Шар айрагны шил яагаад бор өнгөтэй байдаг вэ?

Судлаачид хар бараан өнгө хэрхэн шар айргийг муудхаас сэргийлдэг талаар тайлбарлажээ. Шар айраг нь гэрэлд удаан байснаар "MBT" хэмээх нэгдлийг бий болгодог байна. Уг нэгдэл нь шар айрганд эвгүй амт, үнэр оруулдаг бөгөөд хүмүүс үүнийг өмхий хүрэнгийн үнэртэй адилтгадаг ажээ. Энэ нь нэг ёсондоо шар айргийг муудахад хүргэдэг байна. Ингээд та бүхэнд шар айрагны шил яагаад бор байдаг, шар айргийг хүн төрөлхтөн анх хэзээнээс хэрэглэх болсон талаар сонирхолтой баримтыг хүргэе.

Шар айрагны шил яагаад бор өнгөтэй байдаг вэ?

1 Шар айрагны шил бор өнгөтэй байдаг шалтгаан

Та энэ талаар өмнө нь сонирхож байсан уу? Энд хэд хэдэн шалтгаан байдаг байна. 

Масачусэтс Бэе Шар айрагны компанийн бүтээгдэхүүний чанар хариуцсан дарга судлаач Жэми Шиэр хэлэхдээ "бор өнгийн шил нь шар айргийг муудхаас хамгаалдаг хамгийн сайн материал" гэжээ.

Шар айрагны шил бор өнгөтэй байдаг шалтгаан

Одоо цагт шар айраг уух дуртай хүмүүс хаанаас ч өөрсдийн дуртай ямар ч төрлийн шар айргийг сонгон уух боломжтой. 

Харин ийнхүү олон төрлөөс сонголт хийхэд ихэнх нь бор өнгийн шилэнд савлагдсан байдгийг та ажиглаж байсан байх. Энэ нь тэднийг муудхаас хамгаалах зорилготой ажээ. 

Шар айргийг хадгалахад тулгардаг томоохон асуудлууд бол температур, гэрэл, хадгалалтын хугацаа юм. Эдгээр асуудлыг шийдэх нэгэн гарц нь бараан бор өнгийн савлагаа байдаг ажээ. Учир нь бор өнгө нь гэрлийн тусгалыг хааж шар айргийг MBT (3-methyl-2butene-1thiol) хувиралд орж эвгүй үнэр, амт орохоос нь хамгаалдаг байна. 

2 Лаазтай шар айраг

Зөвхөн бор шилээр зогсохгүй та бидний мэдэх цойрон лааз нь мөн л шар айргийг гэрлээс хааж эвгүй үнэр, амт орохоос хамгаалдаг байна. Энэ нь шар айргийг 100 хувь хүчилтөрөгчөөс хаадаг бол шилэн савны бөглөөний дээд хэсэг цаг хугацаа өнгөрхийн хэрээр элэгдэж гаднаас агаар оруулдаг байна. Ийнхүү агаар орсноор шар айраг өтгөн, хуурай, чихэрлэг, сул амттай болох талтай байдаг ажээ.

Хэдий тийм ч лаазалсан шар айрагнаас тааламжгүй төмөрлөгийн амт амтагддаг байжээ. Уг төмөрлөгийн амт нь лаазыг зөөлрүүлхэд хэрэглэдэг материалаас үүддэг. Харин 1990 оноос шар айрагны үйлдвэрлэгч нар уг амтыг арилгаж чадсан байна. Иймд та санаа зовохгүй хэрэглэж болно.

Лаазтай шар айраг

3 Шар айраг бүтсэн түүх

Хэдий баттай биш ч ихэнх хүмүүс МЭӨ 10,000 оны үед зүүн азийн Месопотамд амуу тариа, арвайг исгэн ундаа гарган авч хэрэглэдэг байсан гэж үздэг байна. 

Харин түүхэн баримтаас авч үзвэл шар айргийн түүх нь 9000 жилийн тэртээх Хятадтай холбогддог байна. Тэнд хамгийн анх долоогоно, зэрлэг усан үзэм, будаа, зөгийн бал зэргийг исгэж ундаа болгон хэрэглэдэг байжээ. 

Түүнчлэн согтууруулах ундааны хэрэглээ нь олон жилийн турш соёл урлаг, хэл, шинжлэх ухааны хүмүүст бүтээлчээр сэтгэхэд нь тусалсаар иржээ.

Учир нь согтууруулах ундаа нь хүмүүсийн биеэ барьсан байдлыг бууруулж тэдэнд урам зориг оруулдаг байна. 

Шар айраг бүтсэн түүх

Ойролцоогоор МЭӨ 3150 онд Египтэд Гизагийн Пирамид хөшөөг барьж байсан ажилчдад зарим жимс, ургамлыг исгэн нэгэн төрлийн шар айргийг өгдөг байсан гэж судлаачид үздэг байна. 

Ийнхүү түүхэн явцад шар айраг нь Европын орнуудад хүрч арвай тариан үрээр маш олон төрлийн шар айргийг хийх болжээ.

Түүнчлэн одоогоор судлаачид хүрэл зэвсгийн үед Грект шар айргийг хэрэглэдэг байсан талаарх ул мөрийг олоод байгаа юм. 

Судлаачдын үзэж байгаагаар эрт үед хүмүүс согтууруулах ундааг зөвхөн усан үзэм боловсрох цагаар бус жимсийг исгэн хадгалаад баяр наадмуудын үеэр жилийн турш хэрэглэдэг байжээ. Түүнчлэн шар айргийг аюулгүй ундаа хэмээн үздэг байсан гэнэ.

Харин дундад зууны үеэс амуу тариа, арвай нь исгэсэн элсэн чихэр болоод шар айргийг үйлдвэрлэх эх үүсвэр болсон байна. Өдгөө шар айраг нь бидний хамгийн өргөн хэрэглэдэг ундаа болжээ.

Ингээд танд уг мэдээлэл таалагдсан гэж найдаж байна. Шар айраг хэдий сайхан ч ямар ч согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд хортой гэдгийг санаарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()