Эзэгтэй таны гал тогооны ажлыг хөнгөвчлөх аргууд

2018-05-02, 15:15
4,714

Хоол хийх үйл ажиллагааг хөнгөвчилж, амар хялбар болгодог аргуудыг эзэгтэй бид үргэлж ашигладаг шүү дээ. Цахим хуудаснаас ямар л бол ямар зүйлийг түвэггүй хийх аргыг хайгаад олчих боломжтой цаг үед бид амьдарч байгаа билээ. Гэвч эдгээр аргууд нь үнэхээр бидэнд ашиг тусаа өгдөг эсэхийг заавал туршиж байж л мэдэх боломжтой байдаг. Иймээс бид танд туршиж үзсэн, баталгаатай мэдээлэл өгөхийг зорилоо. 

Эзэгтэй таны гал тогооны ажлыг хөнгөвчлөх аргууд

1 Загасны үнэрийг арилгахын тулд гараа цагаан цуу юм уу, лимоноор арчих

Загасны хурц үнэрийг гарнаасаа арилгах хэцүү байдаг. Гарын саван, аяга угаагч шингэн хүртэл энэ үнэрийг дарж чаддаггүй шүү дээ. Харин гараа усаар зайлаад лимоны шүүсээр арчаарай. Эсвэл бага зэрэг уксусыг устай холиод угаавал гарын эвгүй үнэр арилна. 

Загасны үнэрийг арилгахын тулд гараа цагаан цуу юм уу, лимоноор арчих

2 Бяслагийг хөгцрөхөөс сэргийлж нимгэн цаасанд боож тавих

Дэлгүүрт зарагдаж буй ихэнх бяслаг пластик материал бүхий савлагаатай байдаг шүү дээ. Гэтэл үнэн хэрэгтээ, хүнсэнд хэрэглэдэг нимгэн цаас нь бяслаг болон бусад хүнсний бүтээгдэхүүнийг хадгалахад хамгийн тохиромжтой байдаг аж. 

Бяслагныхаа нэг хэсгийг нимгэн цаасанд, харин нөгөө хэсгийг пластик уутаар ороогоод хөргөгчинд гурав хонуулж туршсан байна. Үр дүнд нь уутаар ороосон бяслаг хатаж, хөгцөрсөн байсан бол харин цаасаар боосон нь шинэхэн хэвээрээ байжээ. 

Бяслагийг хөгцрөхөөс сэргийлж нимгэн цаасанд боож тавих

3 Чанасан өндөгний хальсыг амархан салгахын тулд хүйтэн усанд сойх

Чанасан өндөгнөөс хальсыг нь цэвэрхэн салгаж авахын тулд хүйтэн усанд сойх нь үнэндээ тийм ч оновчтой арга байж чадахгүй. 

Ахлах тогооч Кенжи Лофез-Алт (Kenji Lopez-Alt) хэдэн жилийн турш мэргэжлээрээ ажиллахдаа өндөг чанах хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй арга олсон байна. Тэрээр өндгийг хүйтэн биш, шууд буцалж буй халуун усанд хийж чанах хэрэгтэй гэж зөвлөжээ. Үнэхээр энэ арга нь хальсыг нь салгахад тун хялбар болгосон шүү! Хамгийн гол нь өндгөө хийхдээ анхааралтай байж, хагарахаас сэргийлээрэй. Учир нь өндөгний хальс температурын огцом өөрчлөлтөөс болж цуурдаг байна. 

Мөн үүнээс гадна:

  • Өндөг шинэ байх тусам хальсыг нь авах хэцүү байдаг.
  • Чанасан өндгөө 15 орчим минут хүйтэн усанд сойгоод, хальсыг нь авах хэрэгтэй.
  • Мөн өндөг хагарахаас сэргийлэхийн тулд бөөнд нь биш, хэд хэдээр нь хийж чанаарай. 

Чанасан өндөгний хальсыг амархан салгахын тулд хүйтэн усанд сойх

4 Хутгаа хүйтэн усанд дүрвэл нулимс гоожихгүй гэдэг худлаа

Сонгино хэрчинэ гэдэг зарим хүнд бас л түвэгтэй ажлын нэг байх. Яагаад гэвэл нэг бол ширхэг ширхгээрээ салаад хэрчиж болдоггүй, эсвэл маш аагтай сонгино байж таараад нулимс урсгаад хэцүү байдаг. Тэгвэл үүнээс сэргийлэхийн тулд хутгаа байн байн норгох хэрэгтэй гэж тогооч нар ихэвчлэн зөвлөдөг шүү дээ. 

Уг зөвлөгөө бүтэмжтэй боловч ерөнхийдөө сонгины аагнаас хамаарах нь ойлгомжтой юм. Учир нь уг аргыг турших үед тийм ч амжилттай байгаагүйгээс гадна байсхийгээд хутгаа усанд дүрэх нь түвэгтэй санагдаж байлаа. 

Хутгаа хүйтэн усанд дүрвэл нулимс гоожихгүй гэдэг худлаа

5 Сонгины амтыг гашуун болгохгүйн тулд халуун усанд дэвтээх

Маш цөөн хүн л гашуун амттай сонгинод дуртай байдаг. Гэхдээ гашуун амтыг нь хялбархан аргаар дарж болдог. Та сонгиноо хэрчээд, жижиг аяганд хийн, дээр нь буцалсан халуун ус хийгээрэй. Ингээд хоср минутын дараа усыг нь асгаарай. Гашуун амт ор мөргүй алга болох болно. 

Сонгины амтыг гашуун болгохгүйн тулд халуун усанд дэвтээх

Сонгино хэрчихэд зориулсан зөвлөмж

  • Хальс нь арилахгүй байгаа сонгины хамгийн гадна талын давхрааг хальстай нь хамт арилгах нь цаг хугацаа хэмнэнэ.
  • Мөн сонгиныхоо үзүүр хэсгийг үлдээх нь хэрчих үед илүү амар болох болно. 

Сонгино хэрчихэд зориулсан зөвлөмж

  • Гараа зүсэхээс сэргийлэхдээ сонгиноо хэзээ ч битгий энэ зурган дээр үзүүлсэн шиг бариарай. Хуруугаа хумьж, сонгиныг чанга барих нь ямарваа эрсдэлээс хамгаалах болно. 

6 Чанасан төмсний хальсыг хялбар авахын тулд хүйтэн усанд сойх

Төмсийг чанаад, уснаас нь гаргаж, хэдэн минут хөргөсний дараа хальсыг нь авдаг. Гэвч, хальс нь сайн авагдахгүй, гарт наалдаад  байдаг шүү дээ. 

Тэгвэл чанасан төмсөө мөстэй хүйтэн усанд бага зэрэг сойх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд төмс ч хөрсөн байна, мөн хальслахад ч амархан, цэвэрхэн ч болдог. 

Чанасан төмсний хальсыг хялбар авахын тулд хүйтэн усанд сойх

7 Түлэгдсэн саванд халуун ус хийж хонуулах

Хуучны уламжлалт аргуудын нэг нь савтай усан дээр ахиухан давс хийгээд буцалгах гэсэн байдаг. Харамсалтай нь энэ нь тийм ч үр дүнтэй арга биш билээ. Мөн их хэмжээний давс нь зэвэрдэггүй ган материал бүхий төмөр эдлэлийн эдэлгээний чанарыг бууруулж байдаг. 

Үүнээс илүү хялбар арга бол халуун ус хийж орхиод хонуулах юм. Маргааш нь түлэгдсэн хэсэг дэвтсэн байх тул салгахад илүү амар байх болно. 

Түлэгдсэн саванд халуун ус хийж хонуулах

8 Халуун цайг хөргөхийн тулд давс цацсан мөстэй саванд хийх

Физикийн хамгийн энгийн үзэгдэл энд явагдаж байгаа юм. Давс нэмснээр мөс хайлж, температур буурдаг. Энэхүү холимог нь ямар ч халуун зүйлийг хэдхэн минутын дотор хөргөх чадвартай. Бидний хөргөх гэж туршсан жүүс тавхан минутад бараг л мөстэй болсон мэт цэв хүйтэн болсон байсан. 

Халуун цайг хөргөхийн тулд давс цацсан мөстэй саванд хийх

9 Авокадог муудахаас сэргийлж зүсэм сонгино хийж хадгалах

Хаан жимс буюу авокадо нь маш хурдан мууддаг тул хажууд нь сонгино зүсээд хамт хадгалахыг зөвлөдөг. Харин бидний туршилтаар сонгино авокадог муудахаас сэргийлж чадаагүйн дээр үнэр нь жимсэнд шингэсэн байсан юм. Хадгалсан уутны амыг маш сайн битүүмжилсэн хаан жимс дэргэд нь бараг шинээрээ байлаа. Иймд вакум эсвэл зориулалтын цахилгаантай уут хэрэглэх нь зүйтэй юм. 

Авокадог  муудахаас сэргийлж зүсэм сонгино хийж хадгалах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()