Цэвэрлэхэд бэрх зүйлсийг цэмцийлгэх хялбар аргууд

Айл гэрийн эзэгтэй байна гэдэг нөр их хөдөлмөр шаардсан басхүү нэр хүндтэй алба билээ. Эзэгтэй та гал тогооныхоо зарим зүйлийг их хүч зарцуулалгүйгээр цэвэрхэн, сайхан болгохыг хүсч байгаа бол энэхүү нийтлэлд анхаарлаа хандуулаарай. 

Цэвэрлэхэд бэрх зүйлсийг цэмцийлгэх хялбар аргууд

1 Бичил долгион зуух

Үнэнч туслах болсон шарах шүүгээгээ, бичил долгион зуухаа цэвэрлэхийн тулд нэг ширхэг нимбэгийг жижиглэн хэрчээд тал аяга усанд хийн зуухаа хамгийн дээд хэмжээн дээр нь тавьж 3 минут орчим болгоно. Дараа нь унтраагаад тагийг нь онгойлголгүйгээр 5 минут байлгаарай. Нимбэгний уур нь хуримтлагдсан хоолны үлдэгдэл, тос, хир буртагийг дэвтээж цэвэрлэхэд хялбар болгох болно. 

Бичил долгион зуух

2 Блендер

Блендерийнхээ хурц ирэнд гараа зүсчих гээд хэцүү байдаг бол хэрэглэж дууссаныхаа дараагаар халуун ус, бага зэргийн аяга угаагчийг дотор нь хийгээд яг л жимс хольж байгаа мэт ажиллуулаарай. Үүнийхээ дараа цэвэр усаар зайлсанаар дараагийн удаа хэрэглэхэд бэлэн болох юм. 

Блендер

3 Кофе чанагч

Эрүүл мэндийн байгууллагаас явуулсан нэгэн судалгаагаар кофе чанагчинд байдаг нянгийн тоо хаалганы бариуланд байдаг нянгаас ч олон болох нь тогтоогдсон байна. Тэгэхээр бид ганцхан кофе чанадаг болохоор цэвэрхэн гэж ойлгож болохгүй байх нь. Тэгвэл кофенд дурлагч та "хайртай" чанагчаа цэвэрлэхдээ 1:1 хэмжээтэй уксус, ус хийж яг л кофе чанаж байгаа мэтээр ажиллуулаарай. Энэхүү аргаар сард нэг удаа цэвэрлэж байхыг зөвлөж байна. 

Кофе чанагч

4 Хогийн сав

Хогийн савнаас тань таагүй үнэр гараад байгаа бол нэг сайн цэвэрлэх цаг хэдийнэ болжээ. Ингэхдээ юуны өмнө тал аяга сода хийх хэрэгтэй бөгөөд араас нь уксус, 2 аяга мөс болон 1 аяга давс хийгээрэй. Ингээд мөсөө хайлтал сайтар үрж угааж өгөх хэрэгтэй бөгөөд  дараа нь лимоноор арчиж өгвөл ахиж муухай үнэр хэзээ ч ханхлахгүй юм. 

Хогийн сав

5 Түргэн чанагч

Хоол ундыг нүд ирмэхийн зуурт л болгож орхидог түргэн чанагчийг цэвэрлэхэд тун амархан. Чанагчаа дүүртэл нь ус хийгээд 50 гр сода, бага зэргийн аяга угаагч бодис нэмж хийнэ. Ингээд тагийг нь тавьж хэдэн минутын турш асаалттай орхиорой. 

Түргэн чанагч

6 Босоо миксер

Хуримтлагдсан хоолны үлдэгдлийг цэвэрлэхдээ нойтон сонин ашиглаж болно. Хэдэн минутын дараа үлдэгдэл, бохирдол зөөлөрч цэвэрлэхэд амархан болсон байх болно. Хутгагчийг нь цэвэрлэхдээ халуун усанд нэлээн дэвтээж байгаад үрж угаагаарай. 

Босоо миксер

7 Талх шарагч

Хэрэв танайд талх шарагч байдаг бол үртэсний тосгуурыг нь битгий мартаарай. Талхны үртэсийг сэгсэрч гаргаж хаяад усаар угаан хатаах хэрэгтэй. Харин дотор талынх нь өнцгүүдийг цэвэрлэхдээ тос түрхдэг багсыг ашиглана. Уксус, аяга угаагчны аль нэгийг ашиглан гадна талыг нь арчиж өнгө оруулаарай. 

Талх шарагч

8 Газан плитка

Газан плиткаг цэвэрлэхдээ дээд талынх нь салдаг хэсгийг аваад савантай халуун усанд угаагаарай. Цэвэрхэн болтол нь үрээд усаар зайлахаа мартуузай. Аюулгүй байдлын үүднээс чийгтэй алчуураар нэг ч дусал усгүй болтол нь нямбайлан арчиж өгөх ёстой шүү. Харин ердийн плиткаа цэвэрлэхдээ содыг устай хольж өтгөн зуурмаг болгоод үүгээрээ сайтар үрж өгөх хэрэгтэй юм. 

Газан плитка

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()