1
Basashi — Япон
Түүхий адууны мах, цагаан гаа болон буурцагны сүмс. Энэ нь загасаар биш адууны махаар хийсэн сашими юм.
2
Chapulines — Мексик
Халуун ногоо, амтлагчтай шарсан царцаа.
3
Дуриан — Таиланд
Дуриан бол үнэтэй жимсний төрөлд багтдаг хэдий ч үнэрний хувьд их муухай гэнэ. Тиймээс энэ жимстэй дэлгүүр, зочид буудал болон бусад олон нийтийн газраар явахыг хориглодог байна. Жуулчдын үзэж байгаагаар энэхүү жимс нь “сармис, хөгзөрсөн сонгино, өмхий загас, бохир усны хоолой” мэт үнэртэй гэж олон янзаар тодорхойлжээ.
4
Zwiebelmettwurst — Герман
Сонгинотой түүхий гахайн мах.
5
Cuy asado — Эквадор
Гриллдэж шарсан далайн гахай.
6
Далайн өндөг — Барбадос
Далайн зарааны түрс. Энэхүү түрсийг чанаж, шарж идэх боломжтой бөгөөд заримдаа нимбэгний шүүстэй хольж түүхийгээр нь идэж болно.
7
Мопане жаран хөлт – Африк
Gonimbrasia belina жаран хөлтийг Африкт хүнсэнд хэрэглэдэг байна. Шарсан эсвэл утсан жаран хөлтийг тансаг зоог хэмээн үздэг бөгөөд энгийн махнаас 4 дахин илүү үнэтэй.
8
Balut — Филиппин
Галууны өндөг. Гудамжны худалдаа эрхлэгчид зардаг.
9
Arroz de cabidela — Португаль
Өөрийнх нь цусанд чанасан туулайны мах. Будаа болон уксусаар амталдаг.
10
Vegemite — Австраль
Вегемит нь Австралийн уламжлалт хоол бөгөөд давстай исгэгч болон хүнсний ногоог ашиглаж хийдэг.
11
Smalahove — Норвеги
Утсан хонины толгой
12
Butod — Малайз
Шавжны авгалдай. Зарим зоригтонгууд амьдаар нь иддэг.
13
Kercha — Алжир
Амталсан ямааны ходоод.
14
Мэлхийний хөл – Франц
Францын энэхүү уламжлалт хоолыг яншуйтай хольж шардаг.
15
Soused Herring — Нидерланд
Түүхий давсалсан загас.
16
Дарсан өндөг – Хятад
Агаар оруулахгүй саванд өндгийг хэдэн сарын турш хадгалдаг бөгөөд Хятадад маш алдартай зууш юм.
17
P'tcha — Израйль
Үхрийн шийрээр хийсэн царцаамаг. Монголчууд бас ингэж хийдэг бөгөөд түүнийгээ Стүүжин гэж нэрлэдэг.
18
Flæskesvær — Дани
Их хэмжээний давсаар амтлаж, шарсан гахайн мах.
19
Soondae – Өмнөд Солонгос
Монголоор бол цус гэхэд болно. Солонгосын гудамжны худалдаачид зардаг.
20
Surströmming – Швед
Сюрстрёмминг - бараг жилийн турш давслаж, дарсан загас. Удаан хугацааны турш дарсан учир маш өвөрмөц үнэртэй.