1
Аянганд ниргүүлснээр хэзээ ч арилахгүй ул мөртэй болдог
Аянганд ниргүүлсний дараа хүний бие дээр үлддэг тэмдгийг Лихтэнбург (Lichtenberg figures) гэдэг бөгөөд энэ нь нас ахихын тоогоор бүдгэрдэг ч хэзээ ч бүрэн арилдаггүй байна. Хүний биед аянга бууж хялгасан судаснууд өргөссөнөөр эдгээр судлан дүрс бие дээр үлддэг аж.
2
Хоолныхоо дараа чихэр идэх нь шүдээ угаахаас илүү ашиг тустай
Та хоол идсэнийхээ дараа шүдээ угаах гэж угаалгын өрөө рүү яарах хэрэггүй. Учир нь бидний шүлсэнд хоолны үлдэгдлийг шингээж цэвэрлэхэд тусалдаг чухал фермэнт агуулагддаг байна. Түүнчлэн амны хөндийн хүчиллэг байдал нь шүдний пааланд наалдсан хоолны үлдэгдлийг шүлсээр зөөллөн цэвэрлэхэд сайнаар нөлөөлдөг байна. Тиймээс хоолныхоо дараа шууд шүдээ угаах нь таны шүдний пааланг гэмтээх аюултай учир багадаа 30 минут хүлээж байгаад угаах нь тохиромжтой. Харин заавал угаалгүй оронд нь 20 орчим минут хатуу чихэр, Тик Так зэргийг хүлхэх нь таны амны хүчиллэг байдлыг нэмэгдүүлж шүлсийг ихээр ялгаруулж хоолны үлдэгдлийг шингээхэд тусалдаг гэжээ.
3
АНУ-д бэлэн мөнгөний гүйлгээний 90-ээс их хувь нь хар тамхитай холбоотой байдаг
АНУ-д бэлэн мөнгөний гүйлгээний дийлэнх хувь нь хар тамхины наймаатай холбоотой байдаг ажээ. Судлаачид энэ нь хар тамхи кокэйныг худалдан авж борлуулахад зайлшгүй бэлэн мөнгийг ашиглан солилцдогтой холбоотой гэж тайлбарладаг байна. Мөн энэ талаар судалгааг олон орны мөнгөн дэвсгэрт, бэлэн мөнгөний гүйлгээн дээр хийхэд АНУ хамгийн их буюу 90-ээс их хувь, Япон, Хятад улсууд хамгийн бага буюу 12-20 хувьтай байсан байна.
4
Бух улаан өнгийг ялгаж хардаггүй
Үнэн хэрэгтээ бух нь өнгө ялгаж чаддаггүй амьтан юм. Тэд бүх зүйлийг саарлаар буюу хар цагаан өнгөөр л хардаг. Гэтэл яагаад бух улаан өнгийг хараад дайрдаг вэ? Хамаг учир даавууны өнгө бус даавууг хэрхэн хөдөлгөж байгаад оршдог байна. Энэ талаар олон тооны туршилт ч хийгдэж байжээ. Нэгэн судлаач 3 өөр өнгийн мануухайг бухын өмнө байрлуулахад бух мануухайн өнгийг ялгалгүй дайрсан байна. Иймд улаан өнгийн хувцас өмсөөд бухын тулаан үзэхээс айх хэрэггүй бололтой.
5
7 цаг унтаж нойроо авах нь хамгийн тохиромжтой
Хүн бүрийн унтах цаг нь тухайн хүний ген, нас, эрүүл мэнд гэх мэт зүйлсээс хамаарч өөр өөр байдаг. Түүнчлэн ихэнх хүмүүс аль болох их унтаж амрах нь эрүүл мэндэд сайн гэж боддог. Харин сүүлийн үеийн судалгаагаар өдөрт 6 – 7 цаг унтдаг хүмүүсийн аз жаргалын хэмжээ болон урт наслалт бусад хүмүүсийнхээс илүү гарсан байна. Иймд 6-7 цаг унтаж амрах нь таныг сэргэлэн цовоо, эрүүл чийрэг байхад тус болох ажээ.
6
Жижиг хөхтэй байх нь эмэгтэй таны санаа зовох асуудал биш
Ихэнх жижиг хөхтэй эмэгтэйчүүд өөрсдийн хөхний хэмжээнд сэтгэл дундуур явдаг. Тэгвэл цаашид хөхний хэмжээндээ санаа зовох хэрэггүй ажээ. Ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд илүүдэл өөхлөлтэйн улмаас том хөхтэй байдаг байна. Иймд жижиг хөхтэй байгаадаа эмэгтэй та санаа зовдог бол тэгэх хэрэггүй энэ нь таныг эрүүл байгааг илтгэх аж.
7
Эрэгчин мэрэгчид үржлийн үеэр нэгнийгээ хөнөөдөг
Эрэгчин мэрэгч хулганын бэлгийн бойжилт 11 сартайдаа дуусдаг бөгөөд тэд үржилд орохын тулд хоорондоо 12-14 цагийн турш тэмцэлддэг байна. Эрэгчин хулганууд өөрсдийн генийг үлдээж хосоо олохын тулд хоорондоо ширүүн өрсөлдөх хэрэгтэй болдог ажээ. Иймд тэдний ихэнх нь өөрсдийн зулзагыг харж чадалгүй үхдэг байна.
8
Далайн ёроолд олон мянган тонн алт байдаг
Далайн ёроолд олон тонны хэмжээтэй алт байдаг бөгөөд энэ нь их хэмжээний алт эрдэнэс тээвэрлэж яваад живсэн хөлөг онгоцнуудын үлдэгдэл юм. Иймд олон хүмүүс эдгээр алтыг олж баяжих хүсэлдээ хөтлөгдөн далайгаар урт хугацааны хайгуул хийдэг байна. Харамсалтай нь ингэж алт эрдэнэс олох нь бараг л боломжгүй байдаг ажээ.
9
Амны эвгүй үнэрийг тамхи татаж арилгадаг байжээ
16-р зууны үед Европын эмч нар амны эвгүй үнэрийг дарахын тулд тамхи тат гэж зөвлөдөг байжээ. Мөн түүгээр ч барахгүй тамхийг толгойн өвдөлт, шүдний өвдөлт, гэдэс базлах, үе мөчний өвдөлт зэрэг биеийн өвчин зовуурийг намдаах зорилгоор хэрэглэдэг байжээ.
Мэдээж хэрэг тамхины талаарх эдгээр зүйлс нь он цаг өнгөрөхийн хэрээр үгүй болж судалгаа шинжилгээн дээр үндэслэн тамхи нь олон өвчний үндэс, хүний биед муугаар нөлөөлдөг гэдэг нь нотлогдсон.
10
Халбинь загасны генээр улаан лоолны хэлбэрийг өөрчилдөг
Халбинь загасны ген нь улаан лоолийг үзэмжтэй, бөөрөнхий, өнгөлөг харагдуулхад тусалдаг учир нэмэлт болгон ГМО буюу генийн өөрчлөлттөй улаан лооль гаргаж авхад хэрэглэдэг байна.
11
Дэлхийн ихэнх хүчилтөрөгч модноос биш далайгаас үүсдэг
Ой модыг дэлхийн уушги гэж хэлж болно. Гэвч үнэн хэрэгтээ дэлхийн агаар дахь нийт хүчилтөрөгчийн ихэнх хэсэг буюу 80 хувь нь далайгаас үүсдэг байна. Бидний мэдхээр ой мод ургамал нь нарнаас дулаан авч нүүрстөрөгчийг цуглуулан хүчилтөрөгчийг ялгаруулдаг билээ гэвч энэ нь нийт дэлхийн хүчилтөрөгчийн ердөө 20 хувийг л эзэлдэг байна.
12
Дэлхийг үнэлсэн үнэ
Сансар огторгуй дахь биетүүдийг үнэлж болох томьёог эрдэмтэд зохиожээ. Уг томьёолол нь тухайн гарагийн анх нээгдсэн он, сар, өдөр, масс, нас, температур болон түүнийг хүрээлж буй оддын байрлал зэрэг мэдээллүүд дээр үндэслэсэн аж. Ийнхүү тооцоолон үзэхэд дэлхий нь 5’000’000’000’000’000 доллар (5 quadrilllion) үнэд хүрэх ажээ. Харин Ангараг гараг уур амьсгалын хувьд амьд бие амьдрах боломжгүй учир 14’000 ам.доллар хүрсэн байна.
13
Шүд угаахад шээсийг хэрэглэдэг байжээ
Хувцас угаахад шээсийг хэрэглэдэг талаар та сонссон байж магадгүй тэгвэл эртний Ромд шээсийг эрүүл мэндийн зорилгоор шүдний ооны оронд хэрэглэдэг байсан талаар та сонсож байсан уу? Тэд шээсийг шүдийг цайруулж гялалзуулан, шүдний пааланд наалдсан хоолны үлдэгдлийг сайн арилгадаг хэмээн үздэг байжээ.
14
Эр хүний бэлэг эрхтний хэмжээг хөл, гарын хэмжээгээр мэдэх боломжгүй
Зарим судалгаанд эрэгтэй хүний бэлэг эрхтний хэмжээг тухайн хүний гарын хуруу, хөлийн уртаар мэдэх боломжтой гэж үздэг. Гэвч энэ нь боломжгүй зүйл юм. Учир нь гарын хуруу болон хөлийн хэмжээ нь зөвхөн тухайн хүний биеийн өсөлтөөс хамаарч өөр өөр байдаг ажээ.