1
Хуучин нөхөр болох рок хамтлагийн дуучин, ичимхий Крис Мартин (Chris Martin)-ыхаа хүсэлтээр ямар ч үдэшлэг, албан ёсны мэдэгдэл, хэвлэл мэдээллэлгүй, тэр бүү хэл 4 сартай жирэмсэн байсан сүйт бүсгүй маань цэцгийн баглаа барилгүй хуримаа хийж байсан билээ. Ингээд тэд 10 жилийн дараа буюу 2014 онд жүжигчин бүсгүй "Coldplay" хамтлагийн дуучин нөхрөөсөө учир битүүлгээр салж байсан нь саяхан юм.
2
Тэд хүү охин хоёртой.
3
Тэгвэл энэ удаа харин Гвинет эмэгтэй хүн бүрийн мөрөөдөж явдаг цав цагаан хуримаа хийх гэнэ. Учир нь тэрээр Брад Фалчук (Brad Falchuk) хэмээх телевизийн продфюссер залуутай хайр сэтгэлийн холбоотой болоод нэлээдгүй хугацааг өнгөрөөжээ.
Үүний нотолгоо болгож Мексикт ганц бие байх үеийнхээ үдэшлэгийг хийж, амраад ирсэн бөгөөд загвар зохион бүтээгч Стелла МкКартни (Stella McCartney)-тэй хамт коктейль ууж буй зургаа өөрийн 4 сая дагагчтай Инстаграм хуудаснаа тавьсан байна.
4
Шинэ хосууд 2013 онд анх телевизийн цуврал "Glee"-ийн зураг авалтын үеэр танилцсан бөгөөд тухайн үед хэн хэн нь гэр бүлтэй байжээ. Брэдын эхнэр Сюзанн (Suzanne) 2013 оны 3 сард гэрлэлтээ цуцлуулах хүсэлт гаргасан бол Гвинет 2014 оны 3 сард гэрлэлтээ цуцлуулсан гэдгээ олон нийтэд мэдэгдсэн юм. Гвинеттэй болзож эхэлснээсээ хойш Брэд бие бялдартаа анхааран, сүйт бүсгүйнхээ дасгалжуулагч Трэси Андерсон (Tracy Anderson)-той хамтран бэлтгэл хийж эхлэсэн байна.
Хосуудын хэн хэн нь санхүүгийн хувьд биеэ даасан бөгөөд Брэдийн гэр бүлийн хувьд аав нь эрүүл мэндийн ухааны профессор, ээж нь хандивын сангийн тэргүүн, дүү Эван нь 2014 онд Массачусеттс мужын даргаар ажиллаж байсан түүхтэй.
5
Крис Мартинаас ялгаатай нь Брэд үргэлж өөрийн цахим хуудаснаа сүйт бүсгүйнхээ талаар бичдэг байна. Өнгөрсөн жилийн 9 сард Гвинетийн зургийг тавиад "Өнөөдөр бол бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй болох түүний төрсөн өдөр. Түүнийг энэ дэлхий рүү ирсэн болохоор бид бүгд азтай (гэхдээ би хамгийн азтай нь)" гэж бичсэн байна.
Гвинет ч мөн түүний өнгөрсөн сард болсон төрсөн өдрөөр нь Инстаграм дээрээ "Чи бол татах хүч, хайр, эелдэг байдлын амьд жишээ. Миний замыг заах гэрэл болж байгаад баярлалаа" хэмээсэн байна. 1 сард тэд хурим хийх болсноо зарлахдаа "Амьдралынхаа энэ мөчид нийлэх болсондоо маш их баяртай байна. Бидний амжилт, бүтэлгүйтэл бүгд эрүүл, аз жаргалтай харилцааг бүтээн цогцлоох суурь болно гэдэгт итгэлтэй байна" хэмээжээ.
6
Тэдний хамгийн анхны хамтдаа авахуулсан зургийг Брэд өөрийн Инстаграм хуудаснаа 2015 оны 9 сард тавьсан бөгөөд тайлбар дээр нь "Болзоот бүсгүйн хамт" хэмээн бичсэн байна.
7
Ганц бие байсан үеийнхээ хамгийн сүүлчийн үдэшлэгээ нэг шөнийн 7000 фунтын үнэтэй "Costa Palmas"-т хийжээ. Гвинетийн найзуудын хүрээлэлд фото зурагчин Хилари Вийкес (Hilary Weekes), "Shallow Hal" болон "The Royal Tenenbaums" кинонд Гвинеттэй хамтран тоглосон жүжигчин Мэри Вигмор (Mary Wigmore), сэтгүүлч Жулиа Куддихи (Julia Cuddihy), Нью-Йоркийн од бүсгүй Лаурен Санто Доминго (Lauren Santo Domingo), Гвинетийн эртний танил, 5 хүүхдийн ээж Даун Дийс (Daun Dees), Стелла МкКартни зэрэг алдартнууд багтдаг байна.
8
Тэд Лос Анжеласаас Мексикийн Кабо руу хувийн онгоцоор өнгөрсөн Лхагва гаригт очсон бөгөөд 4 улирлын турш ажилладаг "Costa Palmas" гэх нэг өдрийн 7000 фунтын үнэтэй дээд зэрэглэлийн амралтын газар буудаллажээ. Тэрээр найзууддаа зориулан цагаан цүнх, "Roger Vivier" брэндийн углааш бэлэглэсэн байна.
Гвинетийн ганц бие үдэшлэг дээрх бүсгүйчүүд.
9
Харин саяханы нэг амралтын орой гайхалтай үдэшлэг зохион байгуулсан байна. Тэрхүү үдэшлэг дээр хийлдэг том үсгээр "GP loves BF" хэмээн бичсэн байснаас гадна Холливудын алдартай одууд хүртэл хүрэлцэн иржээ. Уг үдэшлэгийг зохион байгуулахад нийтдээ бараг 150 мянга орчим фунтын зардал гарсан гэжээ. Хосуудын хурим ирэх сард "The Hamptons" арал дээр болох төлөвлөгөөтэй байгаа юм.
10
Өдгөө 45 настай сүйт бүсгүй маань хуримын зараа нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагын үеэр дурдсан бөгөөд маш их баяртай байгаа талаараа ийнхүү ярьсан юм. "Би бүх зүйлийг тэсэн ядан хүлээж байна. Хэдийгээр би 45 нас хүрсэн ч гэсэн хурим хийж үзээгүй учраас яг л 21-тэй жоохон охин шиг догдолж байна. Надад энэ талаараа найз бүсгүйчүүдтэйгээ ярилцах их зугаатай байгаа. Тэд ч гэсэн над шиг догдлон хүлээсээр байгаа" гэжээ.
Сонирхуулахад сүйт залуу болох телевизийн захирал, продюссер Брад Фалчук түүнийг "Хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй" гэж дууддаг бол Гвинет харин найз залуугаа "Халуухан номын хэнээтэн" гэдэг.
Хуучин нөхөр Крис Мартин нь өөрийн шинэ найз бүсгүй болох Дакота Жонсон (Dakota Johnson)-той тэдний хуриманд уригдан ирэх ажээ. Тэд өмнө нь хамтдаа амралтанд хүртэл явж байсан гэнэ шүү.
11
Учир нь Гвинетийн хуучин нөхөр болон сүйт залуу 2 нь хоорондоо найзууд ажээ.
12
Үдэшлэг дээр жүжигчин Женнифер Анистон мөн хүрэлцэн ирсэн байсан юм. Тэрээр Гвинеттэй маш ойр дотно найз бөгөөд ижил зүйлүүд ихтэй билээ. Тэд 2-уулаа Брэд Питтэй холбоотой байсан гэдгийг бид бүгд мэднэ.
13
Женнифер 5 жилийн турш түүнтэй гэр бүл байсан бол Гвинет 1995 онд түүнтэй сүй тавьж байсан юм.
14
Дотны найзуудын нэг болох жүжигчин Камерон Диаз (Cameron Diaz) шинэ хосуудын зохион байгуулсан үдэшлэг дээр ирж байна.
15
Карли Клосс (Karlie Kloss)
16
Мөн түүний дотны найзуудын нэг болох Деми Мур (Demi Moore) хүрэлцэн иржээ.
17
Жулиа Робертс (Julia Roberts)
Хөөрхөн хүүхэн хэмээх тодотголтой Жулиа Робертс (Julia Roberts) ч мөн уригдсан байна.