Жингээ хасахыг хүсч буй хүн бүрт өгөх мэргэжлийн зөвлөгөө

2018-04-27, 13:03
22,259

Өнөөгийн нийгэмд жин хасах гэдэг бараг л ихэнх хүн бүрийн боддог сэдэвүүдийн нэг болжээ. Хэрвээ та янз бүрийн дэглэм, дасгал зэргийг туршиж үзсэн ч бодитой үр дүн гарахгүй байгаа бол бидний бэлтгэсэн доорх зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай. Турах гэдэг нь тураах эм бэлдмэл, цай ууж, дуртай хоол, хүнсээ хэрэглэхгүй байх нь гол биш юм. 

Жингээ хасахыг хүсч буй хүн бүрт өгөх мэргэжлийн зөвлөгөө

1 Идэх хоолныхоо төрөл зүйлийг олшруул

Дуртай хоолоо идэхээ боль гэж хэн танд хэлээ вэ? Магадгүй та цөөн төрөл зүйлийн хоол идэх ёстой хэмээн эндүүрч явсан уу? Тэгвэл харин ч эсрэгээрээ тавган дээрээ олон төрлийн жимс, ногоо, самар зэргийг нэмээрэй. 

Хэрвээ та дуртай хоолноосоо бүр мөсөн татгалзаж, огтхон ч амсахгүй байхаар хүчилж байгаа бол тун удалгүй бүр илүү ихээр идэх болно гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. "Body Kindness" хэмээх номын зохиолч Ребекка Скритчфиелд (Rebecca Scritchfield): "Эрүүл зөв хоололтын дэглэмдээ идэх дуртай хоолоо нэмж, бага багаар идэх нь "Дэглэмийн галзуурал"-аас сэргийлэх боломжыг олгодог байна. Ингэснээр байнга хоолны талаар бодоод байхгүй бөгөөд хэтрүүлэн идэхгүй гэсэн үг юм" хэмээн зөвлөжээ. 

Идэх хоолныхоо төрөл зүйлийг олшруул

2 Хэмжээндээ анхаар

Ихэнх зөвлөгөөн дээр овъёос идэх нь турахад үр дүнтэй гэсэн гээд цөцгийтэй тарагтай  холиод аяга аягаар нь идэх зөв биш юм. Хачин ч гэсэн яг үнэндээ үүнийг идэхийн оронд та амттай бургер идсэн нь хамаагүй дээр аж. Учир нь чанар, тоо хэмжээ бол маш чухал зүйл. Дээрх зурган дээр юуг хэр зэрэг хэмжээтэй идэх хэрэгтэйг зөвлөсөн байгаа. 

Өлсгөлөн мэдрэмжээ дарахын тулд жимс, ногоо зэргээр өлсөж байгаагаа дарах нь дэглэм тань үр дүнгээ өгөх үндсэн суурь болох юм. Мөн "Корнелл" их сургуулийн хүнсний лабраториос өгсөн зөвлөгөөнд хоолныхоо өнгийг аяга, тавагныхаа өнгөтэй аль болох ижилсүүлэх хэрэгтэйг сануулсан байна. Ингэснээр хоол идэх хэмжээ багасдаг байна.

Хэмжээндээ анхаар

3 Жингээ хассаны дараа та өөр хүн болохгүй

Жингээ хассаныхаа дараа турсан зургаа найзууддаа үзүүлээд гайхуулахыг бид хүсдэг шүү дээ. Тэгээд л юу идсэн, ямар дэглэм барьсан зэргээ л яриад байхаас илүүдэл жингээ хасахын тулд ямар их хичээл зүтгэл гаргасан, тэвчээр хатуужил хамгийн чухал байсан талаар дурдахаа мартдаг. 

Илүүдэл жинтэй эсэх нь огт хамааралгүй та бол та шүү дээ. Бэлхүүсний хэмжээгээ гайхуулалгүй өөрийн хүсэл эрмэлзлэлээр бахархах хэрэгтэй. Мэргэжлийн хүний зөвлөснөөр: "Ямар ч биеийн жинтэй байсан ч гэсэн үүндээ сэтгэл хангалуун байж, биеэ зөв авч явах нь зүйтэй" хэмээжээ.

Жингээ хассаны дараа та өөр хүн болохгүй

4 Унтаж амрах хэрэгтэй

Фитнес төвд нэг цаг илүү хичээллэх гэж хайран нойрноосоо битгий сэрээрэй. Мэргэжлийн эмч тайлбарласнаар "Өдөрт 7-9 цаг унтаж амрахгүй байх нь өлсөх мэдрэмж төрүүлдэг. Мөн грелин хэмээх гормоныг маш ихээр ялгаруулж, харин лефтин буюу сэтгэл ханасан мэдрэмж төрүүлдэг гормоны ялгаралын бууруулдаг байна. Хүн нойроор дутах нь хоолны дэглэм, хэмжээнд тавьдаг хяналтаа алдахад хүргэдэг" гэжээ. 

Унтаж амрах хэрэгтэй

5 Та калорио тоолж байгаа юу?

Хоолны дэглэм барьж байгаа бол та хоолоо идэхээсээ өмнө тавган дээрх хоолоо маш сайн анхаарч иддэг болсон байх. Магадгүй бүр идэж байгаа бүх зүйлийнхээ грамм бүрийг тооцож байгаа байх. 

Тэгвэл мэргэжилтнүүдийн зөвлөгөөгөөр: Та идэж байгаа зүйлийнхээ грамм бүрийг хэмжилгүйгээр калорийг тоолох хэрэгтэй. Ингэснээр, та хэдэн калори авсан, хэдэн калори шатаасан гэдгээ мэдэх тул зорилгодоо илүү хурдан хүрэх болно гэжээ. 

Та калорио тоолж байгаа юу?

6 Сайхан харагдхын тулд биш, сайхан мэдрэмж авахын тулд турах

Эрүүл дэглэм нь таны гадаад харагдах байдлыг өөрчлөөд зогсохгүй амьдралын хэв маягыг ч гэсэн өөрчлөх болно. Бид ихэвчлэн хоолны дэглэмийг илүүдэл жингээ хасах үйл явц гэж ойлгодог ч үнэн хэрэгтээ тухайн хүн амьдрах хэв маягаа тэр чигт нь өөрчилж байгаа явдал юм. 

"The Synergy" компаний боловсролын салбарын захирал, эмийн бус эмчилгээний эмч Чанте Виеганд (Chanté Wiegand): "Турах гэдэг нь жин дээр гарч байгаа тооноос илүү чухал ойлголт юм. Хатуу хоолны дэглэм барих нь хурдан хугацаанд их хэмжээгээр хасахад нөлөөлөх боловч эргээд хэвийн хоолоо идээд эхлэхэд огцом бүр их хэмжээний жин нэмэх сөрөг талтай. Жингээ бүрмөсөн хаяхын тулд амьдралын буруу хэв маягаа тэр чигт нь өөрчлөх буюу юу идэх, яаж бэлдэх, ямар дасгал хийх зэргээ тодорхойлох нь хамгийн чухал юм" хэмээн өгүүлсэн байна. 

Сайхан харагдхын тулд биш, сайхан мэдрэмж авахын тулд турах

7 Олныг дагалгүй, өөрт тохирсон дэглэмээ сонгох

Сүүлийн үед "кето" хэмээх цагаан хоолны, "фалео" буюу өөх тосгүй хоол идэх зэрэг олон төрлийн дэглэм алдартай болоод байгаа. Гэвч бидний гаргадаг түгээмэл алдаануудын нэг нь бусдад хэрэгжсэн дэглэм надад ч гэсэн үр дүнгээ өгнө гэж бодох явдал юм. Найз тань турсан гээд түүний барьсан дэглэмийг шууд сохроор дагалгүйгээр өөрийн биеийн онцлогыг нэг бодоод үзээрэй. 

Виеганд эмч үүний талаар: "Өөр хүнд таарсан дэглэм танд таарахгүй учраас жин хасагдахгүй байхаас гадна харин ч бүр эсрэгээрээ өвдөх магадлалтай" гэжээ. 

Олныг дагалгүй, өөрт тохирсон дэглэмээ сонгох

8 Юм идмээр байгаа үедээ биш, өлссөн үедээ идэх

Ихэнхи тохиолдолд бид сэтгэл санааны хувьд өлссөн байдлаа физиологийн өлсөлттэй андуурдаг байна. Уйдсан, уурласан үедээ хоол идмээр санагддаг бол аль болох татгалзах хэрэгтэй гэнэ. 

Та үнэхээр өлсөж байгаа эсэхээ тодорхойлох хэрэгтэй. Ингэхийн  тулд лууван дангаар нь идмээргүй санагдвал та өлсөөгүй байна гэж ойлгож болно. Мэдээж хэлэхэд амархан санагдаж байгаа ч ямар нэг юм идэхийн өмнө үнэхээр өлссөн эсэхээ дахин нэг бодоод үзээрэй. 

Юм идмээр байгаа үедээ биш, өлссөн үедээ идэх

9 Бага зэргийн амттан яах ч үгүй

Өдрийн хоол оройн хоолны завсраар амттан идэх нь дэглэмийг тань нурааж буй мэт санаж байгаа бол та бага зэрэг эндүүрчээ. Учир нь өлссөн үедээ эрүүл амттан идэх нь хоол идэх үед хэмжээгээ хэтрүүлэн идэхээс сэргийлдэг байна. Уургаар баялаг ямар ч амттан нь хоол идэх дуршилаа хянахад тусладаг юм. 

Мэргэжлийн эмчийн зөвлөж байгаагаар: "Самар, үр жимс, иогурт, бяслаг, сахар багатай амттануудыг өөртөө тохируулаад идэх хэрэгтэй" хэмээжээ. 

Бага зэргийн амттан яах ч үгүй

10 Өөртөө хэтэрхий хатуу хандах хэрэггүй

Дуртай хоолоо хараад биеэ барьж чадалгүй идчихээд бид маш их харамсаж, өөрийгөө зэмлэдэг шүү дээ. Харин судалгаагаар үүнийг хэвийн үзэгдэл гэдгийг тогтоосон бөгөөд энэ нь хүн хүнд өөр өөрөөр илэрдэг гэдгийг нотолжээ.

Лос Анжелес хотын Батон Роуж дэхь "Pennington Biomedical" судалгааны төвийн ахлах эрүүл мэндийн мэргэжилтэн Франк Грийнвэй (Frank Greenway): "Бид ямар насны хүмүүс хэзээ хамгийн их эмзэг болж, хоол идэх дур хүсэл нь нэмэгддэг болохыг олж тогтоосон. Залуухан эмэгтэйчүүдийн хоол идэх хүсэл нь үд дундаас хойш хамгийн их байдаг. Иймд өөрийнхөө эрсдэлийн хүчин зүйлийг мэдэж, хяналт тавьснаар та дуршилаа багасгахад туслана" гэсэн байна.

Өөртөө хэтэрхий хатуу хандах хэрэггүй

11 Өөхөө соруулах бол ухаалаг шийдэл биш

Орчин үед олон бүсгүйчүүд маань өөх соруулах, жин хасах мэс ажилбарыг сонгох болжээ. Ингэснээр ямар нэгэн дасгал хөдөлгөөн, дэглэм барилгүйгээр хурдан хугацаанд өөрчлөгдөх болно хэмээн боддог. Хагалгааны өмнө тодорхой хэмжээний жин хасахаас гадна дараа нь ч гэсэн жиндээ анхаарах шаардлагатай байдгийг бодож үзэх хэрэгтэй.

Өөхөө соруулах бол ухаалаг шийдэл биш

12 Өөх тос бүр муу биш

Бид ерөнхийдөө хаан жимс, самар, сүү сүүн бүтээгдэхүүн зэрэг зүйлийг таргалуулна гээд идэхгүй байх нь элбэг. Тэгвэл өөх тостой гэдэг нь мэдээжийн хэрэг боловч эдгээр нь жингээ хасах явцад сөргөөр нөлөөлдөггүй харин ч бүр сайн талтай. 

Нью-Йорк хотын "Middleberg Nutrition"-ны зөвлөгч мэргэжилтэн Элиза Сэвэйж (Eliza Savage): "Өөх тос нь нүүрс уснаас удаан боловсруулагддаг тул удаан хугацаанд цатгалан мэдрэмж төрүүлдэг. Харин сүүн бүтээгдэхүүн, самар зэрэг нь жин хасах үйл явцыг идэвхижүүлдэг" хэмээн тайлбарлажээ. 

Өөх тос бүр муу биш

13 Хэрэглэж буй эм бэлдмэлдээ анхаарах

Та итгэхгүй байх л даа. Гэхдээ таны ууж байгаа эм бэлдмэл тань жин нэмэх үндэс болж байх магадлалтай. Жишээ нь: Таны харшилдаа хэрэглэдэг эм тань илүүдэл жин үүсгэж болно. Тэгэхээр ер нь онцын чухал шаардлагагүй бол эмийг аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй. Эсвэл ядаж цацлага, тосон түрхлэг зэргээр орлуулж болох юм.

"Kentucky College of Medicine" их сургуулийн "CancerVisit.com"-ийн үүсгэн байгуулагч Чандлер Фарк (Chandler Park): "Эмчийн зааваргүй олгодог олон төрлийн эм нь жингээ хасах үйл явцыг удаашруулж байдаг. Илүүдэл жингээ хасахыг хүсэж байгаа хүмүүст харшлын эсрэг эмээ багасгахыг зөвлөж байна" гэжээ.

Хэрэглэж буй эм бэлдмэлдээ анхаарах

14 Огцом жингээ хасахад өөх хасагддаггүй

"Rachel Good Nutrition"-ны эзэмшигч Рачел Гүдмэн: "Хурдан хугацаанд их жин хаях нь хатуу хоолны дэглэм, гэдэс цэвэрлэх бүтээгдэхүүн, нүүрс усаа тэр чигт нь хасах зэрэг нь булчингын массыг багасгах тул биед маш хор хөнөөлтэй юм. Энэ аргаар жингээ хассанаар эргээд жин нэмэхэд амархан байхаас гадна их хэмжээгээр нэмж, хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагааг алдагдуулдаг.

Харин хуримтлагдсан өөх тосоо хасахын тулд шим тэжээлтэй хоолыг зөв зохистой хэмжээгээр хэрэглэж, дасгал хөдөлгөөн хийснээр илүүдэл өөхийг задлаж, үр дүнтэйгээр турах юм" гэж зөвлөсөн байна. 

Огцом жингээ хасахад өөх хасагддаггүй

15 Эслэг нь жингээ хасах үйл явцыг эрчимжүүлнэ

Эслэгээр баялаг хоолны дэглэмийг бараг л бүх мэргэжилтнүүд зөвлөдөг. Эслэг ихтэй бүтээгдэхүүнийг дэглэмдээ оруулснаар жин хасах үйл явц идэвхитэй болдог гэдгийг олон хүмүүс мэдэрч эхэлчээ. Гэхдээ сайн тал нь үүгээр дуусахгүй.

Хувийн дасгалжуулагч Брүк Зиглер (Brooke Zigler: "Эслэгийг хоолны дэглэмдээ оруулж өгсөн бол хавагнахаас сэргийлж, ус их уух хэрэгтэй. Мөн эслэгээр арвин уураг идэх нь цатгалан мэдрэмжийг өгдөг" гэсэн байна. 

Эслэг нь жингээ хасах үйл явцыг эрчимжүүлнэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()