Кайли Женнер эргэн ирлээ

Кайли Женнер Кардашианы гэр бүлийн бусад гишүүний адилаар зүгээр сууж байгаад л мөнгө "үйлдвэрлэдэг". Өөрөөр хэлбэл, өөрийн царай төрх, Кардашианы гэр бүлийн гэх тодотгол нь өөрөө түүнд мөнгө даллаж байдаг гэж хэлж болно. Охиноо төрүүлээд удаагүй байгаа ч эрч хүчтэйгээр зар сурталчилгааны ертөнцдөө эргэн иржээ.

Кайли Женнер эргэн ирлээ

Өдгөө 21 настай тэрээр Кардашианы охидын хамгийн бага нь. Анхныхаа хүүхдийг буюу рэппер Трэвис Скотт /Travis Scott/-ын охиныг төрүүлээд дөнгөж гурван сар болж буй ч халуухан, дур булаам бие галбир нь хэвээрээ байгааг дэлхийн хэвлэлүүд онцлоод эхэлжээ.

Тэрээр нийгмийн сүлжээнд нэг хэсэг ороогүй байсны дээр ээжийн дүрээр эргэн ирсэн нь телевизийн сувгуудад ихээхэн эрэлттэй болсон. "D'Marie Analytics" компанийн мэргэжилтнүүд инстаграм дээрх зар сурталчилгааны нийтлэлүүдийг реалити шоуны ямар одууд авсныг тооцоолоход Кайлигийн хуудсан дээрх сурталчилгаа нийт нэг сая долларын үнэ хүрч байжээ. 

Гэсэн хэдий боловч Кайли зар сурталчилгааг огт буруугаар ашигладаггүй. Тэрээр тухайн мэдээллийг аль болох олон хүнтэй хуваалцахыг хичээдэг бөгөөд зар сурталчилгааны бүх бичлэг нь харгалзах хаштаг дагалддаг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()