Лондонд 84 хүн амиа хорлохыг завдлаа. Учир нь...

2018-03-31, 14:37
20,769

Энэ сарын 26-нд Английн Лондонд байрлах "ITV" телевизийн төв байрны дээвэр дээр оршин суугчид маш хачин жигтэй зүйлийг харжээ. Тэр барилгийн дээвэр дээр 84 хүн амиа хорлохоор бэлтгэж байсан байна. Ингээд яагаад тэднийг амиа хорлох болсон учир шалтгааныг олж мэдэцгээе! 

Лондонд 84 хүн амиа хорлохыг завдлаа. Учир нь...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэ бүхэн Америкийн уран бүтээлч Марк Дженкинс (Mark Jenkins) болон "CALM" буяны байгууллагын хамтарсан "Project 84" буюу амиа хорлолт төслийн нэг хэсэг байжээ. Тэд "ITV"-ийн төв байрны дээвэр хэсэгт 84 хүний баримлыг яг л амиа хорлох гэж буй мэтээр байрлуулжээ. 

Барилгын дээвэр дээр 84 ширхэг баримал тавьсан нь зүгээр ч нэг тоо биш байв. Статистик судалгаанд "Лондонд сүүлийн 45 жилийн турш, 7 хоног тутамд 84 хүн амиа хорлож байна" гэсэн баримт байдаг. Тэд эдгээр баримлыг хамгийн сүүлд амиа хорлосон 84 хүний дүрээр бүтээжээ. 

Төслийн багийхан хэлэхдээ: "Энэ бүх асуудлыг нуугаад, зүгээр суугаад байж болохгүй. Асуудлыг шийдвэрлэх арга замыг хайж олох хэрэгтэй. Бидний хийсэн зүйлс бага ч гэсэн өөрчлөлт авчирна гэж итгэж байна" гэж хэлжээ.

Баримлууд 4 сарын 1-н хүртэл барилгын дээвэр дээр байх юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()