1
Нисэх онгоцны суудал цэнхэр байдаг шалтгаан
Хэдэн арван жилийн тэртээгээс онгоцонд цэнхэр өнгөтэй суудлыг хэрэглэж эхэлжээ. Харин өдгөө энэ өнгийг дэлхий нийтээр сонгон агаарын тээвэрт хэрэглэж байгаа юм. Ихэнх хүмүүс цэнхэр өнгийг аюулгүй найдвартай байдалтай холбон тайлбарладаг бол судлаачид үүнийг өндөрт нисэх айдастай (aerophobia) хүмүүсд тайвширхад маш чухал нөлөө үзүүлдэг гэж үздэг байна.
Агаарын тээврийн компаниуд цэнхэр өнгийг сонгох болсон тодорхой нэгэн шалтгаан бол хог, толбо, зураас үлдсэн ч тодорч харагдах нь бага байдаг явдал юм. Тиймээс ч бусад тод өнгөөс илүү цэнхэр өнгийн суудлыг удаан хугацаанд хэрэглэх боломжтой гэдгээр нь агаарын тээврийн компаниуд сонгодог байна.
Сонирхолтой мэдээлэл гэвэл 1970, 1980 онуудад зарим агаарын тээврийн компаниуд улаан бүрээстэй суудлыг хэрэглээнд оруулж үзсэн ч удалгүй солиход хүржээ. Учир нь улаан өнгө зорчигчдын уур уцаар, бухимдалтай байдлыг нэмэгдүүлсэн байна.
2
Даавуун болон савхин суудлын бүрээс
Материалын хувьд суудлыг хиймэл савхи болон даавуугаар бүрдэг. Урт хугацааны холын нислэгт даавуугаар бүрдэг ба энэ нь зорчигчдыг хөлөрхөд савхинаас илүү арьсыг амьсгалуулж өгдөг байна.
Харин хиймэл савхийг богино нислэгт хэрэглэх нь тохиромжтой бөгөөд зорчигчид уух зүйлсээ асгасан ч толбо үлдэдгүй тул эдэлгээ сайтай байдаг ажээ.
Мөн нэгэн сонирхолтой зүйл нь суудлын хойд талыг бүрсэн даавууг антимакасар буюу макасарыг эсэргүүцэгч (antimacassar) гэдэг бөгөөд уг даавуугаар хийсэн бүтээлгийг өмнө нь тавилга бүтээх зорилгоор хэрэглэдэг байжээ. Энэхүү бүтээлгийг тансаг зэрэглэлийн нисэх онгоцонд зорчигчдын гар болон нүүр хүрдэг хэсгүүдийг бохирдохоос хамгаалж тавьдаг байна.
3
Онгоцны цонх суудалтайгаа таардаггүйн учир
Та хэдий цонхны дэргэд суусан ч арын суудлын хэмжээнээс болоод гаднах байгалийн үзэмжийг харж чадалгүй өнгөрж байсан уу?
Учир нь зарим агаарын тээврийн компаниуд онгоцондоо олон зорчигчийн суудал оруулахын тулд суудлуудыг шахаж байрлуулдаг байна. Агаарын тээврийн олон компаниуд уг хэмжээнд тодорхой стандартчлал тогтоохыг зорьдог ч үүнийг хэрэгжүүлдэг газрууд тун ховор ажээ.
4
Хамгийн тухтай суудлыг хэрхэн сонгох вэ?
Бидэнд онгоцны аль эгнээнд хаана суувал илүү тухтай байдаг талаар мэдээлэл тийм ч их байдаггүй үүнээс болж өөрсдийн хүссэн суудлаа сонгож чаддаггүй билээ.
Тэгвэл танд хамгийн тухтай суудлыг олж суухад туслах хэд хэдэн аргыг хүргэе.
- Тухайн агаарын тээврийн компаний онгоцны суудлын эгнээ байрлалыг харуулсан вэб хуудсуудаар зочлох. Эдгээр хуудсууд нь танд тухайн онгоцны зорчигчдын суудлын байршил, эгнээний талаар илүү ойлгомжтой мэдээллийг өгөх болно.
- Хэрвээ та хөдөлгүүрийн хүнгэнэх дууг сонсохыг хүсэхгүй байгаа бол онгоцны урд хэсгийн суудлуудаас сонгох нь зүйтэй. Хэдий ингэснээр танд онгоцны үйлчлэгчдийн яриа сонсогдох боловч энэ нь хөдөлгүүрийн чимээнээс чанга байхгүй шүү дээ. Хэрвээ урд талын суудлуудаас сонгож чадаагүй хоцорсон бол эгнээ хоорондын цонхноос хол суудлыг сонгох нь арай бага чимээтэй байх болно.
- Түүнчлэн урд хэсгийн суудалд суухын бас нэгэн давуу тал нь хоолны өргөн сонголт байдаг. Ард талын суудалд суусан зорчигчид мэдээж үлдсэн зүйлсээс л сонгож таарна.
- Хэрвээ та өндөр, таны хөл суухад тулаад төвөгтэй байдаг бол яаралтай тусламжын өрөөний дэргэд суух нь зүйтэй. Тэнд эгнээ хооронд илүү өргөн зайтай байдаг болохоор та хөлөө нугалж суух шаардлагагүй.
Гэхдээ яаралтай тусламжын өрөөний дэргэд суувал онгоцонд аливаа асуудал гарж хүний бие муудах үед тийм ч тухтай байж чадахгүй гэдгийг санах хэрэгтэй.