Дараах 9 үйлдэл таныг амжилтгүй нэгэн болгон хувиргадаг гэдгийг мэдэх үү!

Артур Шопенхаур хулгайчаас хулгайч, бүтэл муутай нэгнээс бүтэлгүй амьтан л төрдөг гэж үздэг байсан бол Иммануэл Кант нь хүн бол өсч төрсөн орчин, үзэж туулсан зүйлээсээ шалтгаалан ямар хүн болох нь шийдэгддэг хэмээн үздэг байв. Харин бүтэлгүйчүүд өөрсдийнхөө алдаа эндэгдэл, бүтэлгүйтлээ од эрхэс, хувь тавилан руугаа чихэхээс өөрийг мэддэггүй аж. Ингээд ямар зуршлууд биднийг бүтэлгүй  нэгэн болгодог талаар дэлгэрэнгүй мэдэж авцгаая. 

Дараах 9 үйлдэл таныг амжилтгүй нэгэн болгон хувиргадаг гэдгийг мэдэх үү!

1 Үргэлж бусдыг буруутгадаг

Аав ээжид чинь мөнгө байгаагүй учраас их сургуульд явж чадаагүй юу? Даргын хамаатан болохоор түүнийг байгууллага чинь шагначихсан уу? Хэрэв бүх зүйлд та бусдыг буруутгадаг бол энэ нь сайн зан чанар огтхон ч биш шүү. Амжилттай яваа хүмүүс асуудлыг зүгээр орхилгүйгээр түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар бодож, заавал шийдвэрлэж байж салдаг. 

Үргэлж бусдыг буруутгадаг

2 Өөрийгөө бусадтай харьцуулдаг

Бүтэлгүйчүүд өөрийнхөө гадаад үзэмж, авьяас чадвар, амьдралын нөхцөл байдлаа үргэлж бусадтай харьцуулдаг. Өөрийгөө бусадтай харьцуулсанаар өөртөө гутарч, өөрийгөө сул доройгоор л мэдрэх болно шүү дээ. Тэгвэл амжилттай яваа хүмүүс өчигдөрийнхөө өөрөөсөө өнөөдөр илүү сайжрахыг л эрмэлздэг ажээ. 

Өөрийгөө бусадтай харьцуулдаг

3 Өөртөө итгэлгүй байдаг

Мөнгөгүй юм чинь хийж эхлэсний хэрэггүй. Энэ надад тохирохгүй гэх мэт сөрөг хандлагатай үг хэллэгийг бүтэлгүйчүүд үргэлж хэрэглэж байдаг. Гадаад хэл сурч эхлэх, хэн нэгэнд сайхан үг хэлэх тал дээр үргэлж шалтаг хэлж хойш сууж байдаг нь бүтэлгүйчүүдийн зан.

Өөртөө итгэлгүй байдаг

4 Зорилго, зарчмаасаа ухардаг

Үл ялиг бэрхшээл үүссэнээс болоод урдаа тавьсан зорилго, зарчмаасаа ухардаг, өдөрт хэдэн янзын зан ааш гаргадаг хүмүүс бол бүтэлгүйчүүд байдаг юм. Өнөөдөрхөн л цагаан хоолтон болсон гэж найзууддаа зарласан хэдий ч маргаашнаас нь л биенд минь тохирохгүй байна, уургийн дутагдалтай болгодог гэж байна, буцаад махаа иднэ гэж ярьж эхэлнэ. Тэгвэл амжилттай яваа хүмүүс ямар ч саад бэрхшээлийг өөрийн ухаан, итгэлээрээ даван гардаг. 

Зорилго, зарчмаасаа ухардаг

5 Бусадтай ярьж хөөрч чаддаггүй

Бүтэлгүйчүүд бусадтай хэл амаа олж, харилцан ярихдаа муу байдаг. Заримдаа ярих болохоороо их л өндөр дуугаар, бардамнаж ярина. Тэгвэл амжилттай яваа хүмүүс ажил хэрэг, амин хувийн аль ч нөхцөл байдалд бусадтай хэл амаа тэр дорхноо ололцож, харилцаа үүсгэж чаддаг байна. 

Бусадтай ярьж хөөрч чаддаггүй

6 Юм бүхнийг хойшлуулдаг

Залхуурч, хойшлуулах муу зан зөвхөн гэр цэвэрлэж, аяга таваг угаах тал дээр илэрдэггүй. Бүтэлгүйчүүдэд цагийн менежмент огт байхгүй бөгөөд ямар ч зүйлийг болж л өгвөл хойш нь тавихыг боддог сул талтай. Харин амжилттай, ажил үйлс нь урагштай яваа эрхэмүүд өглөө босмогцоо л "Хэрэв энэ миний амьдралын сүүлчийн өдөр байсан бол би юу хийх байсан бэ?" гэж өөрөөсөө асуудаг ажээ. 

Юм бүхнийг хойшлуулдаг

7 Бусдын үзэл бодлыг хүлээж авдаггүй

Бүтэлгүйчүүд өөрийнхөө муйхар үзэл бодолд дэндүү их итгэдэг учир ямар ч ухаалаг хүний үгийг сонсч, хүлээн авч чаддаггүй юм. Хүнтэй ярилцаад санаа нийлэхгүй бол маргана, бүр сүүлдээ уурлана. Уг нь бол мэдэхийн хэрээр бусдын санаа бодлыг хүлээж авах чадвар нэмэгддэг гэдэг дээ. 

Бусдын үзэл бодлыг хүлээж авдаггүй

8 Үнэгүй юманд нугасгүй

Тэд хямд байх тусмаа сайн гэсэн уриаг мөрдлөгө болгодог. Хямдхан л авч байвал тухайн оймс маргааш гэхэд цоорно уу, энэ төмс генийн өөрчлөлттэй байна уу гэдгийг бодолцож огт үздэггүй. Тэгвэл ухаалаг, амжилттай яваа хүмүүс юмсын үнэ цэнийг мэддэг бөгөөд удаан эдэлгээтэй, сайн чанартай бүтээгдэхүүнийг өндөр үнээр авахдаа гар татдаггүй юм. 

Үнэгүй юманд нугасгүй

9 Бусдад атаархаж муулдаг

Өөрөө сайн явж чадахгүй байгаа болохоороо сайн явж байгаа нэгнийг харахаараа муулахгүй л бол санаа нь амардаггүй. Мөнгөтэй залуухан эмэгтэйг хараад эрэгтэй хүнтэй ёс бус харилцаанд ороод л мөнгөтэй болоо биз гэж бодон бухимдах жишээтэй. Бүтэлгүйчүүдийн нүдэнд энэ хорвоод болж бүтэж байгаа зүйл нэг ч үгүй байдаг нь харамсалтай. 

Бусдад атаархаж муулдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()