Бэлэн гоймонг хэрхэн бэлтгэдэг вэ?

Бэлэн гоймонг дундад зууны үед Хятадад үүссэн бөгөөд Чин гүрний үед анх бий болсон байна. Ерөнхий тогооч Юи Бинжоу (Yi Bingshou) гоймонг хурдан чанахын тулд тосонд хуурч бэлтгэсэн ажээ. Харин хэсэг хугацааны дараа Японд энэхүү арга дахин алдартай болсон бөгөөд дэлхий даяар алдартай хамгийн хурдан хоолны нэг болсон байна. Харин уг гоймонгийн сул талыг эрдэмтэд судлаж байгаа гэнэ.

Бэлэн гоймонг хэрхэн бэлтгэдэг вэ?

1948-1971 оны хооронд Японы иргэн Момофуку Андо гоймонг хямдхан бас амттай болгох тал дээр ажиллаж эхэлсэн бөгөөд 20 жилийн дараа энэ нь амжилт олжээ. Ингээд яарсан үед идэхэд тохиромжтой гоймонгийн найрлагын талаар та бүхэнд хүргэе.

 

1 Гоймонгийн найрлага:

  • Дээд гурил
  • Далдуу модны тос
  • Төмсний цардуул
  • Давс

Үүнээс харахад бэлэн гоймонгийн орцонд төдийлөн хортой зүйл ороогүй байгаа хэдий ч бас сайн зүйл ч байхгүй. Хамгийн их хор хөнөөлтэй орц нь амтлагчинд байдаг байна.

Гоймонгийн найрлага:

2 Гоймон бэлдэх арга:

Усанд дэвтээгээд амархан болдог шалтгаан нь гоймонгоо тосонд шардагт оршино.  Ихэнхи гоймон үйлдвэрлэгчид гоймонгоо шарахын тулд далдуу модны тос ашигладаг бөгөөд энэ нь ургамлын гаралтай тосноос хамгийн хямд нь юм. Гоймонгийн сул тал нь далдуу модны тос нь халахаараа транс тос болж хувирдаг бөгөөд эрүүл мэндэд хортой болж хувирдаг байна.

1.Гурилаа элдэнэ.

2. Нарийхан хэрчинэ.

3. Уураар жигнэнэ.

4. Тосонд шарна.

5. савлана.

Гэхдээ далдуу модны тосны талаар сайн муу гэсэн олон таамаг байдаг ч эрдэмтэд одоог хүртэл тодорхой зүйл батлаж чадаагүй ажээ.

Гоймон бэлдэх арга:

3 Гоймонгийн амтлагчийн сайн, муу тал:

Гоймонгийн гол амт оруулагч нь ихэнхи тохиолдолд халуун ногоотой амтлагч байдаг учир ходоод гэдэсний өвчтэй хүмүүс хэрэглэх хориотой байдаг.

Харин одоо бараг бүхий л гоймонд агуулагддаг амтлагчийн найрлагын талаар хүргэе.

Гоймонгийн амтлагчийн сайн, муу тал:

4 Натрийн глутамит Е-621 – амт нэмэгч

Натрийн глутамит нь өөрийн гэсэн онцгой амтгүй боловч нэмэгдэж байгаа зүйлийнхээ амтыг илүү хүчтэй болгодог. Хүний хэл “умами” буюу өндөр уургийн агууламжтай бүтээгдэхүүнийг мэдрэх тусгай амтлах хэсэгтэй байдаг бөгөөд таны хэл энэ амтыг мэдрэх үед таны бие тухайн бүтээгдэхүүний уургийн агууламжийг илүү ихээр мэдрэх болно. Тиймээс натрийн глутамит нь “умами”-д илүү их мэдрэмжийг төрүүлдэг байна.

  • Амино хүчил
  • Их хэмжээний уураг агуулсан бүтээгдэхүүний  маркер
  • “умами” амт
  • Амт нэмэгч

Харин натрийн глутамит нь цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдэд ч байдаг учир хор хөнөөл төдийлөн байдаггүй.  Хэмжээ хязгаартай хэрэглэвэл хүний биед ч хоргүй юм.

Натрийн глутамит  Е-621 – амт нэмэгч

5 Гуар бохь Е-412 – өтгөрүүлэгч

​Хуйас модны ханд бүтээгдэхүүнийг өтгөрүүлж, гелин хэлбэртэй болгодог. Гуарын бохь нь ихэнхидээ йогурт, сүмс болон зайрмаганд  байдаг.

  • Бараг л шимэгддэггүй
  • Хуйас модны ханд
  • Өтгөрүүлэгч
  • Идэх дур хүсэл бууруулна

Хэрвээ бага хэмжээгээр хэрэглэвэл амархан боловсордог бөгөөд хоол идэх дур хүслийг бууруулдаг. ХХ зууны үед зөв хооллолтын зөвлөхүүд гуар бохийн тусламжтай дэглэм гаргаж байсан боловч хэт их хэрэглээ нь эрүүл мэндэд хортой байсан учир хэрэглээг зогсоожээ.

Гуар бохь  Е-412 – өтгөрүүлэгч

6 Сахрын Е-150d – өнгө оруулагч

  • Зөөлөн карцероген
  • Түлэнхий элсэн чихэр
  • Гашуун амт
  • Бор өнгө оруулагч

Е-150d өнгө оруулагч нь хамгийн аюултай будагч бодис юм. Үнэндээ сахрын будаг оруулагч гэдэг нь түлэнхий элсэн чихэр юм. Бага хэмжээгээр хэрэглэхэд эрүүл мэндэд аюулгүй боловч маш анхааралтай хэрэглэх хэрэгтэй. Карцероген нь хавдар үүсгэх магадлалтай гэсэн таамаг байдаг боловч баталгаа байхгүй юм.

Сахрын Е-150d – өнгө оруулагч

7 Ислэг чанарыг тэнцвэржүүлэгч

  • Нимбэгний хүчил
  • Натрийн ацетат
  • Кальцийн лактат
  • Уксус

Их хэмжээний хүчил хэрэглэх нь ходоодны салстыг гэмтээдэг учир ходоодны шархтай,  үрэвсэлтэй хүн болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.

Ислэг чанарыг тэнцвэржүүлэгч

8 Хатаасан хүнсний ногоо, мах

Хоёрдахь уутанд байх жижиг ногоо бол маш сайн хатаасан хүсний ногоо юм.  Харин мах гэгч зүйл нь бол буурцагны мах байдаг.  Бэлэн гоймонгийн амтлагчинд мах бараг л байдаггүй.

Дүгнэлт:

Гоймонгийн найрлаганд хүний биед хэрэгтэй зүйл ч байхгүй, хэрэггүй зүйл ч байхгүй. Их хэмжээний тос, нүүрс ус болон цардуул агуулагдаж байгаа. Хэт их илчлэгтэй үед тухайн хоол огтхон ч өег байж чадахгүй.

Харин одоо танд бэлэн гоймонтой ижилхэн хурдан хийж болох зарим хоолны жорыг хүргэе.

Хатаасан хүнсний ногоо, мах

9 Нарийн пүнтүүз

Пүнтүүзийг будааны гоймон гэж нэрлэхэд бараг л болно. Хэдийгээр их хэмжээний цардуултай ч тос хэд дахин бага байдаг. Буцалсан усанд амархан болдог давуу  талтай юм.

Нарийн пүнтүүз

10 Халуун усаар дэвтээж бэлэн болох будаа

Энэхүү будааг кускус гэдэг бөгөөд халуун усаар дэвтээхэд 5 минутын дотор л бэлэн болно. Ингээд халуун усаар дэвтээгээд дээр нь хүнсний ногоо, амтлагч, буурцагны мах нэмэх боломжтой. Харин сүүгээр дэвтээсэн тохиолдолд жимс болон сахар нэмнэ. Гоймонтой бараг л ижил бөгөөд эрүүл мэндэд маш тустай юм.

Халуун усаар дэвтээж бэлэн болох будаа

11 Хэрвээ заавал бэлэн гоймон идэхээр шийдсэн бол...

Хэрвээ гоймонгоос өөр зүйл идмээргүй санагдвал амтлагчийг нь хэрэглэхгүй байсан нь дээр. Харин үүний оронд шинэхэн хүнсний ногоо хэрэглэвэл илүү эрүүл мэндэд тустай байх болно.

Хэрвээ заавал бэлэн гоймон идэхээр шийдсэн бол...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()