Доналд Трампын хувийн гэрэл зургууд

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп (Donald Trump)-ыг ширүүн зан авиртай, бизнесмэн тэрбумтан нэгэн гэдгээр нь та бид илүү мэдэх билээ. Тэгвэл Өмнөд Флоридагийн нэгэн гэрэл зураг цуглуулагч түүний хувийн амьдралыг харуулсан олон мянган зурагнуудыг дэлгэжээ. Эдгээр зурагнуудаас нөгөө л олны ярианы сэдэв болдог тэрбумтан Трамп бус хүүхдүүдийнхээ эгэл жирийн аав, эхнэрийнхээ халамжит ханийг олж харах болно. Ингээд та бүхэндээ түүний гэр бүлийн зургийн цомгоос хүргэе. 

Доналд Трампын хувийн гэрэл зургууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эдгээр цуглуулганд Доналд болон түүний анхны эхнэр Ивана нарын өөрсдийн гараар бичсэн дурсгалын үгтэй хуримын зураг, түүний том хүү Доналд ЖР Трампын 1977 оны 12 сарын 31-нд төрсөн өдрийн зураг, түүний охин Иванкагийн эцэг эхдээ бичсэн захидал, Түүний анхны эхнэр Иванагийн загвар өмсөгч байх үеийн зураг гэх мэт олон ховор зүйлс багтжээ. Эдгээр зургууд нь хүн бүхний мэддэг Доналд Трампыг илүү зөөлөн гэр бүлийн эцэг хүний дүр төрхөөр харуулж байгаа юм. 

 

Доналд Трампын гэр бүлийн зургаар дүүрсэн чемодан.

Энэхүү зургийн цуглуулгыг Доналд Трампыг дэмжигч нэгэн эмэгтэй дэлгэсэн байна. Уг эмэгтэй энэхүү гэрэл зургаар дүүрсэн чемоданыг халамжийн үйлчилгээ үзүүлдэг дэлгүүрээс олсон байна. Тэрээр хэлэхдээ "Би Доналд Трампыг ерөнхийлөгчид нэр дэвшихээр болсноо зарлах хүртэл эдгээр зургийн цуглуулга болоод бусад зүйлсийг гэртээ хадгалж байсан" гэжээ. Мөн тэрээр эдгээр зургууд нь дэлхий нийтэд Доналд Трампыг өөр өнцгөөс хархад нь туслана гэж найдаж байгаагаа хэлжээ. 

Эдгээр гэрэл зургийн цуглуулга нь ихэнхдээ Доналд Трампын 1970-1990 оны амьдралыг хамарсан. Зургуудыг мэргэжлийн гэрэл зурагчин Мэри Хиллард, Рон Галелла нар авсан байна.

Тэрээр анхны эхнэр болох загвар өмсөгч үзэсгэлэнт Ивана болон эцэг Фрэд Трамп нарын хамт.

Түүний хамгийн том хүү Доналд ЖР Трамп мэндэлжээ...

Том хүүгийн хамт, 1977.12.31

Нойр дутуухан аав өхөөрдөм хүүгийн хамт.

Унтлагийн хувцастай хэвтэх Доналд.

Тэр ч бас эгэл жирийн өрхийн тэргүүн эцэг хүн.

Хамгийн сүүлд түүний гурав дахь эхнэр Миланиагаас өөр түүнийг энгийн хувцастай харсан хүн байгаа болов уу? Түүнд энгийн хувцас зохиж байгаа биз.

Хүүгийнхээ живхийг сольж буй аав Доналд.

Доналд Трамп болон түүний том хүү Доналд ЖР.

Флоридагийн Палм далайн эргийн арал дахь Мар-а-Лагогийн байшиндаа амарч буй Доналд Трамп. Уг байшин нь одоогийн үнээр 250 сая ам. долларт хүрэх ажээ.

Флоридагийн эдлэндээ амарч буй Ивана.

Доналд бяцхан гүнж Иванкагийн хамт.

Цанаар гулгахаар явж буй нь... эхнэр, охин хоёрын хамт.

Төрсөн өдрөө тэмдэглэж буй Иванка.

Доналд Трамп хайрт охин Иванкагийн хамт.

Ахтайгаа усанд орж буй бяцхан Иванка.

Иванкагийн аав ээждээ зориулан зурсан зураг.

Тэд охин Иванкагийн хамт.

Төрсөн өдрийнхөө бялууг зүсэж буй Иванка.

Зул сарын баяраар Доналд Трамп өөрийн ээж Мэри Трампын хамт гал тогооны өрөөнд зогсож байна. Түүний ээж Мэри Трамп 2000 онд нас баржээ.

Харин энэхүү зураг дээрх бяцхан хүү бол одоогийн АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп юм.

 

Доналд Трамп бага хүү Эрикийн хамт.

Доналд Трампын хүүхдүүд болох Иванка, Эрик, Доналд Жр нар Халловины баяраар.

Бяцхан Эрик, Иванка хоёр.

Галуу болон хувирсан Доналд гэр бүлийн хамт.

Эхнэр Иванагийн хамт.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()