1
Цайвар өнгийн хувцас сонгох
Цайвар өнгийн хувцаснууд хоорондоо нэгдсэнээр таныг илүү дэгжин харагдуулах болно. Тиймээс хэд хэдэн цайвар өнгийг хослуулснаар та дэгжин бас үнэтэй хувцасласан мэт харагдана.
2
Жилийн аль ч улиралд өмсөж болох хувцаслалттай болох
Биений өнгөтэй ноолууран пальто, сонгодог цэнхэр жийнс, бүх төрлийн өнгөтэй хоолойтой цамц, харандаан банзал зэрэг нь жилийн аль ч улиралд зохицох учир та хэзээд тансаг, чамин харагдаж чадна. Энэхүү хувцаслалтан дээрээ хэд хэдэн гоёл чимэглэлийн зүйлс нэмэхэд л хангалттай.
3
Гоёл чимэглэлийн зүйлс худалдан аваарай
Цүнх, бүс, ороолт, толгойн чимэглэл гэх мэт гоёл чимэглэлийн зүйлсийг худалдаж авах хэрэгтэй. Загварлаг гоёл чимэглэл нь ямар ч хувцсыг өөрчлөж чадна.
Гэхдээ та заавал брэндийн зүйл сонгох хэрэгтэй бөгөөд энэ нь хуурамч цүнхнээс илүү тансаг харагддаг гэдгийг мартаж болохгүй.
4
Цайвар эсвэл биений өнгөтэй гутал сонгох
Шар, цэнхэр,биений өнгөтэй өндөр өсгийтэй гутал худалдаж авах нь таныг чамин, тансаг харагдуулах болно. Энэ төрлийн гутал нь бүх төрлийн хувцаслалтыг +100 хувь гоё харагдуулах болно.
5
Зөөлөн дотуур хувцас сонгох
Хэрвээ таны дотуур хувцас хувцасны тань гадна талаас мэдэгдэж байвал энэ нь хувцас загварын хамгийн том алдаа болдог. Дотуур хувцсаа буруу сонгосон тохиолдолд та хичнээн үнэтэй хувцас өмссөн ч хямдхан хувцаслалттай харагдах болно.
Өдөр тутмын дотуур хувцас болон гоёлын дотуур хувцсыг ялгаж салгах хэрэгтэй. Хэрвээ өдөр тутмын дотуур хувцасны талаар яригдаж байвал та зөөлөн, оёдолгүй дотуур хувцсыг сонгох нь зүйтэй.
6
Цагаан хувцсыг сонго
Хөлнөөсөө толгой хүртэл цагаан өнгийн хувцас өмсөж олны анхаарлыг татаарай. Цагаан өмд, цагаан цамц, цагаан пальто үргэлж чамин харагддаг. Өвөл цагаан өнгийн хослол өмсөх нь илүү тансаг харагдах болно.
7
Хээтэй хувцас сонгох
Сонгодог хээтэй хувцаслалт нь таныг илүү үнэтэй харагдуулах бөгөөд таныг хатагтай мэт харагдуулна. Энэ төрлийн хувцас нь энгийн дэлгүүрээс худалдаж авсан ч үнэтэй харагддаг байна.
Шоон хэлбэртэй, вандуй мэт бөөрөнхий дүрстэй хувцаслалт илүү тохиромжтой.
8
Өдөр тутмынхаа хувцаслалтанд спортлог загварыг нэмээрэй
Өдөр тутмынхаа хувцаслалтанд спортлог загварыг нэмээрэй. Үүнд: романтик болон тансаг хувцаслалтанд спортлог хэв маягийг нэмэгдүүлж болно. Энэ нь танд тав тухыг илүү мэдрүүлнэ. Энэ тохиолдолд та хичээсэн мэт харагдахгүйгээр сайхан харагдана.
9
Шинэ мэт харагддаг хувцас өмсөх хэрэгтэй
Хувцсаа шинэ мэт харагдуулах хэд хэдэн аргаас хүргэе.
- Тухайн хувцсыг цэвэрлэх талаар үйлдвэрлэгчийн зааврыг дагах
- Хувцсыг тогтмол угаах нь хувцасны өнгийг хурдан алдуулж, хэлбэрийг алдагдахад нөлөөлдөг. Хувцсаа удаан хугацааны туршид шинэ мэт харагдуулахын тулд хамгийн бага температурт, цөөн тоогоор угаах хэрэгтэй.
- Угаахын өмнө хувцсаа буруу харуулах хэрэгтэй бөгөөд 45-30 минут угаахад л хангалттай.
- Нарийн ширхэгтэй даавуугаар хийсэн хувцсыг гараараа угаах эсвэл хими цэвэрлэгээнд өгөх хэрэгтэй.
- Хувцасны бөөсийг сайн гэгч цэвэрлэх шаардлагатай.
- Хувцсаа арчлахын тулд уурын индүү ашиглаж болно. Үүний ачаар босоо байрлалд байгаа хувцсыг индүүдэх боломжтой бөгөөд нэмэлт чимэглэлүүд танд садаа болохгүй.
- Гуталны засварт анхаарал хандуулах шаардлагатай. Хугацаанд нь өсгийг нь сольж, үргэлж анхаарч байх хэрэгтэй.
10
Товчоо солих
Хувцсыг илүү үнэтэй харагдуулах бас нэг арга бол товчийг нь солих явдал юм. Хувцсан дээрээ байгаа хуванцар товчийг илүү чанартай, үнэтэй товчоор солино. Жишээлбэл: Төмөр, ясан гэх мэт. Хүсвэл өөрийн өмсдөггүй хувцаснынхаа товчийг ашиглах боломжтой.