Папарацийн түүхэнд хамгийн өндөр үнэ хүрсэн гэрэл зургууд

Гандан буурахгүй гэрэл зурагчид өдөр шөнөгүй алдартануудыг нууцаар мөрдөж, тэднийг алдаа хийхийг анаж явдаг нь папарациудын амь амьдрал нь болсон. Үүний ачаар хар тамхи хэрэглэж одууд, хүүхдээ унагаж буй агшин, араар тавилт зэрэг алдартнуудын ичмээр үйлдлүүд дэлхий нийтэд ил болдог билээ. Өөрийн уйгагүй зан, тэсвэр тэвчээрийн ачаар авсан зургуудаа папарациуд хэвлэл мэдээллийн газруудад өндөр үнээр худалдаалж, олны хараанд хүргэдэг. Ингээд папарацийн түүхэнд шуугиан тарьж, хамгийн өндөр үнэ хүрсэн гэрэл зургуудыг тайлбарын хамт хүргэе.

Папарацийн түүхэнд хамгийн өндөр үнэ хүрсэн гэрэл зургууд

1

“La Dolce Vita” киноны гол дүр болох Анита Экберг (Anita Ekberg) өөрийн хувийн орон зайг сэтгүүлчдээс дараах байдлаар хамгаалжээ. Тэрээр нум сум ашигласан байна. 1960 оны 10 сарын 20.

2

Бритни Спирс (Britney Spears) хүүгээ унагалаа:  2006 оны 5 сард Бритни өөрийн хүү болох Шон Престон Федерлайныг унагах шахсан байна. Харин нөгөө гартаа тэрээр согтууруулах ундаа барьсан байсан бөгөөд үүнээс болж дуучин бүсгүйн ээж байх эрхийг нь хасаж байжээ.

3

Үүний дараа Бритни Спирс архины эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт хэвтсэн боловч нэг ч хонолгүй Лос-Анжелост эргэн ирж, Tarzana salon-д очиж халзан болохыг хүссэн байна. Гэвч уг салоныхон түүний үсийг хусаж өгөөгүй учир Бритни өөрөө үсээ хусжээ.

4

Ийнхүү сэтгэл санааны гүн хямралд байсан Бритни гэрэл зурагчин Дэнни Боюгийн дуранд халзан толгойтой, маш ширүүн ууртайгаар өртсөн байна. Дэнний энэ зургаа 250 мянган доллараар зарсан бөгөөд дуучны уурандаа цохиж, зурасан жийп машиныг 40 мянган доллараар зарж чаджээ. Энэ зураг дэлхий нийтэд нэг хэсэгтээ сенсааци тарьсан билээ.

5 Осол болох өдрийн Диана гүнжийн сүүлчийн зураг

Папарацын дуранд өртөхгүйн тулд Диана гүнжийн жолооч зугатаж явснаар энэхүү осол гарсан гэх мэдээлэл байдаг. Гэрэл зурган дээр гүнжийн бие хамгаалагч, ослоос амьд гарч чадсан Тревор Рис-Жонс гараараа нүүрээ таглахыг оролдож байна. Харин гүнж арын суудал дээр нуугдаж байгааг харж болно.

Осол болох өдрийн Диана гүнжийн сүүлчийн зураг

6 Гүнжийн ганцаардал

1992 оны 2 сарын 11-нд гэрэл зурагчин Энэтхэгийн Таж-Махалын хажууд ганцаараа сууж буй Дианагийн зургийг дарсан байна. Энэ үед гүнж гэрэл зурагчидтай хамтран ажиллахаар шийдсэн бөгөөд “Би ганц бие. Миний нөхөр надад хайргүй” гэсэн санааг илэрхийлэхийг зорьсон гэдэг.

Гүнжийн ганцаардал

7

Шинэ найз залуу болох Доди аль-Файедагийн хамтаар Сен-Троп дээр амарч буй Диана гүнжийн зургийг дарсан гэрэл зурагчин 6 сая долларын орлого олсон байна. Ханхүү Чарльзаас салсны дараа энэ явдал тохиолджээ.

8

Ингээд гүнжийг Египет залуутай хайр сэтгэлийн холбоотой болохыг дэлхий даяар мэдсэн байна. Диана гүнж осолд орох тэр өдөр энэ залуутай уулзсан гэдэг.

9

Кристен Стюартын найз залуугаа араар тавьж буйн баталгаа болсон гэрэл гэрэл зургууд. 2012 онд “Snow White and the Huntsman” киноны зураг авалтын үеэр Кристен Стюарт эхнэртэй найруулагч болох Руперт Сандерстай дотно холбоотой болсон байна. Гэрэл зурагчдын ачаар энэхүү нууц ил болжээ.

10

Стюартын найз залуу болох Роберт Паттинсон гэрэл зургуудыг харсан даруйдаа сүй тавих ёслолоо цуцлаж, түүнээс салсан байна.

11

Нүцгэн Кейт Миддлтон: 2012 оны 9 сард Францын "Closer" сэтгүүлийн нүүрэнд Английн гүнж болох Кейтийн нүцгэн зураг нийтлэгджээ. Энэ гэрэл зурган дээр ханхүү Уильям болон Кейт нар наран шарлагын газар нарлаж байгаа бөгөөд гүнж цээжээрээ нүцгэн байсан гэнэ. Эдгээр гэрэл зургууд дээдэст таалагдаагүй бөгөөд сэтгүүлийг торгосон байна.

12 Мадонна, Стинг болон Тупак нар нэг ширээний ард

Нэг ширээний ард цугласан одуудын хувьд ижил төстэй зүйл бага учир энэ зураг ховор гэрэл зургийн тоонд багтжээ. Нэг хэсэгтээ алдарт Мадонна төдийлөн алдарт хүрээгүй байсан Тупактай болздог байсан гэх яриа бий.

Мадонна, Стинг болон Тупак нар нэг ширээний ард

13 Стив Жобс нас барахын өмнө

"Apple" компанийн үүсгэн байгуулагчийн нас барахын өмнөх гэрэл зураг олныг шоконд оруулсан байна. Тэрээр 56 настай байсан бөгөөд хорт хавдраас болж нас баржээ. Хавдартай гэдгээ мэдсэнээс хойш Стив жилийн турш хагалгаанд орохоос татгалзсан бөгөөд цагаан хоол, зүү эмчилгээ, эмийн ургамал болон ховсдолтын аргаар өөрийгөө эмчлэхийг хичээсэн байна.

Стив Жобс нас барахын өмнө

14 Жонн Леннон өөрийн алуурчиндаа гарын үсгээ зурж өгч байна

1980 оны 12 сарын 8-нд Леннон Нью-Йоркт гэрийнхээ гадаа буудуулж амь насаа алдсан. Түүний алуурчин нь Ленноны шүтэн бишригч Марк Чемпен байсан гэнэ. Ийнхүү Жонны амь насыг хороохын өмнө Марк түүнээс гарын үсгийг нь авчээ.

Жонн Леннон өөрийн алуурчиндаа гарын үсгээ зурж өгч байна

15 ДОХ туссан Фредди Меркьюри (Freddie Mercury)

Эдгэшгүй өвчин туссан түүний араас гэрэл зурагчид эрчимтэй ан хийсэн байна. Ширээний ард сууж хооллож буй түүний зургийг дарсан гэрэл зурагчин, түүний энэ зургийг 230 мянган доллараар заржээ.

ДОХ туссан Фредди Меркьюри (Freddie Mercury)

16 Хар тамхи хэрэглэж буй Кейт Мосс (Kate Moss)

2005 оны 10 сард "The Daily Mirror" сэтгүүлийнхэн хар тамхи үнэрлэж буй Кейт Моссын зургийг 300 мянган доллараар худалдан авчээ. Энэхүү гэрэл зургийг харснаар "Chanel" болон "Burberry"-ийнхан Кейттэй хийсэн гэрээгээ цуцласан бөгөөд Кейт хар тамхины эмчилгээ хийлгэсэн байна.

Хар тамхи хэрэглэж буй Кейт Мосс (Kate Moss)

17

Гэхдээ шөнийн клубээс гарахдаа тэрээр цагаан нунтаг бодис болсон хувцастай гарсан бөгөөд энгэсэг үү эсвэл хар тамхи уу гэдгийг тааварлахад бэрх.

18 Дуучин Энрике Иглесиасын нүцгэн найз бүсгүй

"Penthouse" сэтгүүлд гэрэл зурагчин Фрэнк энэхүү зургийг 500 мянган доллараар зарсан байна. Харин дараа нь энэхүү зургийн эзэн Анна Курникова биш харин италийн загвар зохион бүтээгч Жудит Солтис Бенеттоны охин болох нь батлагджээ.

Дуучин Энрике Иглесиасын нүцгэн найз бүсгүй

19 Дээгүүрээ нүцгэн буй Жаклин Онассис (Jacqueline Kennedy)

Жаклины хагас нүцгэн зургийг гэрэл зурагчин Рон Галлела 1.2 сая доллараар зарсан байна. Тэр өдөр зурагчин цэцэрлэгийн хамгаалагчийн дүрд хувирч, Онассисын цэцэрлэгт хүрээлэнд нэвтэрсэн аж. Ингээд энэхүү зургийг Hustler порно сэтгүүлд нийтлэжээ.

Дээгүүрээ нүцгэн буй Жаклин Онассис (Jacqueline Kennedy)

20 Египетийн хаан Фарук зодоон хийж байна

Египетийн хаан Италийн гэрэл зурагчин Тацио Секкьяролийг зодохоор дайрч буй энэхүү зургийг хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн 1.4 сая доллараар худалдан авсан байна.

Египетийн хаан Фарук зодоон хийж байна

21 Нас барсан модель болох Анна Николь Смит

"Playboy" сэтгүүлийн модель бүсгүйн зураг 1.5 сая долларын үнд хүрчээ. Харин "Splash News & Picture Agency"–ийнхан бүсгүйд хиймэл амьсгал хийж буй бичлэгийг мөн нэлээд өндөр үнээр худалдан авсан байна.

Нас барсан модель болох Анна Николь Смит

22 Хиллари Клинтон араар тавьсан нөхрөө уучилжээ

Билл Клинтон цагаан ордонд дадлага хийж байсан Моника Левинскитэй амрагийн холбоотой байсан нь илэрч дэлхий нийтээр шуугиан тарьсан билээ. Энэхүү мэдээлэл гарснаас хойш хэсэг хугацааны дараа Билл болон Хиллари нар гэрэл зурагчны дуранд ийм байдалтай өртсөн байна.

Хиллари Клинтон араар тавьсан нөхрөө уучилжээ

23 Элизабет Тейлор болон Ричард Бертон нар хамтрагч нараа араар нь тавьж байна

Ричард болон Элизабет нарын хайр дурлал 1962 онд буюуCleopatra” киноны зураг авалтын үеэр эхэлсэн байна. Харин Элизабет нөхрөөсөө салахад бэлэн биш байсан гэнэ. Учир нь түүний нөхөр болох Эдди Фишер Элизабетийн төлөө эхнэрээ хаясан байжээ. Хэсэг хугацаанд Ричард болон Тейлор нар харилцаагаа нууцлаж холбоогүй байхыг хичээсэн гэдэг.

Элизабет Тейлор болон Ричард Бертон нар хамтрагч нараа араар нь тавьж байна

24

Гэхдээ энэ байдал удаагүй бөгөөд хосууд нууцаар Порто-Сан-Стефанод ирж, Тейлор амьдралынхаа хамгийн жаргалтай мөчүүдийг өнгөрүүлсэн байна. Гэрэл зурагчдын дуранд тэд үнсэлцэж байхдаа өртсөн байна. 1962 оны 6 сарын 25.

25 Шон Пенн (Sean Penn) салж өгдөггүй зурагчдын нэгийг цохьсон байна

Зурган дээр Пенн гэрэл зурагчин Винни Дзуффантег зодож байна. Шон болон түүний гэргий болох Мадонна нар гэрийнхээ үүдэнд гэрэл зурагчны дуранд өртжээ. Харин дээрх гэрэл зургийг алдарт гэрэл зурагчин Рон Галелло хөндлөнгөөс дарсан байна.

Шон Пенн (Sean Penn) салж өгдөггүй зурагчдын нэгийг цохьсон байна

26 Брэд Питт болон Анжелина Жоли нарын анхны хамтын гэрэл зураг

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэхүү зургийг 500 мянган доллараар худалдаж авсан гэнэ.  Энэ гэрэл зураг гарахын өмнө хосуудын хайр сэтгэлийн холбоог батлах боломжгүй байжээ.

Брэд Питт болон Анжелина Жоли нарын анхны хамтын гэрэл зураг

27 Өмдөндөө шээсэн Виктория Бекхэм (Victoria Beckham)

Үргэлж цэмбэгэр явдаг Викториа "Victoria Beckham" брэндийн дэлгүүрийнхээ баярын үеэр ийнхүү согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн байна. Харин Бэкхемийн гэр бүлийнхэн тайлбарлахдаа түүн дээр ундаа асгасан хэмээн хэлжээ.

Өмдөндөө шээсэн Виктория Бекхэм (Victoria Beckham)

28 Пэрис Хилтоны дотуур хувцас

Долларын саятан бүсгүй Сен-Тропе дахь шөнийн клубт согтууруулах ундаа хэтрүүлсэн байдалтай гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. Тэрээр өнгөт арьстан залуутай бүжиглэж байсан бөгөөд дотуур хувцсаа ил гарсныг ч мэдсэнгүй.

Пэрис Хилтоны дотуур хувцас

29 Согтуу Памела Андерсон

Холливудын "Guys&Dolls" шөнийн клубээс согтуу гарч явж буй Памела.

Согтуу Памела Андерсон

30 Хар тамхи хэрэглэж буй Хит Лежер (Heath Ledger)

Хэдийгээр гэрэл зураг төдийлөн тод биш байгаа хэдий ч Хит Лежер болохыг мэдэж болно. Тэрээр 2006 онд нэгэн үдэшлэгийн үеэр хар тамхи хэрэглэж байгаад ийнхүү гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. Харин түүний агентуудад энэхүү зураг таалагдаагүй бөгөөд хуурамч зураг хэмээн үзэж Холливудын зургийн агентлагийг шүүхэд өгч байжээ.

Хар тамхи хэрэглэж буй Хит Лежер (Heath Ledger)

31 Тупак Шакур будуулахын өмнө

Энэ зургийг авсаны дараахаан буюу 1996 оны 9 сарын 13-ны өдөр залуу рэпер болох Тупакийг Лас-Вегасын ойролцоо буудаж амь насыг нь хохироосон байна. 

Тупак Шакур будуулахын өмнө

32

Ийнхүү түүний унаж явсан бууны сумтай BMW автомашиныг дуудлага худалдаанд 1.5 сая доллараар үнэлэж тавьжээ. Хэдийгээр одоо болтол зарагдаагүй байгаа ч автомашины эзэд үнийг нь буулгах бодолгүй байгаа гэнэ. Харин нас барахынхаа сарын өмнө худалдан авсан Тупакийн "Hummer" машиныг 206,531 доллараар худалдан авчээ.

33 Охиноо тэвэрсэн Майкл Жексон (Michael Jackson)

Майкл Жексон тагт давуулж, охиныхоо нүүрэн дээр алчуур тавиад охиноо хүмүүст харуулжээ. Харин олон нийтэд энэ нь хачирхалтай бас харгис санагдсан байна.

Охиноо тэвэрсэн Майкл Жексон (Michael Jackson)

34 Хуримынхаа урд өдөр сүйт залуугаа араар нь тавьсан Жессика Симпсон

Лос-Анжелосын зочид буудлаас гарч байхдаа тэрээр гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. Тэрээр Адам Левины цамцыг өмсөж гарч ирсэн байсан бөгөөд энэ нь хуримын ёслолыг хойшлуулахад хүргэжээ.

Хуримынхаа урд өдөр сүйт залуугаа араар нь тавьсан Жессика Симпсон

35 Эхнэрээ араар нь тавьж буй Эштон Катчер (Ashton Kutcher)

2011 онд алдарт жүжигчин Эштон Катчерийг Сара Леальтай эхнэрээ араар нь тавьж байхад гэрэл зургийг нь дарсан байна. Үүний дараа түүнд бараг 2 жилийн турш кинонд томоохон дүр санал болгоогүй гэнэ.

Эхнэрээ араар нь тавьж буй Эштон Катчер (Ashton Kutcher)

36 Шөнийн клубээс гарч буй гэгээнтэн

Алдарт гэгээнтэн Дон Гуссониг шөнийн клубээс гарсан зургийг 1959 онд Ромд дарсан байна. Тэрээр гэрэл зурагчин Жеппеттигийн гараас аппаратыг нь авах гэж үзсэн бөгөөд энэхүү гэрэл зураг нь олонд хүрсэнээр сүмийн ажилчдын нэр хүнд навс унажээ.

Шөнийн клубээс гарч буй гэгээнтэн

37 Мэрилин Монро Жон Кеннедигийн өмнө нүцгэлжээ

Үнэн хэрэгтээ энэ бол зохиомол зураг бөгөөд Монро болон Кеннедигийн нууц хайр сэтгэлийн холбоог тамгалан хийсэн байна.

Мэрилин Монро Жон Кеннедигийн өмнө нүцгэлжээ

38

Гэхдээ Кеннеди болон Монрогийн цонхны дэргэд буй зураг бий. Эрэгтэйг нь одоо болтол тухайн үеийн ерөнхийлөгч Кеннеди мөн, биш хэмээн маргасаар байдаг.

39

Мэрилин Монро болон Жон Кеннеди нар 1962 оны 5 сард Кеннедигийн 45 насны ойгоор "Happy Birthday Mr. President" дууг дуулсны дараа....

40 Аманда Байнс (Amanda Bynes)-ын хиймэл үс унажээ

Бүсгүй өсвөр насандаа томоохон амжилтанд хүрсэн билээ. Харамсалтай нь энэ бүхний дараа тэрээр олон төрлийн гэмт хэрэгт орооцолдож, баригдсан байна. 

Аманда Байнс (Amanda Bynes)-ын хиймэл үс унажээ

41 Чармай нүцгэн Орландо Блум (Orlando Bloom)

39 настай жүжигчин маань дуучин Кэти Перритэй Итали руу амрахаар явсан бөгөөд бүрэн нүцгэлсэн байжээ. Гэхдээ хүн бүрийн нүцгэлдэг газар биш харин Сардинигийн арал дээр байжээ. Зурагчныг харсан тэрээр бүтэн биеэрээ эргэн харж өөрийгөө таниулсан байна.

Чармай нүцгэн Орландо Блум (Orlando Bloom)

42 Францын ерөнхийлөгч Франсуа Олланд нууц амрагтайгаа мотоциклээр зугаалж байна

Францын "Closer" сэтгүүлийнхэн Францын ерөнхийлөгч Жюли Гайе-тэй хайр сэтгэлийн холбоотой болохыг олж илрүүлжээ. Энэ үед ерөнхийлөгчийн хамтран амьдрагч Валери Триервейлер мэдрэлийн ядаргаанд автаж эмнэлэгт хэвтсэн байжээ.

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд нууц амрагтайгаа мотоциклээр зугаалж байна

43 Жулия Робертс нууц амрагийнхаа хамтаар өдрийн хоол идэхээр явж байна

Жүжигчин Жейсон Патрик болон Жулия Робертс нар “Ник болон Эдди” ресторан руу үдийн зоог барихаар явж байна. Хэдийгээр хосууд гэрэл зургийн дурангаас нуугдахыг хүссэн ч Рон Галелла машин дотор буй зургийг дарж чадсан юм.

Жулия Робертс нууц амрагийнхаа хамтаар өдрийн хоол идэхээр явж байна

44

Дараагийн удаа Жулия Робертс суганыхаа үсийг авахаа мартсанаар гэрэл зургийн дуранд өртжээ. Түүнийг үнэхээр үсээ авахаа мартсан гэдэгт л итгэх үлдэж дээ.

45 Марлен Дитрих гэрэл зурагчныг цохижээ

Парисын нисэх онгоцны буудал дээр байхад, түүний зургийг авахыг оролдсон боловч Марленаас биеэ хамгаалах хэрэгтэй болжээ. Гэхдээ хажууд нь байсан зурагчны азтай өдөр байж энэ сонирхолтой агшныг дурандаа буулгаж чадсан юм.

Марлен Дитрих гэрэл зурагчныг цохижээ

46 Жек Николсоны сонирхолтой мэндчилгээ

Энэхүү хэрэг 1976 онд Сен-Тропед болсон бөгөөд түүний өгзгийг харсан анхны гэрэл зурагчин Ксавьер Мартин байжээ.

Жек Николсоны сонирхолтой мэндчилгээ

47 Хэт тураалд орсон Мадонна

Ийнхүү хэт тураалд орсон харагдахад гэрлийн тусгал нөлөөлсөн үү, эсвэл зураг дарсан өнцөг нөлөөлсөн үү гэдгийг хэн ч мэдэхгүй. Энэ зураг дэлхий даяар тархаж, түүний туранхай үржгэр гарыг нэг хэсэгтээ л шүүмжилсэн ярьсан билээ.

Хэт тураалд орсон Мадонна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()