Сонжоо: Та биеийнхээ аль хэсгийг түрүүлж угаадаг вэ?

Бидний хийж буй үйлдэл бүр өөрийн гэсэн утга санааг илэрхийлж байдаг. Биеийнхээ аль хэсгийг түрүүлж угаадаг тань хүртэл таны зан аашийг тодорхойлж байдаг гэвэл та итгэх үү? Ийм жижигхэн зүйлээс таны мөн чанарыг тодорхойлох боломжтой гэнэ шүү. Мэдээллийг уншаад үнэхээр таарч байгаа эсэх талаар коммент үлдээгээрэй. 

Сонжоо: Та биеийнхээ аль хэсгийг түрүүлж угаадаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Цээж

Цээжин хэсгээ эхлэж угаадаг хүн их туршлагатай байдаг гэнэ. Энэ төрлийн хүмүүс шударга бөгөөд хэлэх юмаа шуудхан хэлчихдэг шулуухан хүмүүс аж. Анхаарлаа төвлөрүүлж байхад нь өөр зүйлд сатааруулах гэсэн зүйлд дургүй бөгөөд тэднээс өөр зан ааштай хүмүүстэй харьцахдаа тэвчээргүй зан гаргачих гээд байдаг талтай.

Цээж

2 Нүүр

Нүүрээ түрүүлж угаахыг сонгосон хүмүүс мөнгийг нэгдүгээрт тавьж, мөнгө олохын тулд юу ч хийхээс буцдаггүй хүмүүс юм. Өөрийгөө хүндлэх зан, шударга зан тэдэнд огт байдаггүй. Найз нөхдөө хүндэлж үздэггүй. Тэднийг ойлгоход маш хүндрэлтэй санагддаг. Мөн хувиа хичээсэн чанартай улс. 

Нүүр

3 Суга

Суганаасаа эхлэж биеэ угаадаг хүмүүс бол итгэл хүлээхүйц, ажилсаг хүмүүс байдаг. Мөн тэд маш нэр хүндтэй, уужуу тайван, үргэлж бусдад туслахыг зорьдог. Гэвч бусад хүмүүс түүнд үнэхээр чин сэтгэлээсээ хандаж байгаа эсэхэд эргэлзэж, буруу шийдвэр гаргадаг. 

Суга

4 Үс

Үсээ түрүүлж угаадаг хүн бол уран сайхны мэдрэмжтэй, мөрөөдөмтгий улс юм. Нэг зүйлд өөрийгөө бүрэн зориулж чаддаггүй ч зорилгодоо хүрэхийн тулд цуцалтгүй ажиллана. Мөнгө тэдэнд хэзээ ч чухал биш. Харин авьяас чадвараа гол хүч болгон ашигладаг. 

Үс

5 Нууц хэсэг

Биеийн энэ хэсгээ эхлэж угаадаг хүмүүс ичимхий төрлийн хүмүүс гэнэ. Өөртөө итгэлгүйгээс гадна бусдад дээрэлхүүлэх гээд байдаг. Олон найз нөхөдгүй байдгын учир нь бусдад тэд уйтгартай, сонирхолгүй харагддаг. Хэт хуучимсаг байдал нь тэдний сул тал бөгөөд амархан бууж өгөх хандлагатай. 

Нууц хэсэг

6 Мөр

Мөрөө хамгийн түрүүнд угаадаг хүмүүс хийсэн бүх зүйлдээ алдаа гаргаж байдаг. Мөн бусад хүмүүс тэдэнд нэг их дуртай байдаггүй учраас маш ганцаардмал. Тийм ч учраас мөрийтэй тоглоом тоглож, архи дарс уух талтай. Мөнгө, эрх мэдэл тэдний хувьд их үнэ цэнэтэй. 

Мөр

7 Бусад

Бусад хэсгээ угааж эхлэдэг хүмүүс дундаж зэргийн аж. Дотоод хүчин чадалтай боловч өөрөө үүнийгээ нээн гаргах гэж уддаг. Адал явдал эрэлхийлж, идэвхтэй амьдрах хэрэгтэй. Шинэ сонирхолтой зүйлүүдийг туршиж үзэхийг хүсдэг ч зориг нь хүрдэггүй. 

Бусад

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()