Арабууд дэлхийг дахин гайхшруулахаар шийджээ

Эх орны баялгаа зөв ашиглаж, хөгжил дэвшиж, сайхан амьдарч болохыг жинхэнэ утгаар нь харуулж байгаа Дубайчууд хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн өндөр барилга болох "Burj Khalifa"-ийг барьж, дэлхийн дээд амжилтын эзэд болцгоосон билээ. Харин тэд одоогоос 4 жилийн дараа буюу 2020 онд уг амжилтыг дахин шинэчлэхээр төлөвлөөд байгаа ажээ.

Арабууд дэлхийг дахин гайхшруулахаар шийджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

"Burj Khalifа" цогцолбор нь Дубайн төдийгүй дэлхийн хамгийн өндөр барилга бөгөөд нийт 150 давхар бүхий байгууламж ажээ. Нийт өндөр нь 828 метр юм байна. Анх энэхүү байгууламжийг 2004 онд барьж эхлэсэн бөгөөд 2010 онд ашиглалтанд орж байжээ.

2

Харин дээр дурьдсан "Burj Khalifa" цогцолбороос илүү өндөрт сүндэрлэх нүсэр байгууламжийг юу гэж нэрлэхийг одоогоор шийдээгүй байгаа бөгөөд Дубайн "Creek" гэх нэртэй усан онгоцны боомтын хажууханд сүндэрлэнэ хэмээн үзэж байгаа аж.

3

Уг байгууламжийг барихад зарцуулах нийт өртөг нь ойролцоогоор 1 тэрбум доллар болно гэж засгийн газраас төсөвлөж байгаа бөгөөд 830 гаруй метр өндөр байх гэнэ.

4

Харин зураг төслийн ажил болон загварыг АНУ-ын Нью-Йорк (New York) хотод орших "Дэлхийн Худалдааны Төв"-ийн загварыг хариуцан ажилласан Сантиаго Калатрава Вэллс (Santiago Calatrava Valls) гэх эрхэм гаргасан байна.

5

Энэхүү сүрдэм байгууламж баригдаж дууссаны дараа дан ганц Дубай хот гэлтгүй дэлхийн нэгэн чимэг болсон барилга сүндэрлэнэ хэмээн олон нийт үзэж байгаа юм.

6

Барилгын ажил 2020 он гэхэд дуусч, 2020 онд Дубайд болох үзэсгэлэнгийн үеэр албан ёсоор нээлтийн үйл ажиллагааг хийж, олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()