Энэ тухай "Петровис" ХХК-ийн Маркетингийн менежер Т.Тодорол: “Өнгөрсөн жил хэрэгжүүлсэн “Замд гаръя” урамшуулалт хөтөлбөрийн үргэлжлэл болох "Аялалд гаръя" хөтөлбөрийг хоёр сарын хугацаатайгаар эхлүүлэх гэж байна. Энэ урамшуулал нь Япон орноор аялуулахаас гадна хэрэглэгчид маань RedPoint оноогоо тогтмол цуглуулж, давхар олон бэлгийн эзэн болох боломжтой. Хэрэглэгчид та бүхэн 20,000 төгрөгөөр Япон аялах эрхийн бичгийн эзэн болоорой, амжилт хүсье” хэмээлээ.
Мөн "Петровис" ХХК-ийн Бизнес хөгжлийн менежер Б.Лхагва-Од: “"Аялалд гаръя" урамшуулалт хөтөлбөрийн онцлог бол аймаг бүрээс нэг буюу 21 хэрэглэгч, Улаанбаатар хотоос 9 хэрэглэгч сонгогдох учир хөдөө орон нутаг, хотын хэрэглэгчдийн сонгогдох магадлалыг илүү өсгөж байгаа. Мэдээж энэ хэмжээний дагалдах шатахууны эрх, RedPoint онооны эздийг тодруулна” гэв.
Тус урамшуулалт хөтөлбөрт хамрагдахын тулд Монгол орон даяар бүх аймаг, суманд байрлах Петровисийн 400 гаруй шатахуун түгээх станцаас шатахуун авсан 20,000 төгрөг тутамд “Аялалд гаръя” урамшуулалд оролцох 1 эрхтэй болох юм. 21 аймаг бүрээс нэг, Улаанбаатар хотоос 9 буюу нийт 30 хэрэглэгч Япон орноор аялж, Мэргэжлийн сумогийн 7 сарын Нагоя башё үзэх эрхтэй болох аж. Мөн 200.000 төгрөгийн шатахууны эрх, 100.000 төгрөгийн шатахууны эрх, 200.000 RedPoint, 100.000 RedPoint-ийн эрхийн бичгийн эздийг тодруулна.
Тус урамшууллын хөтөлбөр 2018.03.26-05.31 хугацаанд үргэлжлэх бөгөөд 2018.06.03-ны 18:00 цагаас Боловсрол телевизийн шууд нэвтрүүлгээр эрхийн бичгийн эздийг тодруулах юм байна. Та урамшуулалт хөтөлбөрт хэрхэн хамрагдах дэлгэрэнгүй мэдээллийг www.petrovis.mn вэбсайтаас авах боломжтой.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.