Бидний өдөр тутам иддэг ч эрүүл мэндэд хохирол учруулдаг хоол хүнс

Чихэрлэг зүйл болон гурилан бүтээгдэхүүн ихээр хэрэглэх нь илүүдэл жин үүсэх нөхцлийг бүрдүүлдэг гэдгийг хүн бүр мэднэ.  Гэтэл бидний эрүүл гэж бодож байсан хүнсний бүтээгдэхүүнүүд таны биед нэлээд хохирол учруулдаг болохыг тогтоожээ.  Ингээд таны эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүний мэдээллийг хүлээн авцгаая.

Бидний өдөр тутам иддэг ч эрүүл мэндэд хохирол учруулдаг хоол хүнс

1 Сам хорхой

Сам хорхой нь хүнд металлыг хуримтлуулдаг учир хаанаас барьсан болохыг нь мэдэх чухал. Үүнээс гадна сам хорхой нь далайн бүтээгдэхүүнээс хамгийн их холестирины агууламжтай юм байна.  Их хэмжээний сам хорхойг хэрэглэх нь судасны битүүрэл, тархины судасны хатуурал үүсгэх магадлалтай. Тиймээс сам хорхойг хүнсний ногоотой хамт хэрэглэх бөгөөд хүнсний ногоо нь хүний биеэс холестириныг гадагшлуулах үүрэгтэй юм.

Сам хорхой

2 Цагаан будаа

Цагаан будаа нь усаар дүүрсэн талбайд ургадаг учир органик бус хүнцэлээр тэжээгддэг байна.  Хүнцэл ихээр агуулсан бүтээгдэхүүн ихээр хэрэглэх нь чихрийн шижин, мэдрэлийн системийн өөрчлөлт, зүрх судасны өвчин болон давсаг, уушгины хавдар үүсгэх магадлалтай.

Белфастоны Хатан хааны их сургууль (Queen’s University of Belfast) -ийн эрдэмтэд  цагаан будаатай холбоотой туршилтыг хийсэн бөгөөд цагаан будааг аюулгүй болгох аргыг олсон байна. Урд өдөр нь будаагаа дэвтээж хонуулснаар хүнцлийг 80% гаргах боломжтой гэжээ.

Цагаан будаа

3 Йогурт

Супермаркетуудад худалдаалагддаг йогурт нь маш олон химийн бодис агуулсан байдаг учир цэвэр тарагтай дүйцэхгүй л болов уу.

Хамгийн гол аюул нь сахар болон сүүний тос юм. ДЭМБ-аас өдөрт 6-аас илүү халбага сахар хэрэглэхийг хориглодог. Тэгвэл дэлгүүрт худалдаалагддаг 100 гр йогуртанд 3 цайны халбага элсэн чихэр агуулагдсан байдаг гэнэ. Элсэн чихэр хэтрүүлэн хэрэглэснээр: илүүдэл жин, чихрийн шижин үүсэх магадлалтай бөгөөд бүр  цаашлаад нойр булчирхайн үрэвсэлд хүргэх аюултай юм. Мөн йогуртны тослог нь 2,5%-иас эхэлдэг учир цус харвалт, зүрхний шигдээс өвчин үүсгэдэг ажээ.

Йогурт

4 Зайдас болон чанасан хиам

Хэрвээ таны худалдаж авсан зайдасны ядаж 50% нь мах байвал та азтай нэгэн юм. Учир нь зайдсанд ихэнхидээ 10-15%  л мах байдаг гэнэ. Тэгвэл үлдсэн найрлага нь хальс, мөгөөрс,  малын болон ургамлын гаралтай өөх тос, цардуул, шар буурцагны уураг, их хэмжээний давс байдаг.

Харин амтлагч болгож өтгөрүүлэгч, будагч бодис, амт оруулагч ихээр нэмдэг байна. Энэ бүхэн эрүүл мэндэд хуримтлагдсанаар дархлааны системийг сулруулж, харшил үүсгэж, нойр булчирхайн хавдар үүсгэх магадлалтай. Ялангуяа хүүхдэд зайдас маш хортой. Учир нь хүүхдийн гэдэс их хэмжээний химийн бодисыг боловсруулж чадахгүй.

Глазго Их Сургуулийн (University of Glasgow) эрдэмтдийн судалгаанаас харахад  9гр химийн аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн хэрэглэхэд хөхний хорт хавдар тусах магадлал 15%-иар ихэсдэг гэнэ. Энэхүү судалгаанд 260 мянган эмэгтэй оролцжээ.

Зайдас болон чанасан хиам

5 Хөгзтэй бяслаг

Roquefort, Dorblu, Camembert, Brie хэмээх тансаг зэрэглэлийн хөгзтэй бяслаг нь кальцийг боловсруулах, хэт ягаан туяаны хорт үйлчилгээг багасгаж, биеийг уургаар хангаж, дааврын хэмжээг тэнцвэржүүлж, зүрх судасны өвчнөөс сэргийлэх үүрэгтэй. Харин Penicillium roquefort буюу цагаан хөгз нь цус шингэлж, түүний урсгалыг сайжруулдаг.

Гэхдээ өдөрт 50 гр хөгзтэй бяслаг идэх хэрэгтэй. Өдөрт 50 гр-аас илүү хөгзтэй бяслаг хэрэглэх нь гэдэсний бичил биетийг хөнөөж ходоодны дисбактериоз үүсгэж, антибиотикийн хэрэглээнд илүү дасах нөхцлийг бүрдүүлдэг байна. Хамгийн чанартай хөгзөнд ч гэсэн харшил үүсгэх агууламж бий.         

Жирэмсэн болон хөхүүл байх үедээ цагаан болон цэнхэр хөгзтэй бүтээгдэхүүнийг хоолноосоо хасах хэрэгтэй. Зөөлөн хөгзтэй сыр-нд листери хэмээх халдварт өвчин үүсгэх магадлалтай бодис агуулагддаг байна. Энэ нь жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд халуурах, дотор муухайрах, даарах шинж тэмдэг илэрдэг бөгөөд заримдаа зулбалт, дутуу төрөлт, ургийн хөгжилд муугаар нөлөөлдөг гэжээ.

Хөгзтэй бяслаг

6 Давстай жигнэмэг

Та давстай жигнэмэгэнд дуртай юу? Чихрийн шижин, цус харвалт, зүрхний шигдээс, таргалалт, тархины судасны хатуурал, Альцгеймерийн өвчин ч гэсэн давстай жигнэмэгэнд дуртай юм байна. ДЭМБ-аас өдөрт 1 цайны халбага давс хэрэглэхийг зөвшөөрдөг. Харин жижиг хэмжээтэй давстай жигнэмэгэнд 3 өдрийн давсны хэрэгцээ агуулагддаг байна. Мөн их хэмжээний давс идсэнээр даралт ихэсдэг сөрөг талтай юм.

Давстай жигнэмэг

7 Шоколадтай жигнэмэг

Хамгийн амттай жигнэмэгийн төрөл билээ. Харамсалтай нь ийм  жигнэмэгийн найрлаганд ихэнхдээ цэвэр шоколад ашиглахын оронд чихрийн үйлдвэрийн өөх тосыг ашигладаг байна. Мөн их хэмжээгээр шоколадтай жигнэмэг идэх нь таргалалт үүсгэдэг. Энэ төрлийн бүтээгдэхүүнүүд транс тос ихтэй байдаг учир байнга хэрэглэснээр зүрх судасны өвчин тусаж, зүрхний шигдээс болох магадлалтай гэжээ.

Шоколадтай жигнэмэг

8 Зөөлөн кекс

Хамгийн түрүүнд анхаарал хандуулах ёстой зүйл бол хадгалах хугацаа байдаг. Жигнэмэгэн бялуу нь дунджаар 5 сарын турш зөөлөн чанараа алдахгүй байж чаддаг байна. Энэ нь их хэмжээний өөх тос, химийн бодис нь агуулсан байдаг тул хичнээн амттай ч таны биед хортой бүтээгдэхүүн болон хувирна.

Зөөлөн кекс

9 Зайрмаг

АНУ-ын Атланта дахь Жоржийн Их сургуулийн судлаачид шулуун болон бүдүүн гэдэсний хавдар нь хүнсний эмульгатортай шууд холбоотой болохыг олж тогтоосон байна.

Өтгөрүүлэгч болон эмульгатор, полисорбат-80, карбоксиметил целлюлоз (E466)-ыг нэгэн зэрэг хэрэглэх нь гэдэсний бичил биетэнгүүдэд өөрчлөлт оруулж, үрэвсэл үүсгэдэг бөгөөд энэ нь хавдар үүсгэх магадлалтай болдог. Полисорбат-80-ийг зайрмаганд зайрмагийг удаан хайлуулах зорилготой нэмдэг бол Е466-г өтгөрүүлэгч, тэнцвэржүүлэгч болгож нэмдэг байна.

Үүнээс гадна сүүний тос нэмдэг нь зайрмагийг их хэмжээний тостой бүтээгдэхүүн болгодог. Мичиганы Их Сургуулийн (Michigan State University) эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад бэлгийн хөгжлийн үед  их хэмжээний зайрмаг идвэл хөхний хорт хавдар тусах магадлалтай гэдгийг нотложээ. Харин нэг удаа хөхний хавдраар өвчилсөн хүн дахин өвчлөх магадлалтай байдгийг Калифорнийн "Kaiser Permanente" эрүүл мэндийн консерциумын мэргэжилтэнгүүд батласан байна.

Зайрмаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()