АНУ-д болдог цуст халдлагууд зохиомол уу?

2018-05-07, 14:05
5,911

Аливаа мэдээлэл фэйсбүүк, твиттер гэх мэт олон нийтийн сайтаар дамжин томоохон сонин хэвлэлээс ч илүү хүмүүст хүрдэг  болох нь батлагдсан гэхэд болно. Энэ байдлыг улстөрчид овжин ашиглаж, өрсөлдөгчөө зайлуулах, эсвэл олон нийтийг өөртөө татахын тулд  хүний санаанд оромгүй мэдээлэл сошиалаар тараах нь элбэг болсон. Ялангуяа АНУ-ын Бүгд найрамдах буюу хэт "барууны" үзэлтэй улстөрчид ийм зүйл хийдгээрээ нэрд гарсан билээ. Тэдний дэвшүүлсэн итгэмээргүй  оролдлогуудаас танд хүргэж байна. 

АНУ-д болдог цуст халдлагууд зохиомол уу?

1 Обамагийн төрсний гэрчилгээ

Обамаг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийн төлөө өрсөлдөж эхлэх үеэс нь түүний төрсний гэрчилгээний асуудал сөхөгдсөн гэхэд болно. 2004 түүнийг лалын шашинтай төдийгүй Индонезид "Mадраса" сургаалыг судалж байсан гэдэг цуурхал тарааж байжээ. Энэ нь түүний нэр хүндийг ганхуулж чадаагүй учраас Обамаг лалын шашинтай оронд төрсөн гэж үздэг "барууны" улстөрчид төрсний гэрчилгээг үзэхийг шаардах болжээ. Хэдийгээр Трампын дэмжигчдийн  гуравны хоёр нь үүнд итгэсэн хэвээр байгаа ч Обама нэр хүндээ хадгалж үлдсэн юм.

Обамагийн төрсний гэрчилгээ

2 "Сэнди Хүүк"-ийн хядлага

2012 оны арванхоёрдугаар сарын 14-нд Санди Хүүк бага сургуульд буутай этгээд нэвтэрч ойролцоогоор бага насны 20 орчим хүүхэд, дунд сургуулийн зургаан ажилтны аминд хүрсэн юм. Америкийн түүхэн дэх хамгийн хар бараан энэ өдрийн үйл явдлаас болоод Обамагийн захиргаа галт зэвсэг эзэмших хуульд өөрчлөлт оруулах шийдвэр гаргаж байжээ. Нас барсан нэг хүүхдийн эцэг Ленн Поцнер онол гаргагчдын дарамтанд хэрхэн өртсөнөө хожим нь дурссан юм. Түүн рүү дээрх аймшигт хэргийг зохиомол байсан гэдэгт итгэдэг хүмүүс заналхийлсэн шуудан ирүүлэх болжээ. Тэр ч байтугай Алекс Жонс тэргүүтэй "баруун"-ы үзэлтэй улстөрчид хүүхдүүдийг үхээгүй гэж хүртэл мэдэгдсэн байна. 

"Сэнди Хүүк"-ийн хядлага

3 "Паркланд"-ын аллага

"Сэнди Хүүк"-ийн хядлагын хэргийг ч мөн цуурхал гэж үзэх хүмүүс гарч ирсэн юм. Иргэдийн буу эзэмших эрхийг хязгаарлахын тулд эдгээр хэргийг хиймлээр зохион байгуулж, хохирогчдын оронд жүжигчид тоглуулан хүмүүсийг мунхруулдаг гэх онолыг тэд гаргаж иржээ. Алекс Жонс мэтийн хүмүүс "Эдгээр хэргийн ард Засгийн газар байгаа. Тэд бидний буу эзэмших эрхийг булааж, өөрсдийгөө хамгаалах эрхгүй болгох гэж байна" хэмээн үзсээр байгаа юм. 

"Паркланд"-ын аллага

4 Сэт Ричийн үхэл

Өмнөх АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Сэт Ричийн үхлийн талаарх онол хамгийн том сэдвийн нэг болж байв. 2016 онд Ардчилсан намын ерөнхий хорооны гишүүн байсан Сэт Ричийг гэртээ байхад нь буудаж хөнөөсөн юм. Энэ талаарх мэдээллийг WikiLeaks-ийн хакерууд олон нийтэд тараасны дараа хакеруудыг оросууд байсан гэдэг онолыг "баруун"-ы улстөрчид дэвшүүлжээ. Телевизийн нэрт хөтлөгч Шон Хэнити хүртэл түүнийг "Клинтоны гэмт хэргийн сүлжээ нууцыг задалсан учраас амиа алдсан" гэж мэдэгдсэн бол  WikiLeaks саяхан Ричийн аллагын талаар мэдээлэл өгсөн хүнд шагнал амлан гал дээр тос нэмж байв. 

Сэт Ричийн үхэл

5 Лас Вегасын цуст өдөр

2017 онд Лас Вегас дахь зочид буудлын цонхоор нэгэн этгээд гадаа тоглолт үзэж байсан хүмүүс рүү гал нээн 57 хүний аминд хүрч 851 хүнийг шархдуулснаар АНУ-ын түүхэн дэх нэг дор хамгийн олон хүн хядсан цуст үйл явдал болжээ. Бусад хядлагаас ялгаатай нь гэмт этгээдэд ямар нэг зорилго эсвэл сэтгэцийн эмгэг байгаагүй юм. Үүнээс болоод янз бүрийн онол дэвшүүлэх хүмүүсийн тоо нэмэгдсэн байна. Галт зэвсгийн хяналтыг чангатгах талаарх мэтгэлцээн өрнөж байх үед "баруун"-ы үзэлчтэй онолчид гэмт этгээдийг Исламын улстай холбохыг оролджээ. АНУ-ын Конгрессын гишүүн Скотт Перри ярилцлагын үеэр "Би олон америк хүний нэгэн адил маш их харамсаж байна. Манай улсын өмнөд хилээр алан хядагчид нэвтэрсэн талаар найдвартай баримт надад бий" гэж хүртэл мэдэгдэж байв. 

Лас Вегасын цуст өдөр

6 Винсент Фостерийн үхэл

Цагаан ордны зөвлөх асан Винсент В.Фостерийг "баруун"-ы улс төрийн онол дэвшүүлэгчдийн загалмайлсан эцэг гэж болно. Тэрээр 1993 онд Вашингтон хотоос холгүй Форт Марси Паркад амиа хорлосон юм. Фостерийн үхлийн дараа үүссэн нөхцөл байдлыг ойлгохын тулд уг үйл явдлаас гурван сарын өмнө болсон "Вако"-гийн бүслэлтийн талаар мэддэг байх нь чухал юм. Клинтоны захиргаа АНУ-аас салан тусгаарлах оролдлого хийсэн Христын хэт даврагсдын "Вако" нэртэй сүмийг бүсэлж, улмаар дайрч эзэлсэн юм. Энэ явдлын дараа Винсент Фостер Клинтоныг христын шашинтай иргэдийг хяхан хавчиж байна гэж шүүмжлэх болжээ. Мөн Клинтон 1993 онд "Хиллари Кэйр" нэртэй эрүүл мэндийн хөтөлбөрөө ямар ч саадгүй баталсан нь Виктор Фостерийн үхэл зүгээр нэг амиа хорлолт биш гэж зарим хүнийг хардахад хүргэжээ. Түүний үхлийг Цагаан ордон зохион байгуулсан гэж олон хүн баталж байсан ч тэгсэн гэх ул мөр олдоогүйн дээр мөрдөгч нар Фостер ажлаа алдан сэтгэлээр унаж найз нөхөд, хамтран ажиллагсдадаа "Арканзаст буцаж очиж чадахгүй" гэдгээ хэлж байсныг нь илрүүлжээ. 

Винсент Фостерийн үхэл

7 21 дүгээр зүйл

"Баруун-ы үзэлтэй улстөрчдийн дэвшүүлдэг хамгийн том онолуудын нэг нь НҮБ АНУ-ыг үгүй хийх хуйвалдаан зохион байгуулсан гэдэг айдас юм. 1996 оноос эхлэн Бүгд найрамдах нам НҮБ-ын учруулж болох аюулыг зарлан, 2004 онд АНУ-ын цэргүүд Ирак руу дайрсны дараа "Америкийн цэргүүд НҮБ-ын тушаалыг хэзээ ч дагах ёсгүй" гэж анхааруулсан байна. "Баруун"-ы онолчид эцэст нь АНУ-ын эсрэг хуйвалдааны онолд "21-р зүйл" гэдэг нэр өгчээ. Анх 20 гаруй жилийн өмнө НҮБ байгаль орчин, ялангуяа CO2-ийн ялгаруулалтад чиглэсэн Дэлхий нийтийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан аж. Тэр үед хэлэлцэж баталсан дүрэм журмыг "21-р зүйл" гэж нэрлэсэн байна. Барак Обама ажил үүргээ авсны дараахан бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор үүнтэй ижил төлөвлөгөө баталсныг  "баруун"-ы телевиз болох Fox News "21 дүгээр зүйл нь бүс нутаг, цаашлаад бүх дэлхийг нэг засаглалтай болгож бидний эрх чөлөөг үгүй хийх гэсэн төлөвлөгөө" гэж мэдэгдэж байжээ.

21 дүгээр зүйл

8 Антонин Скалиагийн үхэл

Обамагийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнөхөн АНУ-ын Дээд шүүгч Антонин Скалиа 79 насандаа өөд болжээ. Үндсэн хууль ийм үед ерөнхийлөгчид шинэ шүүгчийг томилох эрхийг олгодог учраас "баруун"-ыхан Обамаг Скалиагийн үхэлтэй холбоотой гэж үзэх болжээ. Зарим хүмүүс Обама шүүхийг өөртөө тааруулж засахын тулд Скалиаг хөнөөсөн гэж буруутгаж байгаа юм. Ерөнхийлөгч Обама Үндсэн хуулийнхаа үүргийг гүйцэтгэн Меркрик Гарландыг томилох санал дэвшүүлсэн ч Бүгд найрамдах намынхан түүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна. Тэд Tрампыг Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдох хүртэл хүлээж өөрсдийн гишүүн Нейл Горчукийг Дээд Шүүгчээр томилсон юм.

Антонин Скалиагийн үхэл

9 Гадаадын иргэд сонгуульд санал өгсөн үү?

Дональд Трамп Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсоноос хойш тухайн сонгуульд гадаадын иргэд нөлөөлж санал хуваасан гэж Трамп өөрөө мэдэгдсээр байна. Трампын захиргаа "сонгогчдын бүрэн бүтэн байдал"-ын төлөө комисс байгуулж, муж бүрийн сонгогчдын мэдээллийг шалгах оролдлого хийсэн юм. Ихэнх муж өөрсдийн мэдээллийг дээрх комисстой хуваалцахаас татгалзсан тул энэхүү хүчин чармайлт бүтэлгүйтсэн билээ. Сонгогчдын залилан мэхлэлтийг дэмжих нотолгоо одоогоор байхгүй ч InfoWars, New American, Freedom Daily зэрэг "баруун"-ы вэбсайтууд дээрх онолыг дэмжиж зарга мэдүүлжээ. Мөн Алабама мужийн захирагчийн сонгуульд ялагдсаны дараа Рой Мур бүтэлгүйтсэн шалтгаанаа сонгогчдын будлиантай холбож байжээ. Ирээдүйд ч гэсэн энэ онолыг улстөрчид хэрэглэсээр л байх биз.  

Гадаадын иргэд сонгуульд санал өгсөн үү?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()