Австрали бүсгүйн нүцгэн "Йог" Европд алдаршиж байна

Австралийн иргэн Алияа Мүүди (Aleea Moodie) хэмээх иогийн багш бүсгүйчүүдийг нүцгэн йог хийхийг уриалж байна. Тус хичээлд сууснаар ямар ч төрлийн биеийн галбиртай эмэгтэйчүүд өөртөө итгэх итгэлийг олж авах боломжтой юм. 

Австрали бүсгүйн нүцгэн "Йог" Европд алдаршиж байна

Квийнсланд мужийн Түвомба хотод Алияа Мүүди хэмээх эмэгтэй, бүсгүйчүүдийг биеээсээ стресс, хүнд булчингаас ч илүү зүйлийг зайлуулахыг уриалан нүцгэн иогийн сургалт явуулдаг юм байна. Энэхүү сургалт нь Европд нилээд алдаршаад байгаа гэнэ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй хамтдаа танилцацгаая.

 

1 Багш Алияа Мүүди (Aleea Moodie)

Тэрээр өдгөө 29 настай залуухан бүсгүй юм. Түүний гол зорилго нь бүсгүйчүүдэд хувцсаа тайлснаар хуримтлагдсан айдас нь чөлөөлөгдөх боломжтой гэдгийг харуулах явдал юм. 

Багш Алияа Мүүди (Aleea Moodie)

2 Эхээс төрсөн биеэ хайрлах итгэлийг олгох

Австралийн өдөр тутмын мэдээнд өгсөн нэгэн ярилцлагандаа тэрээр “Маш олон эмэгтэйчүүд өөрийнхөө биеийн галбирт сэтгэл дундуур байдаг учраас энэхүү байдлыг үгүй хийхийг хүссэн юм. Би 1 жилийн өмнөөс нүцгэн биеийн урлагийг судлаж, эмэгтэйчүүдэд өөрийн эхээс төрсөн биеэ хайрлах итгэлийг олоход нь туслах талаар бодож эхлэсэн" гэжээ.

Эхээс төрсөн биеэ хайрлах итгэлийг олгох

3 Энэ нь нүцгэн биеийг сурталчилж буй хэрэг биш юм

Энэ бол зүгээр нэг нүцгэн биеийг сурталчилж буй үйлдэл биш. Энэ бол бүхэл амьдралынхаа туршид өөрийнхөө биеээс ичиж явахын оронд итгэлтэй байж, төгс бус биеийн галбираа өөрчилж биеэ хайрлах явдал юм. Учир нь бид бүгд ганц л амьдрана шүү дээ” хэмээсэн байна.

Энэ нь нүцгэн биеийг сурталчилж буй хэрэг биш юм

4 Анги дүүргэлт

Тэрээр 15 хүний анги дүүргэлттэйгээр хичээлээ явуулдаг байна. Үүнд эрэгтэй, эмэгтэй гэсэн хүйсийн ялгаа байхгүй бөгөөд энэхүү хачирхалтай йогаар хичээллэж буй хөгшин, залуу хэн бүхэн нэг л хүсэл зорилготойгоор энд цуглардаг хэмээжээ.

Анги дүүргэлт

5 Иогийн анги

Тарганаас туранхай, өндөрөөс нам ямар ч төрлийн бие галбиртай хүмүүс энэхүү сургалтанд хамрагдах боломжтой ажээ. Эхлээд мэдээж хэцүү байсан харин аажимдаа бүх зүйл эсрэгээрээ өөрчлөгдөж байгааг мэдэрч эхэлсэн хэмээн суралцаж буй хүмүүс нилээд ам сайтай байсан байна.  

Иогийн анги

6 Хичээл хэрхэн явагддаг вэ?

Ингээд нүцгэн иогийн хичээл хэрхэн явагддаг талаар нэгэн сонирхолтой бичлэгийг хүргэж байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()