Жил бүрийн тавдугаар сарын эхний даваа гаригт болдог нэгэн онцгой арга хэмжээг олны танил жүжигчид, дуучдаас гадна дизайнерууд, шүүмжлэгчид мөн загварын ертөнцийнхөн тэсэн ядан хүлээдэг. Энэ бол Нью-Йорк хотын Метрополитан музейн Хувцас загварын институтээс жил бүр зохион байгуулдаг "Met Gala" наадам бөгөөд өнөө жил 70 жилийн ой нь тохиож буйгаараа онцлог байсан юм.
Энэ арга хэмжээний нэг онцлог нь зохион байгуулагчдын урьдчилан зарласан сэдэв, загварын чиг хандлагад тохирсон гоёлын даашинзтай хүрэлцэн ирдгээрээ өвөрмөц. Энэ жилийн "Met Gala" наадам “Сахиусан тэнгэр болон католик төсөөлөл” хэмээх сэдвийн дор зохион байгуулагдсан юм. Өгөгдсөн сэдвээс болсон байх талтай ч зарим оддын хувцаслалт нэлээд шүүмжлэл дагуулсан байна.
1
”Сахиусан тэнгэр”- Кэти Перри
Кэти Перри (Katy Perry) хэзээ ч даруухан хувцасладаггүй байсан ч аварга том далавч бүсгүйн турьхан биед томдсон бололтой. Магадгүй тэрээр ингэж хувцаслахаасаа өмнө “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүдээс суралцах хэрэгтэй байсан болов уу. "Versace" түүний гоёлыг урласан гээд бод доо.
2
Сара Жессика Паркер болон түүний толгой дээрх тахилын ширээ
"Sex and the city" киноны гол дүр Кэрри Брэшоугийн дүрд магадгүй энэ хувцаслалт илүү зохиж мэдэх юм. Харин Сара Жессика Паркер (Sarah Jessica Parker)-т ч юу л бол. Алдарт "Dolce&Gabbana"-гийн дизайнерууд мэдрэмжгүй юм аа.
3
"Хамгаалагч"-ийн хувцас
Баатар эрийн хуяг дуулгыг санагдуулам "хамгаалагч"-ийн хувцсаар гоёсон Зендая Дарк (Zendaya Dark)-ийн сонголтыг гайхах хүн бишгүй байв. Гэхдээ ийм содон сонголтуудыг энэ наадмын үеэр л харах боломжтой. "Versace" түүний энэ гоёлыг үйлдвэрлэжээ.
4
“Гэгээнтэн”
Загварын ертөнцийн сахиусан тэнгэр Рози Хантингтон Уайтли (Rosie Huntington Whiteley) даруухан сонголт хийжээ. Гэхдээ яаж зүгээр байх вэ даашинзных нь энгэр арай л задгай юу? .
5
Эртний зураглалтай даашинз
Микеланжело өөрийнх нь зураг юу халхалж байгааг мэдэж байсан ч болоосой. Ариана Гранд (Ariana Grande)-ын өмссөн даашинз хуримын хувцсаараа алдартай "Vera Wang" брэндийн бүтээл.
6
“Загалмай өмсөгч”
Энгэр нь загалмайтай байгаа учир түүний цээжийг сайн хамгаалж байгаа байх даа. Женнифер Лопес (Jennifer Lopez)
7
Торон ууттай дарс
Өнгөрсөн жилийн наадмаар Соланж Ноулз (Solange Knowles)-ын толгойн гоёл трэнд болж байсан бол өнөө жил тэрээр торон ууттай дарсаар гоёлоо чимэглэсэн бололтой.
8
Сайхан сэтгэлт католик шашинтан
Сүм рүү явах эсвэл хуриманд явахад нэн тохиромжтой даашинз. Кейт Босуорт (Kate Bosworth)
9
Шаргал үст Эмилия
Эмилия Кларк (Emilia Clarke) ийнхүү бодит амьдрал дээр шаргал үстэй болжээ. Гэхдээ түүний итали дүр төрх хэвээрээ л байна. "Dolce & Gabbana"-гийн сурталчилгаанд тоглосон түүний хэв маяг өөрт нь маш их таалагдсан бололтой.
10
Урт хөлт итгэгч
Түүний хувцаслалт үзэсгэлэнтэй гэхээсээ илүү аймшигтай харагдаж байна. Кара Делевинь (Caradelevingne)-ийн энэ даашинзыг "Dior"-ынхон урлажээ.
11
Загалмайт бүсгүй
Энгийн биш бүр алтан загалмайтай үзэсгэлэнт бүсгүй Ким Кардашиан (Kim Kardashian). Олны анхаарлыг хэрхэн өөртөө татах аргыг тэр маш сайн мэддэг, тэр тусмаа "Versace"-гийн даашинзаар.
12
Хатан хаан
Блейк Лайвли (Blake Lively) маргад эрдэнийн чулуу, алмаазан шигтгээтэй даашинз өмссөн нь яг л хатан хаан мэт харагдаж байлаа. Түүний гоёл мөн л "Versace"-гийнх.
13
Өөрийн загварт үнэнчээр зүтгэнэ
Энэ наадмын үеэр Мадонна (Madonna) шиг өөртөө итгэлтэй хүн байгаагүй байх. Учир нь энэ түүний хэв маяг шүү дээ.
14
Хичээх ч хэрэггүй байжээ
Энгийн цагаан цамц, задгай үстэй байхад л тэрээр бүрэн дүрдээ хувирах боломжтой. Жаред Лето (Jared Leto)-гийн хувцас "Gucci" брэндийнх.
15
Пап ламтан
Энэ удаад Рианна (Rihanna) Ромын пап ламтны хувцсыг өмсөж үзэхээр шийдсэн бололтой. "Margiela"-гийн оёдолчдын ур ухаанаа гарган урласан энэ загвар Мадоннагийн анхаарлыг ихээхэн татсан гэнэ шүү.
Видео