нээж өг
Автомашинд жолоочийн арын суудал хамгийн зөв тохиромжтойд тооцогддог тул эмэгтэй хүн ихэвчлэн сууна. Эрэгтэй хүн машинаас түрүүлж буугаад эмэгтэйдээ хаалга онгойлгон өгч, гараа сунган гарахад нь тусална. Сүүлийн үед ажил хэргийн ёс зүйд эрэгтэй хүмүүс “Бизнест эрэгтэй, эмэгтэй гэж ялгарахгүй” гэх феминист (эмэгтэйчүүдийн) уриагаар шалтаглан энэ дүрмийг зөрчих нь их болсон.
8
Хоолны дэглэм барьж байгаа бол...
Хоолны дэглэм барьж байгаа бол энэ тухайгаа олонд дэлгэн ярих нь бүдүүлэг зан. Энэ шалтгаанаар зочломтгой эзэгтэйн өгч буй хоолноос татгалзах нь ч мөн бүдүүлэг байдлыг илэрхийлнэ. Та хоолыг нь идээгүй ч гэрийн эзэгтэйн хоол хийх чадварыг заавал магтаарай. Согтууруулах ундаа хэрэглэх үед ч мөн адил. Та согтууруулах ундаа ууж болохгүй гэдгээ бүгдэд мэдэгдэх хэрэггүй. Зүгээр л огт уухгүй гээд суухын оронд өөртөө тохирохыг сонгоод бага зэргээр хүртэхэд л болно.
Хэрвээ та томоохон ресторан, зоогийн газраар үйлчлүүлж байгаа тохиолдолд танд хэрэг болох бяцхан зааврыг хүргэе.
- Завсарлага
- Хоёрдугаар хоол хүлээх
- Амттай байлаа
- Болсон
- Таалагдсангүй
9
Ямар сэдвээр ярьж болохгүй вэ
Олон нийтийн дунд байхдаа ярьж болохгүй сэдвүүд гэж байдаг. Жишээ нь: Улс төр, шашин, эрүүл мэнд, хөрөнгө мөнгө гэх мэт.
Мөн хэн нэгнээс асуудаг саваагүй, тохиромжгүй асуултууд: “Хөөх, ямар гоё даашинз вэ? Та хэдээр авсан бэ?” гэх мэт. Танаас ингэж асуувал та эелдгээр инээмсэглээд “Бэлгэнд авсан юм” гээрэй. Ингээд та ярианы сэдвийг өөрчлөх гэж оролдсон ч энэ талаар танаас шаргуу асуугаад байвал “Би энэ талаар яримааргүй байна аа” гэж хэлэхэд л хангалттай.
10
Хүүхдийг ч бас хүндэл
Бүх хүнтэй 12 нас хүрсэн хүүхэдтэй ч “Та” гэж харьцах ёстой. Хүмүүс зөөгч, жолооч нартай “Чи” гэж харьцаж байгаа нь муухай сонсогддог. Тэр ч байтугай албан газартаа хамгийн сайн танил хүнтэйгээ ч “Та” гэж харьцах ёстой. Харин хоёулхнаа хамт байх үедээ “Чи” гэж дуудаарай. Мэдээж үе тэнгийн хүмүүс, эсвэл дотны найзууд хоорондоо өөрөөр харьцдаг байж болно. Хэрэв тантай харилцаж байгаа этгээд байнга “Чи” гээд байвал, та эхлээд “Уучлаарай, та надтай ярьж байна уу?” хэмээн асуух хэрэгтэй. Ийм тохиолдол байнга давтагдаад байвал “Уучлаарай, бид бие биеэ “чи” гэж дуудах болоогүй” гэж анхааруулаарай.
11
Хов бүү ярь
Хажууд тань байхгүй хүмүүсийн талаар ярьж хэлэлцэх муухай, өөрөөр хэлбэл хов жив ярьж болохгүй. Ойр дотны хүмүүсийнхээ талаар, тэр дундаа нөхрүүдийг муулах нь зохисгүй. Хэн нэгэнтэй ярьж байхдаа “Хэрэв чиний нөхөр тийм муу юм бол, яагаад чи түүнээс салахгүй байгаа юм бэ?” гэж хэлж болохгүй. Өөрийн эх орны тухай басамжилж, зэвүүцсэн байдлаар ярьж болохгүй. “Энэ орны бүх хүн харамч нарийн ...” гэх мэтээр ярих нь таныг ч бас тухайн төрлийн хүмүүст хамаатайг харуулна.
12
Театрт баримтлах дүрэм
Үзвэр үйлчилгээний газраар үйлчлүүлэх үед кино театр, концертын танхимд сууж буй хүмүүсийн урдуур явах тохиолдол гардаг шүү дээ. Ийм тохиолдолд та өөрийн суудал руугаа явахдаа тухайн хүмүүс рүү биеэрээ харж явах ёстой. Магадгүй танд ийм үе гарвал эрэгтэй нь түрүүлж явах ёстойг анхаарах хэрэгтэй юм шүү.