Сумогийн хатуу ёс жаяг хүний аминд хүрэх дөхлөө

2018-04-07, 15:38
12,460

Хотын захирагч 66 настай Майзуру Рёзо Татами (Mayzuru Ryozo Tatami) японы үндэсний спорт болох сумо бөхийн барилдааныг нээж дэвжээн дээр үг хэлэх үеэрээ ухаан алдан унажээ. Энэ үед түүнд тусламж үзүүлэхээр очсон эмэгтэй эмч нарыг дэвжээрүү оруулаагүй байна. Ингээд яагаад тэднийг дэвжээн дээр гарч, анхны тусламж үзүүлээгүй шалтгааныг олж мэдэцгээе!

Сумогийн хатуу ёс жаяг хүний аминд хүрэх дөхлөө

Ёс заншил хүний аминаас чухал уу?

Рёзо Татами сумо бөхийн барилдааныг нээж үг хэлэхээр дэвжээн дээр зогсож байгаад бие нь муудан унажээ. Энэ үед хэд хэдэн эмэгтэй эмч, туслах нар түүнд анхны тусламж үзүүлэхээр очсон болов ч тэднийг дэвжээрүү оруулаагүй байна. Учир нь Япончууд эртнээс сумо бөхийн дэвжээнд эмэгтэй хүн орохыг хориглодог заншилтай ажээ. Эмч нарыг очиход дэвжээн дээр байсан шүүгчид эмэгтэйчүүдийг дэвжээг орхихыг шаардсаны улмаас захирагчийг дэвжээнээс гаргахаар хамгаалагчид ирэх хэрэгтэй болжээ.

Ёс заншил хүний аминаас чухал уу?

Хотын захирагч Рёзо нэн даруй эмнэлэгт хүргэгдэж яаралтай хагалгаанд орсон бөгөөд түүний биеийн байдал тогтворжсон байна.

"Японы Сумо бөхийн холбоо"-ны дарга болсон явдалд албан ёсоор уучилалт гуйж "Хүний амь настай холбоотой ийм хүнд нөхцөл байдалд бид зохисгүй үйлдэл гаргажээ. Чин сэтгэлээсээ хүлцэл өчиж байна" хэмээжээ.

Хэдий ийнхүү уучилалт гуйсан ч хүмүүс уг болсон явдалд хүмүүс их шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()