62 настай Мел Гибсон залуухан амрагийнхаа хамт папарацийн дуранд өртжээ

Насны хол зөрүүтэй Холливудын хосын нэг бол 62 настай Мел Гибсон болон түүний 27 настай найз бүсгүй Розалинд Росс нар юм. Тэд өнгөрсөн жил хүү Ларс Гибсон (Lars Gibson)-оо өлгийдөн авсан билээ. Алдарт жүжигчин шинэхэн кино төслийнхөө зураг авалтын ажлаар хувийн онгоцоороо Атлантад саяхан ирэхдээ залуухан амраг болоод хүүгээ дагуулсан байсан нь хэрэгт дуртай папарацичдын нүдэнд өртжээ. 

62 настай Мел Гибсон залуухан амрагийнхаа хамт папарацийн дуранд өртжээ

Холливудын од жүжигчин Мел Гибсон есөн хүүхдийн аав. Анхны эхнэр Робин Мүүр Гибсон (Robyn Moore Gibson) нь 26 жил хамт амьдрахдаа түүнд нэг охин зургаан хүү төрүүлж өгсөн бөгөөд тэд 2006 онд салсан байна. 2009 оноос тэрээр Оросын төгөлдөр хуурч Оксана Григориетэй учир ургуулж, удалгүй нэг охинтой болцгоосон. Тэдний хамтын амьдрал мөн л бүтэлгүйтэж, хоёр тийш болсон бол одоогийн найз бүсгүйтэйгээ тэрээр 2014 оноос болзож эхэлсэн юм .

Тэрээр найруулагч Жое Карнехан (Joe Carnehan)-ы бүтээл "Boss Level" хэмээх кинонд Наоми Ваттс (Naomi Watts) болон Роб Гронковски (Rob Gronkowski) нартай хамтран тоглохоор Атлантад ирсэн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()