Обамагийн гэр бүл охидоо хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

Хэрвээ аав, ээж 2 чинь бүхэл бүтэн улсын ерөнхийлөгч, тэргүүн хатагтай бол ажилдаа бүх анхаарлаа хандуулаад хүүхдүүдээ хүссэнээр нь байлгах байх гэж бодож байна уу? Харин Малиа, Саша хоёрын хувьд огтхон ч тийм байгаагүй байна. Шударгаар хэлэхэд ямар ч хүүхэд ийм чанга хатуу дүрэм журмыг мөрдөхөөс залхах байх. Ерөнхийлөгчийн охид гэдэг утгаараа хийж буй үйлдэл, хэлсэн үг бүрээ хянаж цэгнэх ёстой байдаг тэдэнд өөр бас хориглох зүйлс зөндөө байдаг гэнэ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй хамтдаа танилцацгаая. 

Обамагийн гэр бүл охидоо хэрхэн хүмүүжүүлдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хамгийн бага цалинтай ажил хийж үзэх

Тэргүүн хатагтай Мишел "Time" сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагандаа энгийн хүмүүс хэрхэн амьдардаг гэдгийг охиддоо мэдрүүлэхийн тулд хамгийн бага цалинтай ажлыг хийж үзэхийг шаарддаг гэсэн байна.

"Тэднийг жинхэнэ хэцүү ажлыг бага цалин авч хийхэд ямар байдгыг мэдрүүлхийг хүсдэг."

Бид хүртэл бага цалинтай ажил хийхдээ дургүй байдаг шүү дээ. Охид аавынхаа хамт хэд хэдэн сайн дурын ажилд оролцож, түүнд тусалдаг бөгөөд энэ бүхнийг зөвхөн олон нийтэд туслах зорилгоор хийдэг байна. 

Хамгийн бага цалинтай ажил хийж үзэх

2 Ажлын өдрүүдэд гар утас хэрэглэх хориотой

Цагаан ордонд амьдарч байх үед нь охидод зөвхөн ажлын өдрүүдэд л гар утсаа ашиглахыг зөвшөөрдөг байна. Тэднийг өсвөр насанд хүрэх үед нь ээж нь энэ дүрмийг гаргасан гэнэ. Сашаг бүр 16 хүртэл нь утсаа ашиглахыг зөвшөөрдөггүй байсан бөгөөд харин 16 хүрснээс нь хойш Малиатай ижил журмаар утсаа ашиглах болжээ.

Охид зөвхөн хичээл хийхийн тулд л компьютер ашиглах ёстой. 

Мишел охидоо зөвхөн хичээл номондоо анхаарахыг хүссэнээс гадна нөхрийнхөө көрьерыг ямар нэгэн байдлаар нураахыг хүсдэггүй байна. 

Ажлын өдрүүдэд гар утас хэрэглэх хориотой

3 Гэрийнхээ ажлыг тэд өөрсдөө хийх ёстой

Охид гэрийн ажлаас бултах азтай хүүхдүүд биш талаар Мишел обама бараг ярилцлага болгон дээрээ дурддаг байна. Хэдийгээр бүх зүйлийг нь хийхэд туслах ажилчид байгаа ч ээж нь тэдэнд үргэлж ямар нэг гэрийн ажил өгдөг байна. Барак Обама болон Мишел нар ихэнхи зүйлээ туслахуудаараа хийлгэдэг ч охидуудаа заавал өөрсдөө бүх зүйлээ хийхийг шаарддаг.

"Тэдэнд хийх гэрийн ажил байгаа. Энэ ажлаа хийж дуусахаас нааш гарын мөнгө өгдөггүй." 

Үнсгэлжин дээр гардаг хойд эхийн 2 охин шиг аяглах ёстой байтал тэд харин ч бүр эсрэгээрээ. Малиа коллежд орохоосоо өмнө хувцас хунараа өөрөө угааж сурах хэрэгтэй гэж ээж нь сургасан байна. 

Гэрийнхээ ажлыг тэд өөрсдөө хийх ёстой

4 Албаны хувцас өмсөх

Малиа, Саша 2 бусад охидын адил хүссэн дурын хувцас өмсөж болохгүй. Ээж нь тэднийг албаны хувцас өмсхийг шаарддаг. Малиа ямар нэг ёслолын арга хэмжээнд орох бүртээ өвдөгнөөс урт даашинз өмссөн байх нь элбэг. Мөн дээр нь нэмээд, заавал тирко, оймс зэргийг өмсөнө. Учир нь хөлөө ил гаргахгүй байх ёстой байдаг байна. Жирийн хувцас өмсөх үе тун цөөхөн байдаг төдийгүй хэт задгай хувцас өмсхийг хориглодог. 

Албаны хувцас өмсөх

5 Тэд 2 төрлийн спортоор хичээллэж

Охид гэрийн ажил, хичээлийн хажуугаар 2 төрлийн спортоор хичээллэдэг байна. Нэгийг нь тэд өөрсдийн хүссэн спортоо сонгох боломжтой бол нөгөөг нь ээж нь сонгож өгдөг. Малиа ээжийнхээ адил теннис тоглодог бол Саша аавынхаа дуртай сагсан бөмбөгөөр хичээллэдэг байна. Мишел энэ талаар нэг ярилцлагандаа дурдахдаа "Тэд багийн спортоор хичээллэх хэрэгтэй" гэжээ. 

"Миний бодлоор багийн спорт нь нэг нэгнийхээ тусламжтайгаар амжилтанд хүрдэг учраас охидод зориулагдсан гэж боддог." 

Мишел тэднийг бусадтай эвтэй найртай байхыг хүсдэг төдийгүй багаар ажиллах чадвартай байх хэрэгтэй хэмээн үздэг байна. 

Тэд 2 төрлийн спортоор хичээллэж

6 Охид хоёрдогч хэлийг маш сайн эзэмшсэн байх

Барак Обама өмнө нь эцэг эхчүүд хүүхдүүддээ өөр хэл зааж сургах ямар чухал талаар хэлж байсан. Тэрээр өөрийнхөө хүүхдүүдэд ч гадаад хэл заах тал дээр хатуу байр суурьтай байж, сурах хэлийг нь ч өөрөө сонгож өгсөн байна. 

"Барак охидоо сурахад хамгийн хэцүү хэл гэгдэх Хятад хэлийг сурахыг шаардсан бөгөөд сонгосон шалтгаан нь Хятадын ерөнхийлөгчтэй төрөлх хэлээр нь ярихыг хүссэн явдал гэжээ." 

Тэд маш удаан цагаар хичээллэдэг бөгөөд өөрсдийн гэсэн гэрийн багштай. Энэ нь ч үр дүнгээ өгч Саша Хятадын ерөнхийлөгчтэй төрөлх хэлээр нь ярилцсан байна. Обамагын гэр бүлийнхэн Хятад хэл сурах нь олон улсын эдийн засгийн салбарт харилцаа холбоо тогтооход үр нөлөөтэй гэж үздэг. Мишел үүнийг дэмжин, сургуулиудад Хятад хэл заадаг соёлын хөтөлбөр хүртэл оруулсан байна. 

Охид хоёрдогч хэлийг маш сайн эзэмшсэн байх

7 Олон нийтийн цахим сүлжээг зөвхөн нууц байдлаар ашиглана

Харамсалтай нь олон нийт тэднийг юу хийж байгаа талаар мэдэх боломжгүй юм. Учир нь тэдний эцэг эх олон нийтийн цахим сүлжээнд ямар нэг хаягтай байхыг нь зөвшөөрдөггүй байна. Нууц хаягтай байж болох ч юу бичих, юу хуваалцах нь маш хязгаарлагдмал бөгөөд гэр бүлийнхээ нэр хүндийг унагах ямар нэг гайхмаар зүйл огтхон ч хийж болохгүй гэнэ. 

"Бүх зургууд нь хувийн амьдралынх нь талаар харуулсан байх ёсгүй. Харин Сашагын Инстаграм дээрх хувийн хаяг нь хакеруудын гарт өртөж, Малиагын нэгэн зураг олон нийтэд ил болсон нь Мишелийг сандрахад хүргэж байжээ." 

Учир нь Малиа зүй бус хувцас өмссөн байсан бөгөөд яг л модел шиг уруулаа цорвойлгож зургаа авхуулсан байна. Энэ явдлаас хойш охидыг бүр цахим хаягтай байхыг хориглосон гэнэ.

Олон нийтийн цахим сүлжээг зөвхөн нууц байдлаар ашиглана

8 Үдэшлэгт оролцохыг зөвшөөрдөггүй

Том охин нь саяхан Харвардын их сургуульд элсэн орсноор нөгөө хатуу чанга дүрмээс холдсон байна. Харин Барак Обама үүнд нь тийм ч их тааламжтай хандахгүй байгаа бололтой. Учир нь Малиа дотуур байранд амьдрах болсон бөгөөд ээж аавынхаа хяналтаас холдсон байна. Малиа "Martha's Vineyard"-д зохиогдсон үдэшлэгээс гарч явахдаа хамгаалалтын албаныхантай тун яарч сандарсан байдалтай таарсан байна.

"Обама, Мишел хоёр, охидуудаа үдэшлэгт явахыг ердөө хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд зөвхөн аав ээж 2-ынхоо зөвшөөрсөн газарт л очдог байна. Малиагын очсон үдэшлэгээс хойш Барак энэ тал дээр бүр ч хатуу хандах болжээ."

Малиаг дотуур байранд зохиогддог үдэшлэгүүдэд очихыг хориглосон байна. Харин гэртээ амьдрахаа больсоноос хойш ээж нь түүнд их санаа зовох болжээ.

Үдэшлэгт оролцохыг зөвшөөрдөггүй

9 Олон нийтэд харагдах боломжтой үйл ажиллагаанд зөвхөн аав ээжтэйгээ л хамт явах

Малиа, Саша 2 найз нөхөдтэйгээ уулзаж, гадуур явж, олон нийтийн дунд хамаагүй явах ёсгүй бөгөөд тэд зөвхөн аав ээж 2-ынхоо хамт л олон нийтийн арга хэмжээнд оролцох ёстой. Энэхүү үйл ажиллагаанд Обамагийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол, үг хэлэх ёслол, олон нийтийн үйл ажиллагаа гэх мэт. Аавыгаа ерөнхийлөгч байхад охид аав ээжийнхээ хамтаар дэлхийн олон орноор аяласан байна. 

"Малиа, Саша 2 найзуудтайгаа хамт кино үзэх, гадуур хооллох зэрэг үйл ажиллагаанд тэр болгон оролцоод байдаггүй. Хэдийгээр Обама ерөнхийлөгч биш болсон хэдий ч энэ журам хэвээр байсаар байгаа гэжээ."

Энэ бол Мишел тэднийг олон нийтийн цахим сүлжээ ашиглуулдаггүй, гадуур хамаагүй явуулдаггүй бас нэгэн шалтгаан.

Олон нийтэд харагдах боломжтой үйл ажиллагаанд  зөвхөн аав ээжтэйгээ л хамт явах

10 Найзлаж нөхөрлөх хүмүүсийг нь хязгаарладаг

Тэд охидуудаа хэнтэй найзлаж нөхөрлөж болохыг нь хүртэл зааж сургадаг. Мишел охидоо шашны  "Sidwell Friends School" гэх хувийн сургуульд явуулдаг байна. Учир нь тэрээр охидуудаа муу хүнтэй нөхөрлөж, эцэг эхийнхээ үгийг тоодоггүй хүн болгохгүйг хичээдэг.  Малиа найзуудтайгаа зохисгүй үйлдэл хийж байгаа зургууд интернэтэд цацагдсан байна. Магадгүй тэрээр одоо коллежд орсон том охин болсон хэмээн бодсон бололтой.

"Малиа коллежийн амьдралын бүхий л зүйлийг өөрийн биеэр мэдэрч туршихыг хүссэн учраас аав ээж нь энэ талаар ямар бодолтой байхыг үл ойшоосон байна."

Саша харин аав ээжийн жоохон охин хэвээр байгаа юм. 

Найзлаж нөхөрлөх хүмүүсийг нь хязгаарладаг

11 Зурагт үзэх дүрэм

Цагаан ордонд амьдарч байх үедээ тэд тусгай хуваарийн дагуу зурагт үздэг байжээ. Мишел тэднийг ажлын өдрүүдэд зурагт үзүүлдэггүй. Харин зурагт үзэхийн оронд ном унших ёстой хэмээдэг байна. Харин амралтын өдрөөр зурагт үзэх эрхтэй байсан ч ээж нь энэ талаар:

"Амралтын өдрүүдэд ч өөр олон төрлийн үйл ажиллагаатай байлгахыг хичээж, зурагт аль болох үзүүлдэггүй байсан" гэжээ. 

Зарим "R" зэрэглэлийн кинонуудыг  хянаж байж үзүүлдэг гэнэ. 

Зурагт үзэх дүрэм

12 Бууж өгөх хориотой

Ээж нь бууж өгөх гэдэг зүйлд итгэдэггүй учраас охидод нэг эхлүүлсэн зүйлээ заавал эцсийг нь үзэх ёстой хэмээн сургажээ. Мишел охиддоо нилээн хатуу ханддаг бөгөөд тэд ямар нэг зүйл хэцүү байгаа талаар гомдоллох юм бол:

"Чи үүнийг хийхийг хүссэн. Яагаад ч больж болохгүй. Үргэлжлүүлэх хэрэгтэй" гэдэг гэнэ.

Обамагын гэр бүлийнхэн бууж өгөх нь сул доройн шинж гэж үздэг учраас охидоо энэ хүмүүжлээр өсгөхийг хүсдэг байна.

Бууж өгөх хориотой

13 Эрүүл бие галбиртай байхын тулд хатуу дэглэм барьдаг

Мишел гэрийнхээ хөргөгчинд хэзээ ч чипс, шоколад, чихэрлэг амттан зэрэг эрүүл бус хүнсний зүйлүүдийг авдаггүйн учир нь охидуудаа олны нүдэнд тарган харагдхаас сэргийлж буй явдал юм. Амттан идэхийг хүсвэл жимс, сереал, жигнэмэг, самар, хатаасан жимс л иднэ. Мишел энэ бүхнийг хүүхдүүддээ идүүлэхийн тулд:

"Эрүүл хооллолтын амттануудыг хүүхдэд идүүлж сургахын тулд гаднаасаа харагдах саванд хийж тавьдаг" гэжээ. 

Охидоо ногоо жимс гэх мэт эрүүл хүнс идэх ёстой гэж үздэг байна.

Эрүүл бие галбиртай байхын тулд хатуу дэглэм барьдаг

14 Малиа, Саша 2 аав шигээ сайн сурагч байх ёстой

Барак Обама Харвардын их сургуулийг төгссөн талаар бид мэднэ. Охидуудаа ч мөн адил хамгийн сайн сургуулийг амжилттай төгсөхийг шаарддаг байна. Малиа аль хэдийн Харвардад орсон билээ. Харин Саша хувьд мөн л Харвардад орох ёстой. 

"Малиа ахлах сургуулиа төгсөөд нэг жилийн дараа их сургуульд орсон ч Сашаг аав нь шууд их сургуульд орох ёстой гэжээ."

Барак, Мишел нар залхуурлыг үзэн яддаг учраас охидуудаа үргэлж хөдөлмөрч, шаргуу байхыг шаарддаг байна. 

 

Малиа, Саша 2 аав шигээ сайн сурагч байх ёстой

15 Сургуультай холбоогүй ч гэсэн үргэлж ямар нэг зүйл хийлгэж байдаг

Мишел гэрийн даалгавар гэгч зүйлийг ёстой л хийлгэх шиг болдог байна. Энэ тал дээр охиддоо ч их тусалдаг. Зуны амралт бүрээр нь зусланд явуулж, ирсэн хойно нь юу сурсан, юу хийсэн талаар нь тайлан бичүүлж авдаг гэнэ. Яагаад гэж үү? Тэр хүүхдүүдээ боловсролтой, соёлтой, үргэлж шинэ зүйл сурч, мэдэж байхыг шаарддаг. 

"Гадаад руу аялалд явж ирээд заавал тайлан бичих ёстой. Хэрвээ бичихгүй бол гэрээс гарах эрхийг нь хасаж, цахилгаан хэрэгсэл ашиглахыг нь хориглодог."

Цагийг үргэлж үр бүтээлтэй өнгөрүүлэх, зарчимч нямбай байдлийг үргэлж охиддоо сургадаг байна. 

Сургуультай холбоогүй ч гэсэн үргэлж ямар нэг зүйл хийлгэж байдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()