Энэтхэг залуугийн үйлдэл ядуусыг баярлуулав

Энэтхэг улсад орчин үеийн 3D хэвлэх технологийн ачаар хамгийн хямд үнээр хиймэл гар, хөл үйлдвэрлэж байна. Энэхүү технологи нь одоогийн загварчлалын системээс 2 дахин бага зардлаар бүтэж байгаа бөгөөд амьдралын бололцоо багатай хүмүүст өндөр чанартай хиймэл гар, хөлийг хямд үнээр авах боломж олгож байгаа юм. Уг хиймэл гар, хөлийг зүүснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс энгийн хүн шиг гар, хөлөө хөдөлгөж бичэж, алхаж чадах ажээ.

Энэтхэг залуугийн үйлдэл ядуусыг баярлуулав

Прашант Гэйд хэмээх нэгэн Энэтхэг залуу уг 3D принтер (Bio_Nick)-ийг зохион бүтээсэн байна. Хамгийн гайхалтай нь булчингийн био гүйдлийг ашигладаг хиймэл эрхтэн хамгийн багадаа 40.000 ам. доллар хүрдэг бол уг залуу өөрийн бүтээлийг амьдралын бололцоо тааруу олон мянган хүмүүст туслахын тулд ердөө 100 доллараас хэтрүүлэхгүй зарж байгаа гэжээ.

Түүний зохиосон 3D принтер нь тухайн хүний хэмжээсүүдийг тооцсоны үндсэн дээр яг тохирсон хиймэл эрхтнийг хэвлэн гаргадаг байна.

Энэтхэгчүүдэд түүний бүтээл маш ихээр таалагдаж байгаа ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()