Танай гэрт аз жаргал авчрах 9 зүйлс

2018-04-18, 11:30
9,332

Гэрийн тавилга чимэглэл болон эрүүл мэнд хамтдаа дурдагдах болжээ. Эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ тав тухтай, тансаг орчин бүрдүүлэхийг хүсвэл доорх мэдээлэл танд хэрэг болох болно гэдэгт итгэлтэй байна. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй хамтдаа танилцацгаая.

Танай гэрт аз жаргал авчрах 9 зүйлс

1 Органик матрас

Бидний хэрэглэдэг матрас гудас нь полиброматчилсан дифенил эфир (ПДЭ) гэх гал удаашруулах химийн бодис болон бусад химийн бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэдэг байна. Нэг үгээр хэлбэл химийн хортой бодисыг ихээр агуулдаг гэсэн үг юм. ПДЭ нь тархи, хоолой, салстад нөлөө үзүүлэхээс гадна хорт хавдар үүсгэх эрсдэлтэй байдаг байна. Хуулийн дагуу эдгээр бодисыг хориглодоггүй тул органик матрасыг сонгох нь зүйтэй. Энэ нь харшил үүсгэдэггүй, химийн найрлагагүй, микро биетийн нөлөөлөлд задархаас гадна байгаль орчинд ч ээлтэй юм. 

Органик матрас

2 Ширмэн хайруулын таваг

Сүүлийн үед хүч төрөн гарч ирсээр байгаа наалддаггүй гэх тодотголтой хайруулын тавга нь угааж цэвэрлэхэд амар хялбар байдаг. Тэгвэл дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэхүү хайруулын тавга нь "Хүний биед хорт хавдар үүсгэх магадлалтай" хэмээн бүртгэгдсэн байна. Учир нь химийн бодис ихээр агуулдаг гэжээ. Үүний оронд ширмэн хайруулын таваг ашигласнаар хортой химийн бодисоос өөрийгөө хамгаалаад зогсохгүй төмрөөр баяжуулсан хоол идэх нь биед эерэг нөлөөтэй байдаг хэмээн зөвлөжээ. 

Ширмэн хайруулын таваг

3 Агаар цэвэршүүлэгч

Нян үржих боломжтой гадаргуу, харшил үүсгэгч зүйлсээс таныг хамгаалах хамгийн зөв шийдэл бол агаар цэвэршүүлэгч юм. Сүүлийн үеийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар гэрийн дотор агаарыг молекулын түвшинд хүртэл цэвэршүүлдэг шинэ тоног төхөөрөмжүүд ихээр гарах болсон. Өнгө үзэмжний хувьд ч таны гэрийн дотоод засалтай төгс зохицох загварууд өдөр ирэх тусам шинэчлэгдсээр байгаа билээ. 

Агаар цэвэршүүлэгч

4 Давсан чийдэн

Гималайн давсан гэрлийн чийдэнгүүд нь Гималайн давсны болроор хийгдсэн байна. Энэ нь тухайн газар халуун дулаан уур амьсгал төрүүлхээс гадна эдгээр гэрлүүд нь сөрөг ионуудыг нэмэгдүүлж байдаг аж. "Ерөнхийдөө, сөрөг ион нь тархинд очих хүчил төрөгчийн хэмжээг нэмэгдүүлснээр илүү сэргэлэн цовоо, эрч хүчтэй байдлыг бий болгодог юм. Мөн агаарт тархсан нян бактерыг устгах давуу талтай" хэмээжээ. 

Давсан чийдэн

5 Тасалгааны цэцэг

Сүүлийн үед тасалгааны цэцгүүд нь орчин үед айл болгонд амар тайван уур амьсгал нэмэгдүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэх болжээ. Амьд ургамал нь нүүрс төрөгчийг багасгахаас гадна агаар дахь тоосонцорыг өөртөө шингээн авч, хүчил төрөгчөөр хангадаг бөгөөд нэг ёсны агаар цэвэршүүлэгч л гэсэн үг. 

Тасалгааны цэцэг

6 Тод өнгө

Гэрийнхээ тавилга болон дотоод заслын өнгийг сонгохоосоо өмнө хана, тааз, хивс, хивсэнцэр зэргийн өнгө нь таны сэтгэл санаанд маш ихээр нөлөөлдөг гэдгийг санаарай. Жишээ нь, шар өнгө нь аз жаргалтай байдлыг мэдрүүлдэг бол цэнхэр өнгө тайван амгалан байдлыг илтгэх болно. 

Тод өнгө

7 Хоолны хэрэгсэл

Химийн бодистой хайруулын тавагнаасаа татгалзхын хажуугаар та хямд, химийн бодисоор бүрсэн, хор болох хоолны хэрэгслүүдээс ч зайлхийхийг зөвлөж байна. Энэ бол хуванцар материалтай хоолны хэрэгсэл юм. Үүний оронд хулс модоор хийсэн "Органик" хэрэгслүүд нь баталгаажсан байгалийн түүхий эдээр хийсэн тул таны эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй юм. Мөн хулсан гамбанз, элдүүр зэрэг гал тогооны бүхий л хэрэгслийг ихээр хийх болсон. 

Хоолны хэрэгсэл

8 Гэртээ гуталтайгаа явахгүй байх

Гэртээ хөл нүцгэн явах нь ямар ашигтай талаар нэгэн судалгаа хийгджээ. Аризона их сургуулийн судаачидын олж нээснээр гуталын уланд 421 мянган төрлийн бактери байдаг гэсэн байна. Үүнд нян, шимэгч биет, хөгз, нус, цэр хүртэл гутланд тань наалдсан байдаг тул гэртээ заавал гутлаа тайлж орж хэвших нь зүйтэй юм. 

Гэртээ гуталтайгаа явахгүй байх

9 Ногоон материал

Синтетик даавуу буюу нилонь, хиймэл торго, хуванцар зэргийг үйлдвэрлэхэд их хэмжээний энерги зарцуулахаас гадна дахин сэргээгдэх боломжгүй эх үүсвэрийг ашигладаг байна. Мөн эдгээр нь гал удаашруулагч химийн бодисоор бүрхэгдсэн байдаг тул химийн найрлагатай гэсэн үг юм. Байгаль орчинд ээлтэй органик болон дахин боловсруулсан даавуу, ноос, ноолуур, маалинга зэрэг өргөн сонголт бүхий бүтээгдэхүүнүүдээс өөрт эвтэйхэн, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй харшлахгүй материалыг сонгож байхыг танд зөвлөж байна. 

Ногоон материал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()