Иорданы ханхүүгийн эгэл бус амьдрал

Энэ сайхан залуу бол улс  төрч, тамирчин, Иорданийн өв залгамжлагч бол ханхүү Хусейн бин аль-Абдалла юм. Хатан хааны нэрэмжит цэргийн академийн төгсөгч, Иорданийн цэргийн албаны бага дэслэгч, эмэгтэй хүн бүрийн хүсэл мөрөөдөл болсон залуу тэрээр өөрийн амьдралаа цахим хуудсанд нээлттэй дэлгэдэг. Инстаграм хуудаснаа тэрээр 1.5 сая орчим дагагчтай гэнэ. Ингээд Иорданийн өв залгамжлагч ханхүүгийн амьдралтай танилцацгаая.

Иорданы ханхүүгийн эгэл бус амьдрал

1

23 настай Хусейн бол Иорданийн гуравдагч өв залгамжлагч юм.

2

15 насандаа тэрээр өв залгамжлах эрхээ авчээ.

3

Инстаграм хуудсыг тэрээр цэргийн болон улс төрийн үйл ажиллагааг хөгжүүлэх замаар ашигладаг бөгөөд өөрт тохиолдсон сонин содон зүйлийг мөн нийтэлдэг байна.

4

Хусейн болон түүний аав, Иорданы хаан Абдалл II бин Хусейн аль-Хашими хоёр.

5

Харин энэ зурган дээр дүү болон аавынхаа хамт.

6

Хусейны ээжийн Инстаграм хуудас 4.3 сая дагагчтай гэнэ. Хусейн бин Абдалла болон хатан хаан Рани нар Давост болсон Олон Улсын эдийн засгийн чуулганы үеэр...

7

Хусейн бол Иорданы цэргийн албаны бага дэслэгч юм. Тэрээр саяхан Сандхерст байрлах Британийн цэргийн академийг төгссөн байна. Уг академид Хоёрдугаар Елизавета хатан хааны ач нар сурч байжээ.

8

9

2016 онд Хусейн Вашингтон дахь Жоржтауны Их сургуулийг дэлхийн түүхч мэргэжлээр диплом гардан авсан байна.

10

Ханхүү өөрийн сонирхлоор дэлхийг тойрон аялал хийж байгаа гэнэ. Нью-Йоркт.

11

Мөн тэрээр эцгийнхээ хамтаар Олон Улсын уулзалтанд явдаг бөгөөд энэ удаад АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзжээ.

12

Хусейн экстрем төрлийн спортод дуртай.

13

Үүнээс гадна тэрээр боксоор хичээллэдэг.

14

Бас хөл бөмбөг тоглодог.

15

Спортоор хичээллээгүй, аялаагүй байх үедээ тэрээр "Crown Prince Foundation"-ийг хариуцдаг бөгөөд энэхүү сан нь Аль-хусейны нэрэмжит техникийн их сургуулийг дэмжиж ажилладаг гэнэ.

16

Мөн тэр Иорданы залуусын сайн үйлсийн ажлыг маш ихээр дэмжин ажилладаг.

17

2015 онд тэрээр НҮБ-ын аюулгүйн чуулганд оролцсон хамгийн залуу хүн болжээ.

 

18

Хусейн өөрийн амжилтыг төдийгүй бусад гэр бүлийнхнийхээ зургийг ч Инстаграм хуудаснаа харуулдаг. Дүү нарынхаа хамтаар...

19

Гэртээ амарч буй ханхүү.

20

Дэлхийн аль ч өнцөгт байсан Хусейн селфи хийхэд бэлэн...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()