1
Энэрэн хайрлах
Энэрэн хайрлах гэдэг нь хамтрагчынхаа оронд өөрийгөө тухайн нөхцөл байдалд тавьж үзэж, тэднийг дэмжих, туслах, баяр, гунигыг нь хуваалцах явдал юм. Хэн нэгэнтэй удаан амьдарсаны дараа 2 биенээ маш сайн мэддэг мэт санагдах болно. Гэвч энэ нь түүнийг өрөвдөж, энэрхэд саад болж мэдэх юм. Үүнийг засахын тулд өөрийгөө бусдын оронд тавиад үзээрэй. Нүдээ аниад, тухайн хүний нөхцөл байдлыг төсөөлөн бод. Тэдний юу мэдэрч байгаа, юу хүсэж байгааг сана. Өөрийнхөө бодлыг ор тас мартаж, зөвхөн түүний сэтгэлийг мэдэр. Ингэснээр та энэрэх сэтгэлээ нээх болно.
2
Сэтгэл санааг нь ойлгох гэж хичээх
Асуудалд орсон үед нь өөрийгөө тэр хүний оронд тавихаас гадна та 2 маргалдаж байхдаа өөрийгөө түүний оронд нэг тавиад үзээрэй. Мэдээж ямар нэг маргааны үеэр "Чамд ингэж уурлах эрх байгаа гэдгийг би ойлгож байна" гэж хэлэх хүн цөөхөн л дөө. Учир нь ингэж хэлснээр маргааныг илүү дордуулна гэж дийлэнх хүмүүс боддог. Гэтэл харин ч эсрэгээрээ энэ нь бүр эерэг нөлөө үзүүлдэг. Хамтрагч тань, таныг ойлгож байгаад баярлаж зөөлөрч эхлэдэг бөгөөд сөрөг мэдрэмжүүдийг үргээх болно.
3
Анхаарал халамж болон эелдэг байдал
Бид бүгд л эелдэг байдал, анхаарал халамжыг голж байдаг. Хосуудын харилцаанд нэг ийм зүйл байдаг даа. Нэг нь уурлахад нөгөөх нь зөрүүдлэж, барьцаж уурлах. Энэ нь даамжирсаар илүү ноцтой асуудал болдог. Ийм тохиолдолд, баглаа цэцэг, дуртай шоколад, амттай оройн хоол, тэврэлт зэрэг нь бүх зүйлийг буцаагаад хэвэнд нь оруулна. Гэхдээ мэдээж хэн нэгнийг хэтэрхий их гомдоосон бол анхаарал халамж, эелдэг байдал бүр мөсөн засахгүй. Ямартай ч оройтоогүй гэж үзвэл оролдоод үздэг л газар...
4
Нөхөрлөл
Зарим хосууд удаад ирэхээрээ нэг нэгнийгээ зүгээр л өрөөнийхөө хамтрагч мэт ойлгодог. Тус тусын амьдралаа хөөж, ажилаа хийж, 2 биенээ бараг л мартдаг. Ийм тохиолдолд тэд хамтрагчынхаа санал бодлыг сонсолгүй шууд шийдвэр гаргадаг болчихдог. Энэ бол хамгийн муу зүйл. Та 2 маргалдаж муудах нь ихсэж, улмаар салах шалтгаан үүснэ. Үүнээс сэргийлж, чухал ноцтой асуудлыг хамтран ярилцаж, шийдвэр гаргах нь зүйтэй. Энэ шийдвэр нь та 2-ын хэн хэнийх нь амьдралд нөлөөлнө шүү дээ.
5
Хардалт, сэжиглэлт
Хамтрагч тань сайхан зүйл хэлж, магтаж байвал заавал муу тал руу эргүүлэх гэсний хэрэггүй. Энэ нь ямар ч ор үндэсгүй зүйл эсвэл зөвхөн таны толгойд л байгаа зүйлээс болж маргалдахад хүргэдэг. Ямар ч нөхцөл байдлыг сэжиглэж хардалгүй, түүний жинхэнэ мөн чанарыг харах гэж хичээгээрэй.
6
Талархах
Боломж гарах бүрт тэдэнд ямар их баярлаж явдгаа илэрхийлээрэй. Та магадгүй үүнд итгэхгүй байх. Гэхдээ "Баярлалаа" гэдэг үг үнэхээр ид шидтэй шүү. Ийм үг сонссон хүн өөрийгөө үнэ цэнэтэй, хэрэгцээтэй гэдгийг мэдэрдэг. Тэгээд хариуд нь та ч гэсэн энгийн жижиг зүйлсийн хариуд "Баярлалаа" гэдэг үгийг сонсох болно.
7
Нэг нэгнээ үнэлэхгүй байх
Харилцаа бүрт өөрийн гэсэн хил хязгаар, үүрэг хариуцлага бий. Тэгэхээр хэдий дотно байдаг ч гэсэн тэр хүнээ үнэлж байх хэрэгтэй. Хэн хэн нь сэтгэл хангалуун байхын тулд ярилцаж, асуудлыг цаг тухайд нь шийдэж, зөвлөлцөх нь зүйтэй. Хайртынхаа үйлдэл, үг бүрийг нь заавал хийх ёстой зүйл мэт аашлаж болохгүй. Тэр ч гэсэн танд тэгж л хандаж эхлэнэ.
8
Аз жаргал
Аз жаргалын үндэс суурь нь та болохоос өөр хэн нэгэн биш. Хэрвээ та түүнтэй учирхаас өмнө ч амьдралдаа сэтгэл хангалуун бус, аз жаргалгүй байсан бол тэр таны амьдралыг хэсэг хугацаанд л дээрдүүлж чадна. Өдөр хоног өнгөрөх тусам хуучин бодлууд тань эргэн ирж, сэтгэл санаа тань тавгүйтэх болно. Үүнд хайртыгаа буруутгах хэрэггүй. Та бол өөрөө өөрийнхөө аз жаргалыг бүтээгч гэдгээ сайн санаарай.
9
Хов базах
Хамтрагчынхаа тухай хэн нэгэнд хэзээ ч битгий муулж бай. Түүнийг энэ талаар олж мэдээд уурлана гэсэн үүднээс хэлээгүй юм шүү. Гол нь тухайн асуудлыг та хэзээ нэгэн цагт шийдэх л болно. Харин таны хов живийг сонссон найз тань, ээж тань хэн ч байсан гэсэн таны хэлсэн үгнүүдийг мартахгүй. Шударгаар хэлэхэд, тэрхэн үедээ л тэдний дэмжлэгийг авах гэж зөв буруу юу ч ярьсан байх боломжтой шүү дээ. Ухаантай байж, хувийн асуудлаа зөвхөн түүнтэй л зөвлөлд. Хэн хэнийхээ сул талыг тайван байхдаа хүлээцтэйгээр ярилц...
БОНУС: Сэтгэл санааны цэвэр байдал
Бие бялдрын хөгжил, эрүүл мэнддээ анхаардаг шиг сэтгэл санааны эрүүл байдлаа анхаарах хүн тун цөөн байдаг. Үнэн хэрэгтээ бид бодит байдал дээр биеийн шархнаас илүү сэтгэлийн шархтай учирдаг байна. Харин сэтгэл санааны хэвийн байдлыг сүйтгэгч гол дайсан нь бодлогоширол буюу хэт их юм бодох гэнэ. Нэг зүйлийг дахин дахин бодож, ингэсэн бол ийм байх байж, тэгсэн бол тэгэх байж гэж өөрийгөө буруутгах явдал нь маш буруу. Сөрөг зүйлсийг бодохын оронд шинэ боломж, шинэ сонголтуудаа хэрхэн ашиглах талаар бодож яваарай.