1
Абрахам Линкольн аллагат өртсөн өдрөө нэгэн нууц алба байгуулсан байжээ
АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Абрахам Линкольн 1865 оны 4-р сарын 14-нд "Нууц Алба"-ыг байгуулж байжээ. Харамсалтай нь үүний маргааш нь буюу 15-нд ерөнхийлөгчийг театрт тоглолт үзэж байхад нь Жон Вилкес Бүүт (John Wilkes Booth) буудан хөнөөжээ.
2
"Нууц алба"-ыг байгуулсан гол зорилго ерөнхийлөгчийг хамгаалах байгаагүй ажээ
Энэхүү "Нууц алба" нь улсын санг хариуцсан хэсэгт ажиллаж байсан бөгөөд тэд Америкийн эдийн засагт томоохон аюул заналхийлж байсан хуурамч мөнгөний тархалтыг зогсоох зорилготой байжээ.
3
Ерөнхийлөгч нар халдлагаас хойш нууц албаныхан тэднийг хамгаалах болжээ
1901 онд АНУ-ын ерөнхийлөгч Уильям Мак Кинли хүний гарт амиа алдсантай холбоотой "Нууц алба" ерөнхийлөгч нарыг хамгаалах болжээ. Түүнчлэн 1968 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Роберт Кеннедийг "Сирхан Сирхан" буудаж хөнөөсний дараагаар нууц албаныхан ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчид нэр дэвшиж буй хүмүүсийг мөн хамгаалах болсон байна.
АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамаг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээс нэг жил хагасын өмнө хамгаалалт гаргаж байжээ. Энэ нь түүхэндээ хамгийн эрт урьдчилан нууц албаны хамгаалалт авсан явдал болсон юм.
4
Ерөнхийлөгчийг хамгаалахаар амиа алдсан нууц албаны ажилтан
1950 оны 11 сарын 1-нд "Пуэрто Рико"-аас гаралтай хоёр иргэн ерөнхийлөгч Харри Трюмэны амь насанд халдахаар завдсан байна. Тэд ийнхүү халдлага хийхдээ Лэсли Коффэлт хэмээх нууц албаны ажилтаныг гурван удаа буудан хөнөөжээ. Ажилтан Коффэлт хэдий буудуулж үхлийн шарх авсан ч тэдний нэгийг толгой тус газар нь буудаж хөнөөсөн байна.
5
Нууц албанд хэзээ ч урвагч байгаагүй
Холбооны мөрдөх товчоо, Тагнуулын төв газар, Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зэрэг газруудад гадаадын тагнуулчид илэрч баригдах явдал их байдаг бол "Нууц алба"-нд тагнуул, урвагчид нэг ч байгаагүй байна.
6
Агентлагийн хүмүүс бие хамгаалагчаас ч илүү үүрэгтэй
Ерөнхийлөгчид чиглэсэн халдлага жилд ойролцоогоор 1500 гаруй удаа гардаг байна. Үүнд: луйвар, санхүүгийн гэмт хэрэг, хувийн мэдээллийг хууль бусаар ашиглах гэх мэт олон зүйлс багтдаг бөгөөд "Нууц алба" эдгээрийг мөрдөн шалгадаг байна.
7
Тэд нууцлал бүхий код нэр хэрэглэдэг
АНУ-ын нууц алба улсын ерөнхийлөгч, тэргүүн хатагтай болон бусад нөлөө бүхий хүмүүс, газруудыг кодлон нэрлэдэг байна. Жон болон Жаки Кенеди нарыг "Lancer" болон "Lace" гэдэг байжээ. Мөн тэд Пентагонийг "Calico" харин Цагаан ордныг "Castle" хэмээн нэрлэдэг байжээ.
8
Нууц албанд 6.500 гаруй ажилтан байдаг
АНУ болоод өөр бусад орнуудад нийт 150 ажлын хэсэгт 3200 ажилтан байдгаас ойролцоогоор 1300 гаруй ажилчид Цагаан ордныг хамгаалах үүрэг бүхий "Uniformed Division" хэсгийн гишүүнээр ажилладаг байна.
9
Холбоооны мөрдөх товчоо (FBI) "Нууц алба"-наас үүсэлтэй
1908 онд Шударга ёсны хэлтэс (Department of Justice) "Нууц алба"-ны ажилчдыг мөрдөн байцаах ажилд оролцуулж байжээ. Анх мөрдөн байцаах товчоог нь 9 ажилтанаас бүрдүүлж байсан бөгөөд энэ нь сүүлд Холбооны мөрдөх товчоо (FBI) хэмээх нэртэй болсон юм.