1
Саяхан буюу өнгөрсөн 7 хоногт Дели хотод 7 настай хүүгийн аминд хүрч, мөчлөн хаясан онц ноцтой хэрэг гарсан бөгөөд үүнээс гадна, 8 настай охиныг 3 хоногийн турш Катуа хэмээх сүмд хүчирхийлэн, амь насанд нь хүрсэн аймшигтай сэтгэл сэрдхийлгэм хэргүүд ар араасаа гарсан байна.
2
12 сард Энэтхэгийн засгийн газраас гаргасан статистик мэдээгээр 2016 онд насанд хүрээгүй хүүхдүүд нийт 106,958 хэргийн хохирогч болсон гэсэн байна. Эдгээрээс 36,022 нь бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой байсан аж. Үүнээс үзэхэд 2016 онд Энэтхэгт 15 минут тутамд нэг хүүхэд хүчирхийлэлийн золиос болж байна гэсэн үг ажээ.
3
Асифа Бано (Asifa Bano) гэх энэ 8 настай охиныг Катуа дүүрэгт бүлэг хүмүүс хулгайлан авч яваад, хүчирхийлэн, амь насанд нь хүрсэн байна.
4
Түүний бүлэг хүмүүс 3 хоногийн турш нэгэн сүмд хүчиндэж, амийг нь хороожээ. Түүнийг Жамму Кашмир орчмын Муслим шашинтай нүүдэлчин малчдын гэрээс хулгайлан авч явсан бөгөөд үүнээс хойш 7 хоногийн дараа түүний мөчлөн хаясан цогцсыг олсон байна.
5
Энэ долоо хоногийн эхээр уг хэргийн талаар илүү их мэдээлэл гарсан юм. Охиныг ухаан алдуулах эмээр мансууруулж, хоол өгөлгүй хэд хоног хорьжээ. Түүний хоолойг боож, том чулуугаар 2 удаа цохихынхоо өмнө 3 залуу охиныг хэд хэдэн удаа хүчирхийлсэн байна.
Тэдний нэг нь охиныг алахаа хойшлуулахыг нөгөө хэддээ санал болгосон бөгөөд үүний гол зорилго нь түүнийг үхэхээс нь өмнө дахин нэг удаа бэлгийн хэрэгцээгээ хангахын тулд байсан гэж цагдаа нарт мэдэгджээ.
4 цагдаа, сүмийн хамгаалагч гээд нийт 8 хүнийг энэ хэрэгтэй холбогдуулан хорьсон байна. Хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч Даваа гарагт болж өнгөрчээ.
Мөн Лхагва гаригт 11 настай охиныг хүчирхийлэн, бороохойгоор цохин аминд нь хүрсэн хэрэг ч гарсан байна. Алуурчин уг хэргийн дараа охины цус болсон хувцастайгаа хуримын хүлээн авалтанд оролцож байгаад баригджээ.
6
"ANI"-ийн мэдээлснээр, засгийн газраас дээд шүүхэд 12-оос доош насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгтэнд цаазаар авах ял оноох хүсэлт хүргүүлсэн бөгөөд үүний хариу нь 4 сарын 27-ны өдөр гарах юм байна.
Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хөгжлийн төлөө салбарын сайд Манека Ганди (Maneka Gandhi) бол сүүлийн үед гарсан эдгээр насанд хүрээгүй хүүхдүүдийн хүчингийн хэрэгт маш шүүмлэлтэй хандаж байгаа улс төрчдийн нэг бөгөөд тэрээр "Катуад болсон гэмт хэрэг болоод бусад бүх хүчингийн хэрэгт гүнээ харамсаж байгаагаа илэрхийлжээ. Би өөрийнхөө хувь хүний болоод яамны зүгээс хуулинд шинэчлэлт хийхэд гар бие оролцож, тууштай тэмцэх болно" гэжээ.
7
Дели хотын Фуршотам Кумар дүүрэгт 7 настай хүүг хулгайлан, онц хэрцгийгээр амь насийг нь хороосон хэрэг гарсан. Түүний цогцсыг хогын савнаас олсон бөгөөд уг хэрэгт 21 настай Сандиф Синг (Sandeep Singh)-ийг буруутгажээ.
Хүүгийн ээж нас барсан хүүгийнхээ хэргээс гадна, бусад хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүдэд шударга ёс бий гэдгийг харуулахыг шаардаж байна.
"Бидний хүүхдүүд хэзээ аюулгүй орчинд амьдрах вэ? Би тэр гэмт хэрэгтэнг олны өмнө дүүжлэх хэрэгтэй гэж бодож байна. Цагдаа нар ажлаа хийж, түүн шиг хүмүүсийг барьж, цаазаар авсан цагт л хүүхдүүд аюулгүй байх болно" хэмээн хүүгээ алдсан ээж нулимас дуслуулан ярьсан байна.
8
Хүүгийнхээ хамт...
9
Олон улсын валютын сангийн дарга Кристин Лагарде (Christine Lagarde) өмнөх Пүрэв гаригт Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди (Narendra Modi)-д гарч буй хүчингийн хэргүүдэд анхаарлаа хандуулах хэрэгтэй талаар сануулжээ.
"Ерөнхий сайд Нарендра Модигоос эхлээд бүх Энэтхэгийн эрх мэдэлтнүүд эмэгтэйчүүдийн эрхийн асуудалд илүү их анхаарал хандуулаасай хэмээн хүсэж байна. Тэдний талаар зүгээр ч нэг гашуудаад өнгөрөх биш юм" хэмээн Кристин дурдсан байна. Мөн Олон улсын валютын сангийн хаврын уулзалтын нээлтийн үеэр ерөнхий сайд Моди эмэгтэйчүүдийн эрхийн талаар хангалттай яриагүйд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ.