Дэлхийн хамгийн баян эр мөнгөө яаж үрэхээ мэдэхгүй байна

2017 оны долдугаар сарын 27-ны өглөө "Amazon.com"-ын хувьцаа 1.8 хувиар өссөнөөр Жефф Безос (Jeff Bezos) дэлхийн хамгийн баян хүн болсон юм. Үүнээс зургаахан цагийн дараа хувьцааны үнэ гурван хувиар буурснаар Билл Гейтсийн ард бичигдэх болсон ч Безос энэ оны нэгдүгээр сард "Дэлхийн хамгийн баян хүн" хэмээх алдрыг дахин хүртсэн байна. Энэ том амжилт, алдар нэр, өв хөрөнгийн эзэн болсон гол шалтгаан нь үргэлж шинийг сэддэг сийрэг толгой, түүнийгээ хэрэгжүүлж байж санаа амардаг уйгагүй зан, мөн ажилтнуудаа хэрхэн сонгодог арга барилтай хамгийн их холбоотой аж. 

Дэлхийн хамгийн баян эр мөнгөө яаж үрэхээ мэдэхгүй байна

2017 оны гуравдугаар сарын сүүлээр Безос дэлхийн хамгийн баян хүний ард буюу хоёрдугаарт албан ёсоор орсон байна. Тухайн үед түүний хөрөнгийн хэмжээ 1.5 тэрбумаар өссөн байжээ. Түүний болон Билл Гейтсийн хөрөнгө 90 тэрбум давдаг бөгөөд энэ нь Этиоп, Шри-Ланка улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс их дүн ажээ. Бизнесийн мэдээллийн алдарт сайт "Business Insider"-ын хийсэн судалгаанаас харахад дундаж орлоготой америк иргэний 88 доллар Безосын нэг доллартай тэнцэнэ гэжээ. Безосын 131 тэрбум долларын хөрөнгөний 125 тэрбум нь Amazon.com-ын хувьцаа юм байна. Сүүлийн жилүүдэд хувьцааных нь үнэ эрчимтэй өсөж байгаа бөгөөд хэрвээ энэ эрчээрээ өссөөр байвал дөрвөн жилийн дараа тэрээр дэлхийн хамгийн анхны триллон долларын хөрөнгөтэй хүн болох магадлалтай хэмээн "Bloomberg"-ийнхэн мэдээлжээ. Ингээд түүний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе. 

 

1 Бага нас

Жеффри Престон Йоргенсенлит 1964 онд төржээ. Түүнийг нэг настай байхад эцэг эх хоёр нь салсан бөгөөд ээж нь Кубын иргэн Мигель Безостай гэрлэсэн аж. Ингээд хүү дөрвөн настай байхаасаа хойд ааваараа овоглох болжээ. Жеффийн хүмүүжилд ээжийнх нь аав болох Лоуренс Престон чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэрээр АНУ-ын атом цахилгаан станцын комиссын захирал байжээ.

Бага нас

Безос бага байхын л үргэлж шинэ санаа сэдэж, эвдэрсэн зүйлийг засаж учрыг нь олох дуртай хүүхэд байсан гэнэ. Тиймдээ ч багаасаа од эрхэс, сансартай холбоотой ажил мэргэжил эзэмшихийг хүсдэг байснаас гадна элдэв туршилт шинэ содон зүйл хийхээр оролддог байжээ.

Тэрээр нарны гэрлээр ажилладаг плита, робот, лазер болон цахилгаан аюулын дохио гэх мэт зүйлсийн санааг олж илрүүлж байсан гэнэ.

2 Оюутан нас

Безос сургуулийнхаа хамгийн шилдэг сурагчаар тодорч, Принстоны их сургуулийн физикийн ангид орсон боловч мэдээлэл зүйн хичээлдээ ихээхэн сонирхолтой болсон байна. 2010 онд диплом гардуулах нэгэн ёслолд оролцохдоо тэрээр “Тамхи татдаг гэж эмээдээ хэлж уйлуулж байсан” тухайгаа дурсан ярьжээ. Харин өвөө нь түүнд “Жефф, хүү минь сайхан сэтгэлтэй байх нь ухаалаг байхаас илүү хэцүү болохыг чи хожим ойлгох болно” гэж хэлж байжээ.

Оюутан нас

3 Анхны ажил

Безос хоёр жилийн турш "Fitel"-д ажилласныхаа дараа улсынхаа томоохон банк болох "Bankers Trust"-д ажилд орсон байна. Үүний дараа тэрээр Уолл-стритийн "D.E.Shaw" хөрөнгө оруулалтын байгууллагад санхүүгийн судлаачаар хэсэг ажилласан байна.

Анхны ажил

4 Бизнесийн гараа

"D.E.Shaw"-д ажиллаж байхдаа тэрээр эхнэр Маккензи Таттлтайгаа танилцаж тэд 1993 онд гэрлэжээ.

“Бид өөд өөдөөсөө харж суудаг байсан. Өдөр бүр түүний гайхалтай инээдийг сонсдог байлаа. Тэгэхээр би яаж түүнийг тоохгүй өнгөрөх билээ”. Маккензи Безос

29 насандаа Безос "D.E.Shaw" сангийн хамгийн залуу гүйцэтгэх захирал болсон аж. Энэ үед түүний толгойд нэгэн шинэ бизнесийн санаа орж ирсэн бөгөөд үүнийг ажлынхаа хажуугаар хийх боломжгүй гэдгийг ойлгожээ. Жилийн дотор цахим хэрэглэгчдийн тоо 2300 хувиар өссөн болохыг анзаарсан тэрээр онлайнаар ном зарахаар шийдсэн байна.

Нэгдүгээрт, номыг заавал бодитоор харах хэрэггүй бөгөөд зүгээр л уншигчдад хандсан тайлбарыг нь уншихад л хангалттай байсан.

Хоёрдугаарт, АНУ-д номын хоёрхон дистрибьютор байсан учир олон хүнтэй харьцах хэрэг байгаагүй.

Гуравдугаарт,  дэлхийд маш олон ном хэвлэгддэг учир оффлайнаар хадгалах зай хүрэлцэхгүй байх байсан.

“Одоо бид цахим сүлжээний хөгжлийг ажиглаж байгаа бөгөөд бүх зүйл амжилттай байвал Amazon.com-оо үүсгэх болно. Онлайн худалдаа нь иргэдийн цаг хугацаа болон мөнгийг хэмнэнэ.

Маргааш гэхэд цахим сүлжээний хайлт илүү өргөн илэрцтэй байх болно. Amazon.com харилцагчдын тав тухын төлөө ажиллаж чадна гэдэгт би итгэлтэй байна”. Жефф Безос

Бизнесийн гараа

5 Гэрээсээ ажилладаг байсан

Безос эхнэрийнхээ хамтаар Сиэтл рүү нүүж шинэ бизнесээ эхлүүлэхээр шийджээ. Эхний үед тэд бизнестээ 300 мянган долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Компанийн  хамгийн анхны ажилтан нь Шел Кафан байжээ. Тэдэнд оффис түрээслэх мөнгө байгаагүй учир эхний үед Безосын гэрээс ажиллаж, харин дараа нь хөгжмийн студи байсан хонгилын өрөөг түрээслэх болжээ.

Безосын хамгийн анхны ажлын ширээ нь модон хаалгаар хийсэн тавцан, төмөр хөлтэй байсан бол одоо ч тэд модон тавцан, төмөр хөлтэй ширээтэй гэнэ. Тэрээр тун хэмнэлттэй хүн тул "Amazon"-ы оффист ч үнэтэй тавилга хэрэглэдэггүй аж.

Гэрээсээ ажилладаг байсан

6 Amazon сайтыг 1995 онд нээсэн

Гэхдээ шаардлагатай гэж үзсэн зүйл дээрээ тэрээр огтхон ч мөнгө харамладаггүй. Жишээлбэл, нэгэн удаа "Amazon"-ы ажилтан ижил хүйстнүүдийн асуудлыг шийдвэрлэх санал асуулгад хэрэглэх 100 мянган доллар гуйхад Безос болон түүний эхнэр 2.5 сая долларын хандив өргөсөн байна. Безосын гэр бүлийнхэн их сургууль, музей, шинжлэх ухааны ажил, боловсролын төсөлд хөрөнгө оруулдаг гэнэ.

1995 оны долдугаар сарын 16-нд Безос худалдааны сайтаа анх нээн ажиллуулсан юм. Эхлээд тэд ямар нэгэн сурталчилгаагүй ажиллаж байсан ч "Cadabra.com"-ынх нь ("Amazon" сайт эхэн үедээ "Cadabr.com" болон "Relentless.com" гэсэн нэртэй байжээ) худалдаа 30 хоногийн дотор хангалттай хэмжээгээр өсчээ. Ажлаа эхэлснээс хоёр сарын дараачаас л өдөрт 20 мянган долларын цэвэр ашиг олж эхэлсэн төдийгүй барааг АНУ-ын  өнцөг булан бүрт түгээж байсан гэнэ.

Amazon сайтыг 1995 онд нээсэн

7 Нэрийн утга учир

Амазон гэдэг нэрийн тухайд дэлхийн хамгийн томоохон гол болох Амазоны нэр юм байна. Үүнээс гадна компанийнх нь нэр цагаан толгойн  хамгийн эхний үсгээр эхэлдэг нь үргэлж тэргүүнд байна гэсэн санааг илэрхийлж буй гэнэ.

A болон Z-гийн хоорондох сум нь энэ сайтаас хүссэн зүйлээ олно гэсэн санааг илэрхийлнэ. “Бид санхүүгийн хямралд орсон pets.com, living.com, kozmo.com…  гэх сайтуудад ч хөрөнгө оруулалт хийж байсан бөгөөд дэлхий дээр ганцаараа биш гэдгээ мэдэхэд таатай байсан”.

Нэрийн утга учир

8 Анхны хувьцааны ханш

Судлаачид Amazon-ыг жилийн дотор дампуурна гэх дүгнэлт гаргаж байжээ. 2001 оны есдүгээр сард "Amazon"-ны хувьцааны үнэ таван доллар болсон нь 1996 оныхоос 20 дахин хямд байжээ.  Гэхдээ 2001 оны сүүлийн улирлаас Amazon-ы түүхэн дэх хамгийн их орлоготой үе эхэлжээ.

2013 онд "Washington Post" сэтгүүлд "Amazon"-ны үүсгэн байгуулагчийн санхүүгийн хямралын талаар бичиж эхлэхэд тэрээр уг сэтгүүлийг 250 мянган доллараар худалдан авчээ.

Анхны хувьцааны ханш

9 Түүний ажиллах зарчим

Безос ажилтнуудаа анхнаас нь маш нухацтай сонгож авдаг байсан бөгөөд шинээр ирсэн хүн бүр бусад ажилтнууддаа ажиллах эрч хүч өгөх ёстой гэж үздэг. Уг ажилтан шинэлэг санаа гаргаж, бусдадаа танилцуулж өөрийн санааг дэмжүүлж чадаж байвал тэрээр шилдэг ажилтны тоонд багтана гэжээ.

Ямар нэгэн шинэ санаа сэдэх, төсөл хэрэгжүүлэхэд цөөн хүнтэй баг ажиллах ёстой гэж тэр үздэг. Тэрээр "Хэрвээ нэг багийг хоёр пиццагаар хооллож болохгүй бол тухайн баг хэтэрхий их хүнтэй байна” гэж хэлдэг гэнэ. Жефф чадваргүй хүмүүст дургүй. Ажилчдаасаа “Та залхуу юу эсвэл чадваргүй юм уу. Энэ тал дээр ухаалгаар хандах хэрэгтэй” гэж шууд хэлдэг ажээ.

"Amazon.com"-ын захиралд үнэнч, шударга байдал маш чухал. Тиймээс ч халагдсан ажилтандаа 2000-5000 доллар санал болгодог байсан аж. “Хэрвээ тухайн хүн өөрийн дургүй ажил дээрээ мөнгөний төлөө удаан хугацааны турш ажиллаж байгаа бол түүний хувьд ч, байгууллагын хувьд ч утгагүй зүйл байдаг” гэж тэр хэлжээ.

Түүний ажиллах зарчим

10 Агуулах

Одоогийн байдлаар "Amazon"-д 30 гаруй нэр төрлийн бараа худалдаалагдаж байгаа төдийгүй үүнд хүүхдийн тоглоомоос өгсүүлээд ахуйн болон спортын бараа ч багтдаг. "Amazon" компани 500 тэрбум доллараар үнэлэгддэг нь Хонконгийн дотоодын орлогоос хол давсан байна. Өмнө нь энэ үр дүнд "Apple", "Alphabet" болон "Microsoft" компани хүрч байсан гэнэ.

Безос хүүхэд байхаасаа эхлэн сансрын тал дээр сонирхолтой байсан учир 2000 онд "Blue Origin" хэмээх сансрын хөлгийн байгууллагыг нээсэн юм. Энэ нь хүн бүрийг сансарт нисгэх боломжтой болгох зорилготой байгууллага аж.

Агуулах

11 Ухаалаг роботууд ажилладаг

"Amazon"-ы ложистик маш хурдан өөрчлөгддөг учир 2-3 жилийн дараа гэхэд байгууллагын ажилчид бүгд хуучирсан мэт санагдана. Хэрвээ өмнө нь байгууллагын барааг хүмүүс зөөдөг байсан бол одоо ухаалаг роботууд энэ ажлыг хийж байгаа гэнэ.

Ухаалаг роботууд ажилладаг

12 Цахим ном

2000 онд "Apple" компанийнхан "iPod' болон "iTunes" бүтээснээр "Amazon"-ны хувьд хүчтэй өрсөлдөгч болсон юм. Дуу хөгжим, ном, киноны худалдаа нь байгууллагын орлогын дөрөвний гурвыг авчирдаг байсан тул Безосын санаа зовж эхэлсэн байна. Ингээд тэрээр цахим ном бүтээх тал дээр анхаарал хандуулж эхэлсэн юм. Тэгээд техникийн мэдлэггүй хүн ч уншиж болохоор ном бүтээхээр шийджээ.

Энэ ажлыг номын худалдаа хариуцаж байсан Стивен Кесселд даатгасан байна. Одоо "Amazon Kindle" бол АНУ-ын цахим номын бизнест тэргүүнд байранд жагсаж байгаа.

Цахим ном

13 Шилдэг санаа

Безосын хамгийн сүүлд гаргасан шилдэг санаа нь хэрэглэгчдийн барааг "Amazon Prime Air"  дроны тусламжтайгаар иргэдэд  хүргэх явдал байсан юм. АНУ-ын холбооны нисэхийн захиргаа одоогийн байдлаар түүний энэхүү саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Учир нь дроныг худалдааны зориулалттай ашиглахыг хориглодог байна. Гэхдээ Безос тун удахгүй энэхүү санаагаа хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа юм.

Безос хүчтэй өрсөлдөг байх дуртай бөгөөд "Quidsi" компанитай өрсөлдөж байхдаа хүүхдийн тоглоомыг хамгийн доод үнээр зарж байсан гэнэ. Ингэснээр 2010 онд түүний өрсөлдөгч байгууллага компаниа Безост 550 сая доллараар заржээ.

Шилдэг санаа

14 Амжилтын график

Сүүлийн жилүүдэд "Amazon"-ы амжилтын талаарх мэдээллүүд  ихээхэн тархах болсон бөгөөд 2015 оны есдүгээр сард Жефф Безос болон Марк Цукерберг нар АНУ-ын хамгийн баян хүмүүсээр шалгарч, 2016 оны долдугаар сард "Amazon"-ы орлого 39 дахин нэмэгдсэн байна. 2016 оны сүүлээр Безосын хөрөнгө гурван тэрбум доллараар буурсан гэнэ.

"Amazon"-ы хувьцааны үнэ 2016 оны наймдугаар сараас 2017 оны зургадугаар сар хүртэл. Сүүлийн жилүүдэд "Amazon"-ны хувьцаа 40 хувиар өссөн.

Амжилтын график

15 Хүмүүсийг гайхашруулсан үг

Дэлхийн хамгийн баян хүнээр тодорсныхоо дараахан хэлсэн түүний үг хүмүүсийн гайхашралыг төрүүлсэн билээ. 131 тэрбум долларын өв хөрөнгөтэй тэрээр "Хөрөнгөө хэрхэн зарцуулах нь яаж мөнгө олох вэ гэж бодохоос ч хэцүү" гэсэн юм. 

Хүмүүсийг гайхашруулсан үг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()