Улс орнуудын хамгийн жижиг орон сууцанд амьдардаг хүмүүс

Дэлхийн өнцөг булан бүрт, хаа ч ялгаагүй хөдөөнөөс хот руу чиглэсэн их нүүдэл тасрахгүй хэвээр. Хүн бүр л ажил амьдралаа дээшлүүлэхийг зорьж буурь сэлгэдэг боловч хүн ам ихтэй дэлхийн томоохон хотуудад иргэдийн орон байрны хүрэлцээ хамгийн том асуудал байдаг. 

Улс орнуудын хамгийн жижиг орон сууцанд амьдардаг хүмүүс

Тиймдээ ч өнөөгийн зарим хотод амьдрах байр жижгэрч, тэр хэрээр иргэдийн амьдрал ч илүү даруухан болж байгаа билээ. Байрны үнэ өндөр учир залуус хамтран байр түрээсэлдэг бөгөөд нэг хүнд ноогдох талбай мэдээж багасах нь ойлгомжтой. Жижиг сууцанд иргэд хэрхэн амьдардгийг харцгаая.

 

1

90 настай Ванг Кунчун 60 настай хүүгийнхээ хамтаар есөн кв.м талбай бүхий умгар сууцанд амьдардаг гэнэ. Шанхай, Хятад.

2

Гуанжуд болдог барилгын үзэсгэлэнгийн үеэр "China Vanke" байгууллагынхан жижигхэн талбайтай байрны загваруудыг танилцуулдаг аж.

3

Хятад улс хүн ам ихтэй учир иргэд бага талбай бүхий сууцанд амьдрах нь хэвийн үзэгдэл болсон. Үүнээс гадна тэд аливаа зүйлсийг хэрхэн хадгалах, агуулах арга барил сайтай учир талбай нь төдийлөн жижигддэггүй.

4

5

Лос-Анжелост амьдардаг Бергерийн гэр бүлийнхэн хадам ээжийнхээ гаражинд амьдардаг гэнэ. 2009 онд Бергерийнхэн байргүй болсон бөгөөд тодорхой шалтгааны улмаас бүх эд хөрөнгөө зарсан байна.

6

Дхарави бол Энэтхэгийн Мумбай хотын төвд байрлах дүүрэг юм.  Ядуусын энэ хороололд ойролцоогоор нэг сая орчим хүн батгана адил шавж амьдардаг гээд бод доо.

7

Есөн кв.м талбайтай жижиг өрөөг 4-6 доллараар түрээслэдэг.

8

Харин Хонконгийн хувьд энэ бол маш хямд үнэ бөгөөд иргэд 5.5 кв.м талбайтай өрөөг сарын 487 доллараар түрээсэлдэг байна.

9

Жон-Кристиан Стаблфильд нар 18 кв.м талбайтай байранд амьдардаг. Сиэтл, Вашингтон, АНУ.

10

"Таны харж буй энэхүү байр сарын 1200 долларын түрээстэй бөгөөд хотын төвд байрладаг” гэж Жон хэлж байна.

11

Жоныхоос холгүй орших Сингчул Ю нэг хүнд 18 кв.м байр хангалттай гэж үзсэн байна.

12

Хятадын Хэфэй хотод эмнэлгийн ор хангалтгүй үед өвчтөнүүд эмнэлгээс холгүй орших, долоон кв.м талбайтай өрөөнд амьдардаг.

13

Хонконгод байрны үнэ маш өндөр байдгаас зарим хүн гурван кв.м талбайтай байранд амьдардаг гэнэ.

14

2015 онд Нью-Йоркт жижиг талбайтай байрыг анх худалдсан бөгөөд хамгийн жижиг нь нь 27 кв.м байжээ. 

15

Хананы шүүгээтэй энэхүү байшин нь 2500-2900 долларын үнэтэй.

16

27 кв.м талбайтай сууц зарим газар бол тансаг зэрэглэлийн байрны тоонд ордог. Варшавын Керетад байрлах хамгийн жижиг байрны өргөн нь ердөө 91 см юм.

17

Энэ оромж маш жижигхэн учир уг байранд хэд хоногоор ирсэн зураачдыг хонуулдаг.

18

2012 оноос эхлэн түрээслэгчид тэнд үйл ажиллагаа явуулж эхэлсэн аж.

19

73 настай Конг Кюнгсун 1.9 кв.м талбайтай байранд амьдардаг.

20

Энэ нь Сөүлийн Гангнам дүүргээс холгүй оршдог.

21

Харин Хонконгод байрлах 55 кв.м талбайтай энэхүү байрыг 2.5 кв.м талбайтай 19 өрөөнд хуваасан байна.

22

Энэхүү жижиг өрөөний түрээс нь сарын 150 долларын үнэтэй байдаг.  Жижиг нимгэн хавтангаар өрөөнүүдийг тусгаарласан бөгөөд хотын төвөөс холгүй оршдог гэдгээрээ үнэ цэнэтэй аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()