1
Зурагтаа асаалттай унтах муу юу?
Австралийн судалгааны багийнхан хүүхдүүдэд унтхаас нь өмнө зурагт үзүүлэх нь нойрыг нь хүргэхээс илүүтэйгээр харин ч бүр нойрыг нь сэргээдэг гэж үзсэн байна. 2009 онд Феньсилванийн их сургуулиас явуулсан судалгаанд унтахын өмнө зурагт үзэх нь нойргүйдлийн үндэс болдог гэжээ. Охио мужын их сургуулийнхан үхэр зусгийг зурагтны гэрэл шиг гэрэлд байлгахад сэтгэл санаагаар унах үзэгдэл ажиглагдсан байна. Зурагтнаас гадна утас, iPad ч гэсэн ижил нөлөөлөлтэйгээс гадна тархинд бүр илүү нөлөөлдөг гэнэ. Унтахаасаа өмнө эдгээрийг ашиглах нь нойр хулжаах талтай байдаг гэж нойргүйдлийн эмгэгийн мэргэшсэн сэтгэл судлаач Майкл Брюс (Michael Breus) тайлбарлажээ. Гэхдээ "Тодорхой хэсэг "тархиа унтраах" хэрэгтэй хүмүүст зурагт үзэх нь тайвширч, унтах боломж олгодог" хэмээн Брюс мөн өгүүлжээ.
2
Нөхөр/эхнэрийнхээ шүдний сойз юмуу татуургыг хэрэглэх нь ямар муу нөлөөтэй вэ?
Хамтрагчтайгаа маш дотно харьцаатай байсан ч гэсэн хувийн ариун цэврийн зүйлсээ сольж хэрэглэх нь арай л хэтрүүлсэн явдал болно гэж Лос Анжелес хотын гэр бүлийн эмч Шилфи Агарвал (Shilpi Agarwal) тайлбарлажээ. Үүнээс гадна шүдний сойзон дээр ханиад томууны нян вирус 8 хүртэлх цаг амьдрах чадвартай бөгөөд хамгийн наад зах нь шүд, буйлны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байна. "Харин татуурганы тухайд стафилококк гэх бактери гол асуудал болдог. Өөр хүний ашигласан татуурга нь арьсны үрэвсэл, арьсан дээрх нян бактери, санаандгүй зүсчихвэл идээлж буглах хүртэл аюултай" хэмээн Агарвал эмч ярьсан байна.
3
Машиндаа хэд хоног байлгасан савнаас ус уух нь муу юу?
Америкийн хорт хавдрын нийгэмлэгээс гаргасан мэдээлэлд, хуванцар усны сав нь доторх усандаа хавдар үүсгэх химийн ямар нэгэн бодисыг өөрөөсөө гаргадаггүй гэжээ. Гадуур худалдаалагддаг хуванцар савнууд нь гормонд нөлөөлөх бисфенол А болон фталатууд агуулдаггүй байна. Гэсэн ч өөр хүний хэрэглэсэн саванд нь шүлсэнд агуулагдах нян наалдаж үлдсэн байдаг талаар Аризонагын их сургуулийн микробиологийн мэргэжилтэн, "The Germ Freak’s Guide to Outwitting Colds and Flu" номны туслах зохиолч Чарлес Герба (Charles Gerba) тайлбарлажээ. Дээрх асуултанд тэрээр "Хачирхалтай нь, хэрвээ та тухайн саваа өөр хүмүүстэй хуваалцаж хэрэглээгүй бол асуудал учрахгүй" гэжээ. Харин спорт, дасгал сургуулилтын үед хэрэглэдэг хуруугаараа онгойлгаж хаадаг савнуудад таны гаранд байсан Е коли болон стафилококк зэрэг нянгууд үржих боломжтой байдаг. Ийм савнаас та уух гээгүй биз дээ?
4
Нохойндоо зайрмагнаасаа долоолгох зүгээр үү?
Нохойны амыг таны амнаас илүү цэвэрхэн байдаг гэдэг худлаа. 2012 онд Япончуудын хийсэн судалгааны үр дүнд хүн болон нохойны аманд хэд хэдэн төрлийн ам, буйлыг өвчлүүлэх нян байдаг гэжээ. Мөн нохой нь сальмонелл гэх хүнд халдварлавал хордлого үүсгэх бактерийг өөртөө агуулдаг байна. Хоолоо хуваалцаж идэх, нохойгоороо амаа долоолгох зэрэг нь та 2-ын хэн хэнд нь эрүүл бус аж. Дээр нь нэмээд хэрвээ таны нохой гудамжинд явж байхдаа хог новш үнэртэж, идээд байдаг бол энэ зуршилаа одоохон халаарай. "Би л хувьдаа хэлээ нойлын цаасны оронд ашигладаг амьтан бүрээс сэжиглэдэг" хэмээн Герба эмч хошигносон байна.
5
Талх шарагчныхаа залгуурыг заавал салгаж байх ёстой юу?
Талх шарагчыг салгаж байх нь эрүүл мэндтэй холбоотой гэхээсээ илүү аюулгүй байдалтай уялдаатай. Талх шарагчаа салгахаа мартаад асаалттай орхисон бол хамгийн түрүүнд гал авалзах магадлалтай юм. АНУ-ын гал унтраах албанаас гаргасан анализ мэдээгээр, галын эх үүсвэр санаатай болон санаандгүй унтраахаа мартсан талх шарагчны хэрэг 3600-д хүрчээ. Талхны үртсийг цэвэрлэхгүй байх нь гал ноцох аюулыг дагуулдаг гэнэ. АНУ-ын гал унтраах албаны олон нийттэй харилцах албаны дарга Лоррейн Карли (Lorraine Carli) "Ихэнхи цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч компаниуд талх шарагчаа салгаж байхыг зөвлөдөг" гэжээ.
6
Салаатай углааштай жолоо барих нь аюулгүй юу?
Салаатай углааш нь маш олон зам тээврийн ослын буруутан болсоор байна. Саяхан Нью Йорк хотноо нэгэн эмэгтэй машиныхаа жолоодлогыг алдан, ойролцоох сүм рүү онхолдож, 3 хүний амь нас эрсэджээ. Салаатай углааш нь хөлнөөс сугарах, тоормозны болон хаазны гишгүүрт тээглэх, 2 гишгүүрт зэрэг даралт үзүүлэх зэрэг сөрөг нөлөөтэй байдаг талаар цагдаагын ажилтан асан, замын хөдөлгөөн, автын ослын мэргэжлийн шинжээч Жон Э.Ланган (John E. Langan) хэлжээ. "Жолоо барих гэдэг бол маш аюултай. Үүн дээр нэмээд буруу гутал өмсөж өөрийгөө бүр их аюулд оруулах хэрэг байна уу?" хэмээн тэрээр саналаа хэлжээ. Харин жолооны сургуулийн багш Виллиам Ван Тассел (William Van Tassel) "Хөл нүцгэн жолоо барих нь таавчигтай байснаас дээр" гэсэн байна.
7
Биеийн шингэн савангаар үсээ угааж болох уу?
Хэрвээ таны үсний шампунь дуусаад нэг удаа биеийн савангаар үсээ угаачихсан бол үүнд санаа зовох зүйл байхгүй. Гэхдээ гарын болон биеийн саван нь үсийг зунгааралдуулсан болгож болох юм. Их хэмжээний чийгшүүлэгч, тос агуулсан бүтээгдэхүүнүүд нь үсэнд үлдэж, хүнд мэдрэмж төрүүлдэг. "Үс нь нүх сүв ихтэй учраас вакс, тос зэргийг өөртөө ихээр шингээдэг" гэж Лос Анжелест байрладаг арьс, гоо сайхны бүтээгдэхүүний судлаач ЛеАйнь Демер (LeAine Dehmer) тайлбарлажээ.
8
Хумсаа мэрэх зуршил муу гэдэг нь үнэхээр үнэн үү?
Таны бодож байгаа шиг тийм ч их хор хөнөөлтэй биш. Гарны бактери амаар дамжин биенд болон цусанд нэвтрэх боловч та үргэлж гараа угааж, нян бактерийг нь арилгаж чадахгүй. Гэсэн хэдий ч байнга хумсаа мэрэх нь шүдний эрүүл байдалд нөлөөлдөг байна.
9
Маш их өлсөж байвал хоолоо хурдан идэж болох уу?
Мэдээж болно. Гэхдээ та дараа нь үүсэх нөхцөл байдлыг бодолцож үзээрэй. 2017 оны нэгэн судалгаанд, удаан, хэвийн, хурдан иддэг хүмүүсийг 3 хэсэг болгон тэдний эрүүл мэндийн байдлыг 5 жилийн турш хянаж байжээ. Үр дүнд нь, хурдан иддэг хүмүүсийн цусны даралт өндөршиж, цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэж, "сайн" холестрины ялгаралт буурч, зүрх судасны өвчинд нэрвэгдэх магадлал ихэсдэг байна. Мөн хурдан идэхэд таны тархи юу идсэнг тань бүртгэж авч амждаггүй учраас их идэж, амархан жин нэмэх үндэс болдог аж.
10
Өдөр бүр шүдээ цэвэрлэх хэрэгтэй юу?
АНУ-ын амны эрүүл мэндийн байгууллагаас өдөр бүр шүд, буйландаа гүн цэвэрлэгээ хийж байхыг сануулж байдаг ч энэ тал дээр явагдсан судалгааны үр дүнд шүдээ зориулалтын утсаар цэвэрлэхэд өнгөр болон бусад зүйлс хангалттай сайн цэвэрлэгддэггүй гэжээ. Гэхдээ энэ нь бүр цэвэрлэхээ болих хэрэгтэй гэсэн үг биш. Буйлны үрэвслийн хүнд хэлбэр нь зүрх судасны өвчний суурь болдог учраас буйлаа үргэлж цэвэрлэж, хамгаалаарай.