Компьютер дээр хурдан шуурхай, өндөр бүтээмжтэй ажиллахад туслах 20 арга

Хийж шивсэн ажлаа хадгалж ч амжаагүй байхад компьютер тань унтарч таныг бухимдуулж байсан уу? Түүгээр ч зогсохгүй та хэрэгтэй гэсэн вэб хуудсынхаа линкийг дараа харахаар хадгалахад аль хэдийн устчихсан тохиолдол гарч байсан уу? Хэрвээ тийм бол эдгээр 20 аргыг туршаад нэг үзээрэй. Таны компьютер дээр хийдэг өдөр тутмын үйлдлийг илүү хялбар болгох аргуудыг хүргэе.

Компьютер дээр хурдан шуурхай, өндөр бүтээмжтэй ажиллахад туслах 20 арга

"Google"-ийг илүү хялбараар ашиглах

1. "Google" дээр өөрийн хүссэн номыг хайж олох их амархан: (Settings) гэсэн сонголтыг сонгож (advanced search)-руу орж өөрт хэрэгтэй файлыг сонгоно (PDF, DOC, RTF, DjVu) гэх мэт.

2. Гадаадын хотуудад цаг хэд болж байгааг мэдхийг хүсвэл цаг+хотын нэр буюу "time+city" бичээд хайхад хангалттай.

"Google"-ийг илүү хялбараар ашиглах

3. Хэрвээ та валютын ханш ямар байгааг мэдэхийг хүсвэл тухайн мөнгөний хэмжээг мөнгөн дэвсгэртийг бичиж шилжүүлж харах улсын мөнгөн дэвсгэртийн нэрийг бичих хэрэгтэй. Жишээ нь:"900 dollars in euros" гэх мэт.

4. "Google" хайлтын хуудсыг тооны машины оронд хэрэглэж болно ингэхийн тулд өөрийн хүссэн тоог бичин нэмэх, хасах тэмдэгтийг тавин тоог бичиж "Enter" дархад л хангалттай.

5. "Google Docs" нь текст их бичдэг хүмүүс хэрэглэхэд хамгийн тохиромжтой хэрэгсэл юм. Учир нь таны бичсэн бүх зүйл тэр дороо хадгалагдах бөгөөд та хаанаас ч хамаагүй орж бичсэн текстээ засах боломжтой.

Компьютер дээрх үйлдүүдийг хялбарчлах

6.  Хаагаад удаагүй цонхыг дахин нээх

  • Windows үйлдлийн систем дээр— Ctrl + Shift + T
  • macOS үйлдлийн систем дээр — Cmd + Shift + T

7. Веб хуудсыг (PDF) болгон хадгалах

  • Windows — Ctrl + P,  “Save as a PDF” сонгоно
  • macOS — Cmd + P, дарж цэсийг гүйлгэн “Save as a PDF” сонгоно

8. Хайгаад олдохгүй байгаа ямар ч файлыг олж болох хялбар арга:

  • Windows — Win + R, гээд хайх файлын нэрийг оруулна.
  • macOS — Cmd + Space (Spotlight), мөн хайх файлын нэрийг оруулах

9. "Word дээр үсэгний фонт солих:

  • Windows — Shift + F3
  • macOS — Shift + F3

10. Нээлттэй байгаа файлыг хадгалах:

  • Windows — Ctrl + S
  • macOS — Cmd + S

11. Хийсэн үйлдлээ буцаах:

  • Windows — Ctrl + Z
  • macOS — Cmd + Z

12. Харин буцаасан үйлдлээ хэвэнд нь оруулах бол

  • Windows — Ctrl + Y
  • macOS — Cmd + Y

Компьютер дээрх үйлдүүдийг хялбарчлах

Мэдхэд илүүдэхгүй зүйлс

13. "Punto Switcher" нь таны бичсэн зүйлийг өөр хэлрүү автоматаар буулгахад тусалдаг програм юм. Уг програм нь текст бичих, засварлах ажлыг маш хялбар болгож өгдөг.

14. Устгасан хуудсыг олох юм уу вэб хуудас өмнө нь яаж харагддаг байсныг мэдэхийг хүсвэл та "web time-travel machine"-ийг ашиглаж болно.

15. Та компьютерын гаран дээр юм шивж бичихдээ гарруугаа харалгүй хэрхэн шивэх аргаа олохгүй байна уу? Тэгвэл та өөрийн хоёр гарны долоовор хурууг "F" болон "J" үсгэн дээр байрлуулхад л болно. Энэ нь дээрээ жижиг товгор хэсэгтэй бөгөөд танд харалгүйгээр үсгээ мэдэрч шивхэд туслана.

16. Өөрийн орж буй вэб хуудсын хаягыг буруу шивсэн тохиолдолд "Esc" товчыг дарж бүгдэнг нь зэрэг арилгах боломжтой

17. Хэрвээ танд Twitter хуудас дээрх тэмдэгтүүд хангалтгүй санагдаж байвал Twitshort, TwitLonger, Tall Tweets зэргийг хэрэглээд нэг үзээрэй.

Мэдхэд илүүдэхгүй зүйлс

18. Хэрэв тухайн хүн рүү и-мэйл бичих шаардлага гарсан ч тухайн хүнийхээ и-мэйл хаягийг мэдэхгүй тохиолдол гарвал фэйсбүүк хаягны url дээрх нэрийг бичээд @facebook.com гэж залгаад, и-мэйл явуулна. Жишээ нь: https://www.facebook.com/khandaabat гэсэн url хаягтай хүн рүү мэйл бичих бол khandaabat@facebook.com гэж бичнэ. Ингэснээр таны мэйл тухайн хүний фэйсбүүк-д бүртгэлтэй и-мэйлд очих болно.

19. Та фэйсбүүк дээр таалагдсан видео, зураг, постоо дараа үзэхээр хадгалахыг хүсвэл тухайн постны баруун дээд буланд байрлах гурван цэг (...)-ийг дарахад, "Save Link, Save Post, Save Video" сонголтуудын аль нэг гарч ирэх бөгөөд түүнийг дарж хадгалаарай.

20. Хэрвээ та Фэйсбүүкээ устгахаар шийдсэн бол өөрийн фэйсбүүк дахь хэрэгтэй мэдээллүүдээ татаж аваад устгахаа мартуузай. Ингэхийн тулд Settings -> General -> "Download a copy of your facebook data" гэсэн хэсгийг сонгоход л хангалттай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()