Согтууруулах ундаа таны биед тохирохгүй байх нь үндсэн хоёр шалтгаантай.
- 1. Таны бие махбодь этанолыг боловсруулж чадахгүй байна.
- 2. Ямар нэгэн эм хэрэглэснээс, өвчин туссанаас болж үүснэ.
Этанол цусанд орсноор маш удаанаар задарч ацетальдегид болох ёстой. Харин согтууруулах ундаа зохидоггүй хүмүүсийн хувьд этанол нь маш хурдан задарч, ацетальдегид нь цусанд хуримтлагддаг бөгөөд үүнээс болж маш таагүй шинж тэмдгүүд илэрдэг байна.
1
Даралт ихсэх, багасах
Даралт ихэссэн үед толгой эргэх, янгинах шинж тэмдэг илэрдэг. Харин багассан тохиолдолд нүд харанхуйлж, толгой эргэнэ.
2
Нус гоожих
Найтаах, хамар битүүрэх, амьсгалахад хэцүү болох нь ихэнхдээ ханиадны шинж тэмдэг байдаг. Гэхдээ согтууруулах ундаа танд тохирохгүй байгаа тохиолдолд мөн энэ шинж тэмдэг илэрдэг аж. Хамарны салстад том судас байдаг бөгөөд этанол энэхүү судсанд орсноор судас тэлж, амьсгалахад бэрх болдог байна.
3
Хавагнах
Согтууруулах ундаа биед орсноор хүний эд эрхтэнүүд хордлогын шинжтэй болдог бөгөөд үүнээс болоод ялгаруулах эрхтэний үйл ажиллагаа мууддаг. Ингээд биед илүүдэл шингэн хуримтлагдаж, хаван үүсдэг байна.
4
Толгой таллаж өвдөх
Толгой таллаж өвдөх нь тийм ч таатай зүйл биш билээ. Харин зарим тохиолдолд согтууруулах ундаа хэрэглэснээс болж толгой ийнхүү өвдөх нь бий. Энэ нь согтууруулах ундаа танд тохирохгүй байгаагийн илрэл юм.
5
Дотор муухайрах
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээр дотор муухайрах, бөөлжих шинж тэмдэг илэрч болно. Гэхдээ согтууруулах ундаа тохирохгүй байгаа хүмүүст ч энэ шинж тэмдэг илэрдэг байна.
6
Гүйлгэх
Ихэнхдээ хүмүүс согтууруулах ундааны даруулга чанаргүй байсны улмаас гэдэс гүйлгэлээ гэж боддог. Үнэн хэрэгтээ энэ нь согтууруулах ундаа танд таарахгүй байгаагийн бас нэг илрэл юм.
7
Арьс улайх
Арьс шууд улайх нь танд согтууруулах ундаа тохирохгүй болохыг илэрхийлнэ. Зарим хүмүүсийн бие, нүүрэн дээр халгайд хатгуулсан мэт гүвдрүүт зүйл гардаг учир харшилтай андуурдаг. Эхлээд улаан толбо нүүрэн дээр гарч дараа нь бүтэн биеэр тархах нь бий. Эдгээр толбо жигд бус байдаг учир тууралт мэт харагдана.
8
Зүрхний цохилт нэмэгдэх
Согтууруулах ундаа үргэлж зүрхэнд нөлөөлдөг бөгөөд зүрхний цохилтыг хурдасгадаг байна. Хэрвээ эхний хундагыг уугаад л зүрх тань хүчтэй дэлсэлж эхэлсэн бол согтууруулах ундаа танд тохирохгүй байна гэсэн үг. Зарим тохиолдолд хоолой боогдох нь ч бий.
9
Биеийн халуун нэмэгдэх
Ихэнхдээ ханиад хүрэх, хордлого авсан үед ийм шинж тэмдэг илэрдэг ч согтууруулах ундаа тохирохгүй байх үед бас биеийн халуун нэмэгддэг байна.
Азиуд европчуудаас илүү согтууруулах ундаанд харшламтгай байдаг гэнэ. Ихэнхдээ дээрх шинж тэмдгээр согтууруулах ундаа танд тохирдог үгүйг мэдэж болно. Одоо та эдгээр зүйлсийг мэдэж авсан тул харшилтай андуурахааргүй болсон болов уу.