Улс орнуудад ямар эрчүүдийг дур булаамд тооцдог болсон бэ?

Сүүлийн үед эрчүүд хүртэл гадаад үзэмжиндээ ихээхэн анхаарах болжээ. Орон орны хувьд өөр өөрийн гэсэн гоо сайхны хэмжүүр, стандарттай байдаг байна. Эмэгтэйчүүдийн харцыг унагасан, халуухан залуус аль оронд ямар зүйлээр сонгогддог талаар та цааш уншиж мэдээрэй. 

Улс орнуудад ямар эрчүүдийг дур булаамд тооцдог болсон бэ?

1 АНУ

Сүүлийн үед дур булаам, спортлог залуус Америк бүсгүйчүүдийн анхаарлыг татахаа болиод байгаа гэнэ шүү. Харин тэд өргөн мөртэй, хүдэр чийрэг эрчүүдийг ихээр таалах болжээ. Тэд хүчирхэг, булчин шөрмөс нь зангирсан биетэй, хамгийн гол нь сахалтай байх ёстой гэнэ байна. Харин хувцаслалтны хувьд дээд зиндааны хослолоос илүүтэйгээр жинсэн өмд, түрийтэй гуталтай чөлөөт загварлаг хувцасласан эрчүүдийг илүү сонирхох болжээ. Хэрвээ танд эдгээр шинж бүрэлдсэн бол Америк бүсгүйчүүдийг ч хуйлрах нь дээ. 

АНУ

2 Бразил

Олон улсад нэр хүндтэй Бразил залуу гэхэд хар бараан үстэй, бор нүдтэй, наранд борлосон арьстай байх шаардлагатай гэнэ. Гэхдээ, Бразил бүсгүйчүүд цайвар нүдтэй, долгионтой үстэй залуучуудад унаж тусдаг байна. Мөн дээр нь гэдэсний 6 булчинтай, сайхан биетэй байх нь давуу тал гэжээ. Иймэрхүү төрхтэй бол Бразилын сайхан бүсгүйчүүдийн анхаарлыг татахад ядах юмгүй.

Бразил

3 Энэтхэг

Харин Энэтхэгчүүд эрчүүдэд тавьдаг шаардлагыг бодитоор харахыг хүсвэл Болливудын киног үзэхэд л хангалттай юм. Учир нь энэ улсад залуухан бүсгүйчүүдийн дунд алдартай болохыг хүсвэл өөртөө таарсан булчинлаг, царайлаг байх хэрэгтэй гэнэ. Хэрвээ та Энэтхэг залуучууд шиг болохыг хүсвэл үсээ богино засуулаад өдөр бүр үсээ гельдэж, нүүрэндээ анхаарал хандуулж арчилж байх хэрэгтэй байх. 

Энэтхэг

4 Швед

Шведүүдийн хувьд сүүлийн жилүүдэд гоо сайхны хэмжүүр нь тодорхой өөрчлөлтөнд оржээ. Одоо бол зүгээр нэг Викинг үндэстэн маягын залуучууд бус залуухан, туранхайвтар, нүдэнд нь бага зэрэг уйтгар гуниг хурсан залуус моодонд ороод байгаа гэнэ. Жинхэнэ Швед ханхүүгийн хувьд өндөр, цайвар арьстай, шаргал үстэй, өндөр шанаатай байх ёстой байна. 

Швед

5 Турк

Турк эмэгтэйчүүдийн хүсдэг Турк эрчүүд нь хүчтэй, зоригтой байхын сацуу уянгын халилтай нэгэн байх хэрэгтэй гэжээ. Энэ нь Турк кино, олон ангит кинон дээрх гол дүрийн залуус өмнө нь таамаглаж байгаагүй эмэгтэйнхээ анхааралд өртсөндөө баяртай байдгын тод жишээ байх. Мөн тэд дэлхийд царайлаг залуусын тоонд ордог. Тэд үсээ маш сайхан янзалж, үсэндээ их анхаарал тавьдаг гэнэ. Түрк бүсгүйчүүдэд хамгийн чухал нь эрчүүдийн цээж мөн цээжнийхээ үсийг хайр найргүй хуссан байх шаардлагатай аж. Эцэст нь хэлэхэд цайвар өнгийн нүдтэй эрчүүд бүр илүү анхаарлын төвд байдаг гэнэ. 

Турк

6 Итали

Итали эмэгтэйчүүдэд бол өөртөө арчаатай, гадаад төрхөндөө анхаардаг залуус байхад л хангалттай. Энэ орны нийгмийн хувьд царайлаг төрхнөөс илүүтэйгээр биеэ зөв авч явдаг, янзтай залуучуудыг дээд зэргээр үнэлдэг. Итали сайхан залуу бол стиллэг, өнгөлөг хувцасласан, гоёл чимэглэлтэй байхаас гадна зэрлэгээ зулгааж, хумсаа янзлуулсан, бүр гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн байвал сайн гэнэ шүү. Хэрвээ та ажигласан бол Итали эрчүүд жижигхэн сахалтай бөгөөд сахлаа маш сайхан цэвэрхэн янзалсан байдаг.

Итали

7 Өмнөд Солонгос

Солонгос савангын дуурь, К-Рор оддын тоглолт зэргийг үзэж байсан бол Азийн орнуудын эрчүүдийг хэмжих хэмжүүр нь Европчуудаас маш их ялгаатай гэдгийг анзаарсан байх. Ялангуяа Солонгост бол эршүүд, зэрлэг эрчүүдийг нэг их тоодоггүй. Зангирсан булчин шөрмөс, өтгөн эсвэл жижигхэн сахал энд чухал биш. Харин, торгомсог арьс, тод өнгийн стиллэг үс засалт, туранхай, заримдаа бүр нэг тийм туяхан залуучууд од болдог. Охидуудад таалагдахын тулд зарим нь гоо сайхны мэс засалд орох тохиолдол ч бий. Мөн Солонгос эрчүүд уруул өнгөлөгч, нүдний тенийг өдөр тутамдаа ч хэрэглэдэг. Хувцаслалтын хувьд маш үнэтэй брендийн гоёмсог хувцсаар гангардаг байна. 

Өмнөд Солонгос

8 Их Британи

Их Британий цаг агаар үүлэрхэг, бороотой гэдгээрээ алдартай. Тийм ч учраас тэндхийн хүмүүс цайвар цагаан арьстай байдаг. Харин Энэтхэгээс ялгаатай нь Англи эрчүүдэд цайвар царайтай байх нь эсрэг хүйстнээ өөртөө татахад давуу тал биш ажээ. Эмэгтэйчүүдэд таалагдахын тулд тэд сахлаа хусаж, богино үстэй байх ёстой. Илүүдэл жингүй ч хэтэрхий овойж товойсон булчинтай байхаас татгалздаг. Орчин үеийн залуус шивээс ихээр хийлгэх болсон нь охидын анхаарлыг татах найдвартай арга юм. 

Их Британи

9 Грек

Грек царайлаг, биерхүү залуусын байгаа байдал нь л охидыг урхидахад хангалттай байдаг байх гэж та бодож магадгүй. Үнэхээр ч тэндхийн залуучуудын дийлэнх нь эртний хөшөө, уран зураг шигээ урлагын бүтээл гэмээр. Хар бараан (эсвэл бага зэрэг саарал туяатай) үстэй, гүн хурц харцтай, эрэгтэйлэг царай төрхтэй, туранхай биетэй, бор арьстай байх нь энэ орны эрчүүдэд давуу тал болдог гэнэ. Бас нэг чухал хэмжигдэхүүн бол өндөр нуруу юм. 

Грек

10 Австрали

Хэдийгээр Солонгос болон Австрали эрчүүд гадаад төрхөндөө маш их анхаарал тавьдаг ч өөр харагддаг. Тэд гадаад үзэмжээ сайжруулахын тулд хэдэн ч төгрөг үрэхээс буцдаггүй бөгөөд эхнэр, найз бүсгүйчүүд нь ч тэднийг. ийм л байхыг хүсдэг. Австрали залуус гоо сайхан, арьс арчилгааны төвд тогтмол хандаж, төгс бие галбиртай болохын тулд фитнесд явдаг. Ингээд зогсохгүй бүр хамар, чихнийхээ хэлбэр байдлыг өөрчлөх гэж мэс хүргүүлдэг байна. 

Австрали

11 Харин Монголд ямар эрчүүд дур булаамд тооцогдох вэ?

Харин Монголд ямар эрчүүд дур булаамд тооцогдох вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()