1
Зүрхний шигдээс үүсэх хамгийн том шалтгаан
Харвадын их сургуулийн эрдэмтэд 15-с дээш насны мянга мянган америк хүнийг судалсны эцэст өдөрт авах ёстой калорын хэрэгцээнийхээ 25 хувийг элсэн сахараас авдаг хүний зүрхний шигдээсээр нас барах магадлал нь 10% ба энэ нь түүнээс бага сахарын хэрэглээтэй хүнийхээс хоёр дахин их байгааг тогтоожээ. Сахарын хэрэглээний хамгийн том эх үүсвэрт чихэрлэг ундаа, жимсний шүүс, гурилан бүтээгдэхүүн, зайрмаг гэх мэтийн амттанууд багтсан байна
2
“Сахарын агууламжгүй” гэдэг нь эрүүл мэндэд тустай гэсэн үг биш.
100%-н цэвэр жимсний шүүс гэсэн бичгийг хараад яаран авах хэрэггүй. Алим жүрж болон бусад жимсэнд агуулагддаг байгалийн сахар нь ердийн сахараас илүү нарийн ширхэгтэй байдаг. Сахар нь ямар нэгэн эрдэс бодис, шим тэжээл, уураг агуулдаггүй бөгөөд бүрэн задардаггүй байна.
3
Сахарын илүүдэл сэтгэцийн өвчин үүсгэдэг
“Bath” их сургуулийн эрдэмтэд Алзхеймэрийн өвчний эрт үе ба сахарын молекул хоорондоо холбоотойг илрүүлжээ. Цусан дахь сахар эсэд нөлөөлөхөд үзүүлдэг хариу үйлдлийг гликаци гэдэг. Гэвч гликаци нь тархинд хэвийн бус уураг үүсэхээс хамгаалдаг ферментийг гэмтээх шалтгаан болдгийг эрдэмтэд тогтоосон. Үүнээс гадна чихэрлэг зүйл идэхэд хүний амт хүлээн авах чадвар идэвхжиж сайхан мэдрэмж төрүүлэх бөгөөд энэ дохио нь тархи руу илгээгдэж, допамин гэх мэтийн тайвшруулах гормоныг идэвхжүүлдэг. Гэвч тус дохио нь ихэсвэл тархины мэдээлэл дамжуулах холбоог сүйтгэдэг гэж судлаач Жордан Гайнес Льюис хэлжээ. Үүгээр ч зогсохгүй хүний санах ой, шинэ зүйл сурах чадварыг бууруулж стресс болоон сэтгэлийн түгшүүрийг нэмэгдүүлдэг болохыг Калипорни, Лос-Анжелесийн их сургуулийн судлаачид тогтоожээ.
4
Сахар хүүхдийг жаргалтай болгодоггүй. Харин ч бүр дордуулдаг.
Америкийн Эрүүл мэндийн Ассоциацын Сэтгүүлд мета-анализ хийснээр элсэн чихэр нь хүүхдийн зан араншинд нөлөөлдөггүй болохыг тогтоожээ. "Энэ нь зүгээр л хүүхдүүдийг хоол идэх орчныг (жишээлбэл: үдэшлэг гэх мэт) бүрдүүлэхэд дэм болдог учраас тэд баярладаг" гэж Онтарио мужийн “Kitchener-Waterloo”-н хүнсний мэргэжилтэн Андрей Д.Амброссиа хэлжээ. Харин ч энэ нь тэдний цусны даралт болон холестериний төвшинг нэмэгдүүлдэг. 2016 онд хийсэн нэг судалгааны дагуу хүүхдүүдийн сахарын хэрэглээг есөн өдрийн турш багасгахад цусны даралт, холестрин болон цусан дахь сахарын хэмжээ багасаж хэвийн хэмжээнд орсон байна.
5
Эрүүл мэндэд тустайд тооцогддог хүнс хэр хэмжээний сахар агуулагддаг вэ?
- Смүүти: Дундаж хэмжээтэй /454грамм/ смүүти-д 30-80 грамм сахар агуулагддаг.
- Самарын цуглуулга: Самарын цуглуулгыг эрүүл мэндэд хэрэгтэй бүтээгдэхүүний нэг гэж үздэг ч хагас аяга самар нь 16гр сахар агуулдаг.
- Тараг: Жимсний амттай тарагны 142грамм бүр нь 22 грамм элсэн чихэр агуулдаг.
- Салат амтлагч: Үдийн хоолонд зориулж салат хийх нь ухаалаг хэдий ч та салат амтлагч сонгохдоо анхаараарай. Францын зарим брэндүүд болон бөөрөлзгөнөтэй цөцгийн тос нь 2 хоолны халбага тутамд 5-аас олон грамм элсэн чихэр агуулдаг.
- Овьёос: Овьёос нь завгүй үедээ идэж болох хамгийн эрүүл хоол гэж бодож байна уу? Гэвч энэ нь савлагаа бүрдээ 12 грамм сахар агуулдаг байна.
6
Сахар нь таны элгийг архинаас илүү гэмтээдэг
Фруктоз бусад төрлийн сахаруудаас ялгаатай нь элгээр дамжин боловсордог. Жимсэнд ихээр агуулагддаг фруктоз гэх энэ сахарыг хоолны дуршлаасаа болоод их хэмжээгээр хэрэглэх болсон бөгөөд энэ нь элэгний өөхлөлт үүсгэж байна. Шар айрагны гэдэс шиг бэлхүүстэй болчихсон байна уу? Яагаад? Элэг нь илүүдэл фруктозыг тосны мөхлөг болгон задалж цусны урсгалаар дамжуулан, биеийн дунд хэсэг буюу дотор эрхтнүүд рүү оруулдаг.Тэгэхлээр сахар архинаас илүүтэйгээр элгийг өвчлүүлдэг. Элэг шилжүүлэн суулгахад хүргэдэг томоохон шалтгаануудын нэг нь сахар болоод байна.
7
Хорт хавдар үүсэх шалтгаан
Хорт хавдар бол дэлхий даяар тархаж буй хамгийн том цар хүрээтэй өвчлөл юм. Хорт хавдраар нас барах тохиолдол улам ихсэж байна. Хүний бие махбод хэрэглэсэн хоол хүнснийхээ сахарыг глюкоз (чихрийн нэгэн төрөл буюу сахар) болгон хувиргадаг. Харин инсулин нь глюкозыг цуснаас эс рүү орох боломжийг олгодог нойр булчирхайд үүсдэг даавар юм. Энэхүү даавар хэт ихэссэнээр нь хорт хавдар үүсэх шалтгаан болдог гэж олон эрдэмтэн үзэж байна. Үүгээр ч зогсохгүй сахарын хэрэглээ бодисын солилцоонд нөлөөлдөг нь үрэвсэлт өвчин, хорт хавдрын шалтгаан болж байдаг. Сахар хүний салст мембран, эд эс, булчирхай, цусны судас, нарийн гэдэсний замыг цочроон үрэвсүүлдэг.
8
Овортой харагдахад хүргэдэг
Элсэн чихрийн хэт их хэрэглээ нь арьсны коллагены нийлэгжилт буурах 35 наснаас эхлээд арьсанд нөлөөлж эхэлдэг. Шинжлэх ухааны талаас тайлбарлавал глюкоз нь коллаген ба эластиний мяндсан эдийг хооронд нь наалдуулдаг тул арьсны эсүүд суларч зузаан болдог. Тус процесс нь үрчлээ, уян хатан чанар болон өнгөө алдах гэх мэт арьс хөгшрөлтийн олон шинж тэмдгийг өдөөдөг. Сахар нь зөвхөн коллагеныг устгадаггүй, арьсны боловсруулдаг коллагены төрөлд нөлөөлдөг. Энэ нь коллагены бат бөх мяндсан эд суларч хэврэг болно гэсэн үг юм. Харин хэврэг болсон эд арьсны хамгийн хүчтэй дайсан болох нарны хэт ягаан туяа болон хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнд өртөмтгий болдог.
9
Таргалалт үүснэ
Их Британийн Рийдинг их сургууль, Кембрижийн их сургууль, Аризона мужийн их сургуулийн судлаачид Нэгдсэн вант улсын Норфолк хотод 39-77 насны 1,700 хүнийг судалсан байна. 2015 онд хэвлэгдсэн судалгаагаар сахарын илүүдэлтэй хүмүүсийн 54% нь хэт таргалалттай болох нь тогтоогджээ.
10
Шүдний дайсан
Шүд хорхойтох буюу цоорох гэдэг нь шүдний хатуу эдийн эрдэсжилт алдагдсаны улмаас хатуу эд зөөлөрч шүдэнд хөндий үүсэх эмгэг процесс юм. Энгийнээр тайлбарлахад ямар нэгэн чихэрлэг ундаа эсвэл кофе уулаа гэж бодъё. Таны аман дахь бактери сахарын тусламжтайгаар үржинэ. Эдгээр организмууд шүдний пааланд бат бөх наалдана. Шүдний пааланд наалдсан бактериуд хүчил ялгаруулж эхэлсэнээр шүдний цооролт үүсдэг. Цооролт даамжирсаар хүнд хэлбэрийн шүдний өвчлөл болдог бөгөөд сайхан инээмсэглэлийн тухай бодох ч хэрэггүй болно.